Pinned Tweet
"ӨДРИЙН СОНИН"-Ы УЛИРЛЫН ЗАХИАЛГА ОРОН ДАЯАР ЯВАГДАЖ БАЙНА
📌ЗАХИАЛГА АВАХ УТАС: 99112954, 88111375, 99030027
📌ЦАХИМ ЗАХИАЛГА: 88111375, 86888990 👇🏻
Ж.Баярмаа: “Хар дарсан зүүд мэт энэ хулгайтай тэмцэнэ” гэж та хэлж байсан. Таны хэлснээр танай намын хулгайч нар хаана байна вэ. Хэн ямар хариуцлага хүлээсэн бэ. Намын гишүүд болохоор нь ялгавартай хандаж, хамгаалаад байгаа юм уу. Геополитикийн асуудлыг та их ярьж байна. Намынхаа хулгайч нарт хариуцлага тооцоход олон улсын геополитикийн яг ямар асуудал танд саад болж байна вэ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
dnn.mn/article/6ae443252ea03…
Шинэ Зеландын нээлттэй эх сурвалжийн цэргийн мэдээлэлд дүн шинжилгээ хийдэг AMK Mapping бүлгийн мэдээллээр Украины цэргүүд Сумы мужийн Юнаковка тосгоны орчимд тосгоны өмнөд хэсэгт нэвтэрч, хойд зүгт Оросын цэргүүдийг хөөн гаргах ажиллагаа явуулж эхэлжээ. Юнаковка тосгон нь энэ хавийн хамгийн өндөрлөг толгойд оршдог тул цэргийн хувьд маш чухал байрлал юм байна. Мөн Запорожье мужийн Орехов, Малая Токмачка орчимд ч ширүүн тулалдаан үргэлжилж байна. Энэ чиглэлд Украины арми сөрөг ажиллагаа явуулж, Оросын хүчний давшилтыг сааруулахыг оролдож байгаа тухай уг тоймд дурджээ. Мөн Донецк, Запорожье, Днепропетровск мужуудын зааг орчимд, Мокрые Ялы голын дагуу Украины десантын ангиудын үйл ажиллагаа амжилттай явагдаж байгааг энэ тоймд өгүүлжээ.
dnn.mn/article/6ae43ff32ea03…
Ц.Мөнхтуяа: Миний хууль 2 жил дарагдчихсан байхад Их хурлын даргын бэрийн хууль хоёр 7 хоноод л ордог юм байна лээ
С.Будрагчаа: 1000 сэтгүүлчийн форум Хүүхдийн ордонд болж байна. Уг хуралд сэтгүүлч С.Будрагчаа цахимаар оролцон, нөхцөл байдлын мэдээлэл ирүүлжээ
Монголын Оюутны сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч О.Тэнүүн: Оюутны лигээс Монголын үндэсний дээд лигт орно гэх хүүхэд залуусын хүсэл тэмүүлэл өсч байгаа нь холбооны хийж хэрэгжүүлж буй ажлын маань үр дүн гэж боддог. Манайхаас 300 гаруй хүүхэд дээд лиг рүү орно гэсэн хүсэлтээ өгсөн байна.Тэдгээрээс арав хүрэхгүй, эсвэл хүрлээ гэхэд 20 дотроо хүүхдүүд шалгарч орох жишээтэй байдаг. Манайхаар дамжиж явдаг гэсэн үг. Мэргэжлийн тамирчин болохын тулд ийм л замыг хүүхэд залуус туулж байна.
dnn.mn/article/6ae36c5c61911…
Монголын Оюутны сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч О.Тэнүүн: Оюутны лигээс Монголын үндэсний дээд лигт орно гэх хүүхэд залуусын хүсэл тэмүүлэл өсч байгаа нь холбооны хийж хэрэгжүүлж буй ажлын маань үр дүн гэж боддог. Манайхаас 300 гаруй хүүхэд дээд лиг рүү орно гэсэн хүсэлтээ өгсөн байна.Тэдгээрээс арав хүрэхгүй, эсвэл хүрлээ гэхэд 20 дотроо хүүхдүүд шалгарч орох жишээтэй байдаг. Манайхаар дамжиж явдаг гэсэн үг. Мэргэжлийн тамирчин болохын тулд ийм л замыг хүүхэд залуус туулж байна.
dnn.mn/article/6ae36c5c61911…
Ч.НОМИН: Мэдээллийн дагуу платформ 13-16 нас болон 16-гаас дээш насныхан гэсэн тохируулга хийнэ. Хэрэв нас харгалзахгүйгээр утасны дугаар олговол хариуцлага хүлээнэ. Энэ маш энгийн шийдэл. Ер нь энэ хууль маш энгийн. Олон улсын платформууд ч энэ сигналгүйгээр нэвтрүүлэхгүй байх үүрэг хүлээж байгаа юм.
Хоёр дахь том хэсэг нь таны асуусан хариуцлагын тогтолцоо хаана явна вэ гэдэг асуудал. Түүнээс гадна төрийн байгууллагууд, цахим салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагууд, харилцаа холбооны, хүүхэд хамгааллын болон хууль хүчний байгууллага бүгд хариуцлага хүлээх тогтолцоонд орж байгаа юм. Жишээ нь, боловсролын байгууллага, боловсролын орчин нийгмийн сүлжээгээр дамжин боловсролын харилцаа холбоо үүсгэхгүй. Тусгайлсан боловсролын салбарын дотоод харилцааны системээр харилцана. Энэ харилцааг Боловсролын яам хариуцна.
