. retweeted
У.ХҮРЭЛСҮХ БА ТААВЧИГНААС ХЯМДХАН ШАЛТАГ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “АН болон бусад этгээдийн зүгээс онц ноцтой гэмт хэрэгт холбогдуулан буруутгаж байгаа тул ажлаа өгч, шалгуулах хүсэлтэй” хэмээн 2027 оны 11-р сарын 17-нд чөлөөлөгдөх өргөдлөө өгөв.
Гэтэл энэ хүн 12-р сард УИХ дээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай” хууль батлагдсанаар de facto, харин 2027 оны 6 сард дараагийн Ерөнхийлөгч сонгогдсоноор de jure албан тушаалаасаа буух байв. Хэдийгээр албаа хашиж байгаа боловч хэдхэн сарын дараа ажлаа өгөх нь тодорхой болж, нөлөө буурч зөвхөн одон тэмдэг тараах, арга хэмжээнд оролцох, энд тэнд очиж үг хэлэх, ганц нэг зарлиг батлахаас өөр ажил хийхгүй болохыг de facto, харин дараагийн хүнд тамгаа гардуулан ажлаа өгөхийг de jure буюу хуулиар нэгмөсөн Ерөнхийлөгч статусаа алдахыг хэлж байгаа юм.
Гэтэл үсрээд 30 хоногийн дараа “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль” батлагдмагц, улс даяараа дараагийн Ерөнхийлөгч хэн бэ гэдэгт анхаарлаа хандуулж, одоогийн Ерөнхийлөгчийг хүн гэж тоохоо больж эхлэхээс өмнө ажлаа өгөх ямар нөлөөтэй вэ?
Мэдээж 2027 ба 2028 оны сонгууль. МАН-ын эрх мэдлийн төлөөх зодоондоо хамгийн түлхүү ашиглаж буй “Тэр хулгайч, төдийг хулгайлсан” гэдэг элдэв янзын мэдэгдэлтэй мэдэгдэлгүй, иргэд уг намыхан сонгууль хийх замаар төрийн мэдлийг гартаа авч, татвар төлөгчид, нийгмийн баялгийг хуу хамдаг бүлэг хулгайчид гэдгийг сүүлийн 10 жил яс махандаа тултал мэдэрч байгаа. Энэ тохиолдолд харьцангуй нэр цэвэр лидерийг урдаа гаргаж ирэхгүй бол хоёр жил дараалан болох сонгуулийн үр дүн МАН-ын хувьд уйлахад багадхаар муу байх нь тодорхой.
Иймээс хамгийн нэр хүнд бүхий улс төрчөө 6 сард нэгмөсөн явуулахгүй байх тоглоомыг МАН-ыхан тоглож байна. У.Хүрэлсүхийн хэмжээнд хүрэх байтугай талд нь хүрэх улс төрч байхгүй гэдэг олон судалгаагаар баталгаажсан, бодит баримт юм. Гарт үлдсэн цорын ганц тамга хөзрөө авч үлдэх нь нийлж хулгай хийсээр байгаад “бүтэн нэр, бүлээн зүстэй” нэг ч амьтан үлдээгүй, лидерийн гүн хомсдолд орсон МАН-ын хувьд цорын ганц арга гэж таамаглахад их хол зөрөхгүй болов уу.
За ингээд пиар, улс төрийн онол болон цаг хугацааны гэсэн 3 зүйлээр гаргалгааг тайлбарлахыг оролдоё.
Пиар-ын талаас: МАН-ыхан сүүлийн 10 жил хулгай хийж, өөрсдийгөө баяжуулахаас бусдаар хийж гавьсан зүйлгүй тул сурсан аргаараа бүх бурууг хэн нэгэнд тохох, бусад нь үүнд огт хамаагүй, хараагүй үзээгүй гэдгээ нийтэд батлах хэрэг болно. Бараг хуучраад, мартагдаж буй сэдэв гэж болох Оюун-Эрдэнэ, Нямбаатар нарын хулгайн хэргийг олны анхааралд шинээр нь байлгах, тэдний зүгээс улс төрд амьд үлдэх, цаашилбал шоронд орохгүйн тулд өөрсдөө болон төлбөрт мэдээллийн сувгуудаар өдөр шөнөгүй цацаж буй “бид хулгайч, гэхдээ бусад маань ялгаагүй хулгайч” гэдэг мсж-ийг саармагжуулах хэрэгтэй.
Ингээд Ерөнхийлөгчийн араас бусад сайд, дэд сайд нарын “би ажлаа өглөө, хуулийн байгууллагаар шалгуулна” хэмээн мэдэгдэл хөвөрч эхэллээ. Эдийн засаг өсөөд улс хөгжөөд байгаа гэх боловч бараа бүтээгдхүүний үнийн өсөлт, ядуурлын түвшин буурах байтугай, зөрүү ихсэж байгаа, хэдэн сар уртаас урт үргэлжлэх үнэ өртөг сансарт хүрсэн бензиний дараалал, 201 мянган залуу монгол иргэн шударга бус байдал, өндөр татвараас залхан гадагш дүрвэсэн, олигтой бүтээн байгуулалт гээд үзүүлчих зүйл юу ч байхгүй намд “хэдэн хулгайчаас болж юу ч хийж амжаагүй болохоос МАН буруугүй, бид нар хулгайчийн бүлэглэл биш” гэдгийг нийтэд батлах жүжиг хэрэгтэй. Энэ дүрд өнөөгийн Ерөнхийлөгч тоглохоор шийдсэн бололтой.
Түүнчлэн намын дотоод хурал, эсвэл парламент дээр гишүүдийн саналаар хөөгдөхөөс өөрийгөө ёс зүйтэй хүн хэмээн харагдуулж, өргөдлөө өгөх нь Пиарын сонгодог мэх билээ.
Улс төрийн дүрэм, онолын талаас: Ээлжит бус сонгууль гэдэг нэг их гайхах зүйл биш бөгөөд сонгуулиар төрөө байгуулдаг бүх улсуудад байдаг л жишиг. Иймээс хуулиндаа ч заасан байдаг. Харин эрх баригч буюу олонхио бүрдүүлж байгаа газар ээлжит бус сонгуулийг овжноор ашигладаг. Гол дагах дүрэм бол хөрөнгийн биржийн “Хувьцааг үнэтэй байхад борлуул” гэдэг зарчим.
. retweeted
Олон улсын зохиолчдыг болон ном сурталчилдаг All Book Titles номын сан монголын зохиолчдыг сурталчлав. Аваргуудтай хамт оруулсан байх юм, бурхан минь 🙏🙏🙏🇲🇳🇲🇳🇲🇳
Та нар сэтгүүлч биш шт. Та нар бол сумандаа шүлэг оролддог байсан, мэдлэг 00, нэг даргын талд орж магтан дуулж амьдралаа залгуулдаг сайн дурын пэйжийн админууд.
. retweeted
Аргентинаас ярилцлага авлаа. Авсан ярилцлагаа Латин Америкт шинээр сонгогдсон парламентын гишүүдэд орох сургалтанд ашиглах юм гэнэ. Эхний сургалтад нь Бразилын гишүүд орох хуваарьтай л гэнэ. "Сайд, гишүүн байхдаа эхний 100 хоногт юу хийсэн бэ" гэж асууж байна лээ. Гадаадын залуу улс төрчдийг сургах гээд байгаа мэдээллээ монгол залуустайгаа 2027 онд хуваалцана гээд төлөвлөгөөндөө оруулчихсан байгаа. Stay tuned.✌️
. retweeted
БЕНЗИНИЙ АСУУДАЛ ОЙРЫН ХУГАЦААНД ШИЙДЭГДЭХ ҮҮ
Миний зүгээс “маш эргэлзээтэй” гэж хариулья. Баримт дээр тулгуурлан үндэслэл бичихээс гадна авч болох арга хэмжээг мөн тодорхойлохыг хичээсэн болно.
Монгол оронд хоёр эмзэг зүйл бий.
1-д: Жилд хэрэглэдэг 900 мянган тонн буюу 1.2 сая гаруй литр автобензин, 1.64 сая тонн буюу 2 сая орчим дизель түлшний 97%-ийг ОХУ-наас бүр тодруулбал “Роснефть” хэмээх ганцхан компаниас авч, шатахуун импортлогчид хэрэглэгчдэд жижиглэнгээр зардаг. Өөрөөр хэлбэл борлуулж буй компаниуд олон юм шиг боловч бэлтгэн нийлүүлэгч нь монополь буюу ганцаар давамгайлдаг зах зээл юм. Нэмж хэлэхэд бид өөрсдөө дотоодоо газрын тос олборлодог боловч боловсруулдаггүй орон.