Нөгөө талд нь хүүхэд хамгааллын болон цахим салбарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудтайгаа хамтран тик ток, фэйсбүүк гэх мэт орж ирж буй бүх платформыг хүүхдэд хортой, хориотой контенттой эсэхийг шалгадаг болно. Хууль хяналтын байгууллагууд маань энэ тал дээр ямар нэгэн байдлаар гэмт үйлдэл гарсан тохиодолд хариуцлага хүлээлгэнэ. Энэ нь мэдээж Хүүхэд хамгааллын тухай хуультайгаа уялдаж байгаа. Нэмэгдэж буй нэг зүйл бол эцэг, эхийн хариуцлага. Мэдээж, шууд үүрэгжүүлж чадахгүй ч Хүүхэд хамгааллын тухай хуулиараа хүүхдийн өмнө бүх хүн хариуцлага хүлээдэг учраас эцэг эх, асран хамгаалагч нар нь хүүхдээ нийгмийн сүлжээнд оруулахгүй байх, хүүхдэдээ утас авч өгөхдөө бүртгэлжүүлэх үүрэг хүлээнэ.
dnn.mn/article/6ae370862ea03…
Өгөгдлийн тухай, Нийгмийн халамжийн тухай, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
dnn.mn/article/6ae4447861911…
К.ТЭРБИШ: АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨГӨӨ АВСАН БОЛ ГАЛ ГАРАХГҮЙ БАЙСАН Ч ЮМ БИЛҮҮ. ЗААВАР, ЗӨВЛӨГӨӨ АВСАН ХҮМҮҮС ГАЛ АЛДСАН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЭГҮЙ
Цагдаагийн байгууллагаас иргэдийг орон сууц худалдан авахдаа барилгын компани болон тухайн үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг урьдчилан нягтлахыг зөвлөлөө.
Тухайлбал, opendatalab.mn, egazar.mn болон барилгын салбарын нэгдсэн систем mcis.gov.mn-ээс холбогдох мэдээллийг шалгах, худалдан авах гэрээгээ нотариатаар баталгаажуулах шаардлагатайг анхааруулжээ
Т.Аубакир: Хөдөлмөр эрхлэх сонирхолгүй залуусыг бэлтгэх, зуучлах ажлыг цогцоор нь хийх шаардлагатай байна
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын III улирлын буцаан олголтыг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлж эхэлснийг Монголын Татварын Албанаас мэдээлэв.
Энэ удаагийн буцаан олголтоор 1,429,368 хүнд 120.2 тэрбум төгрөгийг шилжүүлж байгаа юм. Мөн буцаан олголтоосоо 41,020 иргэн 779.4сая төгрөгийн албан татвараа төлжээ
Г.Отгонтуяа: Улсын дээд шүүх ЗӨВ шийдвэр гаргалаа гэж харлаа. Хүүхэд бүхэн хайрлагдаж, хамгаалагдах ёстой. Энэ хүртэл явсан Монголын ард түмэндээ баярлалаа. Гэхдээ хэргийг дахин хэлэлцэхээр болж гэм буруутай хүмүүс гэм буруугаа хүлээх болж байна
Улаанбаатарт замаа өргөжүүлэх газар алга. Тэгвэл одоо байгаа замын дээр зам барьвал яах вэ? Хэрэв ингэж барьвал Улаанбаатарын түгжрэл хөнгөрөх үү? Та юу гэж бодож байна?
2026-2027 оны хичээлийн жил дөрвөн улиралтай байхаар батлагдсан
Энэ дагуу нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид арваннэгдүгээр сарын 2-8-нд буюу нэг долоо хоног амарна.
ЕБС-ийн сурагчид өнөөдөр буюу аравдугаар сарын 30-ны баасан гарагт хичээллээд, намрын улирлын нэгдүгээр улирлын амралтаа эхлүүлнэ
Ирэх 2027 онд Монгол Улс "Оюутолгой" төслөөс гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар болсон. Үүний хоёр их наядаар эрчим хүч, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх гэж байсан ч Засгийн газар нэг удаагийн хуулиа буцаан татсан байдаг.
Тэгвэл нийтийн өргөдлийн цахим системд иргэн Х.Оюунбилэг Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг олгох" өргөдөл санаачлан гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд өнөөдөр 09.20 цагийн байдлаар 90 мянга орчим иргэн гарын үсэг зурсан байна. Хэрэв 100 мянган иргэн гарын үсэг зурсан тохиолдолд УИХ-аас ажлын хэсэг байгуулагдан ажиллах юм.
Дашрамд, иргэдэд ногдол ашгийг бэлнээр олгох бол Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатайг онцолж буй.
ӨРГӨДЛИЙН ЛИНК: petition.parliament.mn/Detai…...
ТАЛАРХАЯ: Хүний амь нас аварсан жолооч Д.Эрдэнэтуяад танд талархал илэрхийлье
Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:81 чиглэлийн 15-067 тээврийн хэрэгслийн жолооч Д.Эрдэнэтуяа замын хөдөлгөөнд оролцож байхдаа анхааралтай ажилласнаар эрдэнэт хүний амь насыг аварлаа.
Баянгол дүүргийн 3,4-р хороололд 10-р сарын 29-ний 20:49 цагт үйлчилгээнд явж байхад нь арын жижиг машины жолооч автобусыг шүргэсэн атлаа зогсохгүй үйлдлээ үргэлжлүүлсээр байсан аж.
Жолооч анзаарч автобусаа зогсоон тухайн машины хаалгыг нээтэл иргэн харвасан байдалтай, ухаангүй байхад нь тусалж, түргэн тусламж дууджээ.
Ажлаа хийж явахдаа анхаарал болгоомжтой байж, иргэнийхээ үүргийг биелүүлж, эрдэнэт хүний амь насыг аварсан Д.Эрдэнэтуяа таны ажил амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
