2-т Өвлийн улиралд цахилгаан станцуудын хүчин чадал хүрдэггүй учраас өндөр ачааллын үед орой мөн л ОХУ-наас цахилгаан импортолдог бөгөөд үүний авахгүй бол систем бүхэлдээ ачааллаа даахгүйн улмаас эвдэрч хэмхэрч, улсаараа харанхуй болох эрсдэлтэй жил бүр 11-р сараас 2-р сарын хооронд улсаараа тулж байдаг.
Хоёрдах асуудал гол бичиж буй зүйлтэй хамааралгүй тул гол асуудалдаа орьё.
1. ОХУ- Украйнтай дайн эхлүүлээд 4 жил 7 сар болж байгаа бөгөөд Украйны талаас ОХУ-ны экспортын гол эх үүсвэр болсон түүхий нефть болон боловсруулах үйлдвэр, дэд бүтцүүд рүү өнгөрдөг жилээс идэвхитэй довтлох болсон. (ОХУ нь дэлхийн зах зээлийн 6,7%-ийг эзэлдэг томоохон тоглогч юм) Хэдийгээр тодорхой тоо зарлахгүй байгаа боловч Оросын нефть боловсруулах үйлдвэрийн 23%-ийг жагсаалаас гаргасан хэмээн зарим шинжээчид мэдээлж байна.
2. АНУ ба Ираны дайны улмаас дэлхийн зах зээлийн 14%-ийг нийлүүлдэг бидний мэдэх Саудын Араб, Кувейт, Арабын Нэгдсэн Эмират, Оман, Катар зэрэг орнуудын нийлүүлэлт доголдож эхэлсэн ба газрын тосны үнэ эрс өссөн.
Энэхүү нөхцөл байдал ОХУ-наас импортлох газрын тосны бүтээгдхүүний нийлүүлэлт доголдох, бусад орноос импортолсон тохиолдолд өндөр үнээр авах үр дагаврыг авчирлаа.
Аль өнгөрдөг жилээс эхний шинж тэмдэг илэрч, энэ жилийн 2 сард байдал хурцдах үед алмайран сууж байгаад наадмаас хойш асуудал шийдэхээр ажиллаж байна, зарим асуудлыг шийдсэн гэх мэт мэдээлж буй Засгийн газрын мэдээллийг нягтлаад үзье.
1. ОХУ-тай гэрээ хэлцэл хийж нийлүүлэх хэмжээг нэмэхээр тохирлоо, байнга очиж уулзаж байна. Дээр бичсэнчлэн, боловсруулах үйлдвэрийн 23% ажиллагаагүй болж дотоодын хэрэглээгээ ч хангах нөхцөлгүй болсон газартай мянга гэрээ байгуулж, тоо нэмээд байдал сайжрах уу
2. Савны хүртээмж муутайгаас болж хомсдол үүссэн, сав барьж байгаа, эхнээсээ ашиглалтанд орж байна, Японоос сав барих санхүүжилт хөөцөлдөж байна хэмээн ЗГ сүүлийн 2 сар яншлаа. Монгол улсад нийт 1550 орчим ШТС бүртгэлтэйгээс 600 орчим нь тогтмол ажилладаг юм байна. ШТС-ийн савнууд дээр импортлогч компаниудын агуулахын багтаамжийг нэмбэл нийт хүчин чадал 300 орчим мянган куб.метр. Үүнээс зөвхөн бензин агуулж болох багтаамж 200 мянган тонн буюу 3 сарын хэрэглээг бүрэн хангах сав бидэнд байна. Гэтэл ШТС дээр олгох дусал бензингүй байж, савгүйгээс болсон хэмээн мэдэгдэж байгаа нь хир бодит тайлбар вэ? (Инфографикийг АМГТ-ын мэдээлэл үндэслэн гаргасан болно)
3. Нефтийн үйлдвэр. Энэхүү үйлдвэр баригдаж дууссанаар жилд 1.5 сая тонн нефть боловсруулан, дотоодын зах зээлийн 55% ийг хангана гэсэн тооцоотой. Монголчууд жилд хагас сая тонн буюу энэхүү үйлдвэрт шаардлагатай түүхий эдийн 1/3-ийг нийлүүлэх боломжтой. Үлдэх хэсгийг хаанаас нийлүүлэх судалгааг хийсэн байх гэж найдая. Гэхдээ ОХУ нэг өдөр уламжлалт харилцаагаа дахин эргэж харья, зах зээлийн зарчмаар явья гэвэл яах вэ? Эсвэл дайн дахин хэдэн жил сунжирвал яах вэ гэдэг бас нэг асуулт байна.
Миний санал болгож буй зүйл:
Засгийн Газар
1. Өөрөө уншиж бичих байтугай, хүний бэлдсэн зүйлийг ойлгодог эсэх нь тодорхойгүй салбар хариуцсан Сайдыг нэг даруй солих
2. Бензиний хямралыг давж гарах баг (task force)-ийг байгуулан түүндээ мэргэжлийн санхүүч, тээвэр ложистик, олон улсын худалдааны гэрээ хэлцлийн мэргэжилтэн ба импортлогч компаниудын төлөөллийг оруулах
3. Бензин импортлох зөвшөөрлийг чөлөөтэй олгох бус үнийг чөлөөтэй тогтоох боломжийг олгох. Хичнээн импортлох зөвшөөрлийг олголоо ч ашигтай үнээр зарах боломжгүй бол хүүгүй, барьцаагүй зээл өгье ч гэсэн түүнийг хийх тэнэг дэлхий дээр олдохгүй. Ингэх юм бол ОХУ-наас өгч байгаа хэмжээгээр нь хямд бензин борлуулж буй газрууд дараалалтай, дэлхийн зах зээлийн үнээр борлуулж буй бүтээгдхүүн дараалалгүйгээс гадна үнийн сонголттой байх болно шүү гэдгийг батлан хэлье. 90 онд бид яг энэ аргаар картын барааг давж гарсан туршлагатай улс шүү дээ.
Хэрэглэгчид
1. Энэхүү хямрал хэд хоног үргэлжлээд дуусах асуудал биш хэмээн ойлгож, хэрэглээгээ ухаалгаар зохицуулах (шаардлагагүй бол машинаа заавал унахгүй байх, ойр зайд алхах, хол зайд нийтийн тээвэр ашиглах гэх мэт)
Эцэст нь хэлэхэд хэрэглэгчид буюу иргэд ухаалаг тул өөрсдийн хэрэглээг зохицуулж чадна, харин байдал ийм болох дохиог байнга цуглуулж дүн шинжилгээ хийж бэлтгэл хангахын оронд худлаа ярьж, хийж байна гэж тунирхаж, гадаадаар тэнэхээс өөр ид шидгүй засгийн газар байгаа цагт гадаад нөхцөл байдал сайжирсан ч тамын тогоондоо гасалсаар байх болно шүү.
Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн
Цэдэвдамбын Оюунгэрэл
2026.10.01
. retweeted
Ардчилал, МАН, АН, ИОН болон ХУД, ННЛам ярилаа.
“The idea of having choices was so new.”
Former MP and minister @oyunlt reflects on Mongolia’s 1990 democratic revolution, corruption, women in politics, younger voters and the future of local democracy.
novastan.org/en/kazakhstan/o…
. retweeted
Ц.Оюунгэрэл: Залуучуудыг “оролцсонгүй, дуугарсангүй” гэж ардаас шүүмжлэх хэрэггүй. Тэд юунд дуртай байна, тэнд заавал улс төрийн оролцоо бий болж байдаг…
“Ардчиллын Баянбүрд OASIS 2026” форум
“Хэвлэлийн эрх чөлөө уруудсанд хэн буруутай вэ?” хэлэлцүүлгээс…
. retweeted
САмарсайхан Монгол Улсын Засгийн газраас хоёр дахь удаагаа хөөгдсөн анхны сайд болох нь дээ... 🤔
. retweeted
#ЖорлонгооӨөрчилье төслийн цуврал нийтлэлээс
. retweeted
Хотын төвөөс био уут, бокаши, тод экогоо аваарай.
Найман шарга-->Уран уургач--> Crush coffee shop.
. retweeted
Прокурорын албаны өдрийн мэндийг нийт прокурорууд болон прокурорын байгууллагын ажилтан ажиллагсад нартаа хүргэе.
Цагтаа нэртэй, зүстэй прокурор явлаа...
. retweeted
ӨВӨЛ ЯАХ ВЭ?
Өнөөдөр 7272-6000 утсанд ээлжит нэгэн дуудлага ирлээ. Залуухэн эрэгтэй хүн ярьж байна. Тэр залуу ямар ч мэндийн мэндийн зөрүүгүй “Өвөл яах вэ” гэж асуув. Намрын эхэн сар гарч хаа саагүй өвлийн бэлтгэлдээ оржээ. Биолан жорлонг сонгохоор судалж буй залуугийн толгойг гашилгаж буй нэг асуулт нь “өвөл яах бол?” аж. Монголд нутагшаад 7 өвлийн нүүрийг үзсэн Биолан жорлон маань өвөл ямархуу байдаг талаар тайлбарлаж өгье.
Өвөл хэрэглэх зорилготойгоор хуурай жорлон худалдан авсан бол холболт хийх мөчөөсөө эхлэн өвлийг тооцоонд оруулна. Ингэхдээ юуны өмнө өвөл даарахаас сэргийлж агааржуулалтын яндангаа хана нэвт суулгахдаа шууд суултуурынхаа тушаа гадагш гаргалгүйгээр ханан дотуураа өгсөөж байгаад дээр цоолж гадагш гаргана. Ингэснээр өвөл яг тухлаад сууж байхад араас хүйт оргихоос хамгаалахаас гадна, даарсан яндан үнэрээ доош цохихоос хамгаална. Агааржуулагчийн яндангийн гадаа байх хэсэг нь тээр орой дээр, салхиндаа ойр байх тусмаа үнэр өвөлдөө буцаж орж ирэхгүй.
Жорлон байрлуулсан өрөөг дулаан байлгаж, дулаалга халаалттай байлгаж чадвал өвлийн гэх онцгой асуудал ер гарахгүй. Жорлон дулаан өрөөнд байх тусмаа үнэргүй тухтай байх бөгөөд шээс хөлдөх асуудалгүй.
Гэвч айл бүхэн санаснаар дулаалгатай өрөөнд жорлонгоо байршуулж чаддаггүй. Үүдний амбаар зэрэг халаалтгүй орчинд жорлонгоо байрлуулах, эсвэл өвөлдөө халаалтгүй үлдээгээд явдаг зуслангийн байшинд суурилуулчихаад хааяа очиж хэрэглэх явдал түгээмэл. Ийм халаалтгүй буюу халаалт найдваргүй орчинд яах вэ?
Юуны өмнө ямар ч халаалтгүй орчинд итгэл найдвар алдахгүй хэзээд хэвийн ажиллах зүйл бол өтгөний хэсэг юм. Хучих үртэс маань байвал л болчихдог. Нүхэн жорлонд өвөл хүндээр бие засна гэдэг гадаа удаан сууж даарах, харанхуйд хазгай гишгэх хальтирах, овойтол хөлдсөн элдэв муухай үзэгдэл харах зэрэг зовлонтой байдаг бол хуурай жорлонд өвөл хүндээр бие засах нь хамгийн амар, асуудалгүй хэсэг нь юм. Суултуур хайрах гээд байвал өөрсдөө даавуун бүрээвч хийх нь ч бий, манай Дамбын төв дээр очоод өвлийн суултуур хэмээх хөөсөн, хайрдаггүй суултуурыг 25 мянган төгрөгөөр авч ч болно.
Тухтай сууж бие засах нь шулуун, бүдүүн гэдэсний эрүүл мэндэд маш тустай. Учир нь өвлийн улиралд монголчууд бидэнд тохиолддог хамгийн түгээмэл нэг өвчин бол өтгөн хатах. Хатсан өтгөнийг гарахад улам хэцүү болгодог нэг шалтгаан бол хүйтэн, тухгүй харанхуй нүхэн орчин. Биед шингэн дутагдаж нэг хатна, дээр нь гадаа хүйтрэх тусам биед илч дутагдахад өтгөнөөс илч авч өгдөг ген биед маань байж байдаг. Ингэж улиралын чанартай өтгөн хаталт улам ихэсдэг. Дээр нь тухгүй орчин нэмэгдсэнээр бид гаргах ёстой бохироо гаргаж чадалгүй удтал биедээ тээж, түүнээсээ хордож, их удсан үед халуурч,цус алдаж, амь насаа ч алдаж болдог. Тэгвэл ямар нэг асуудалгүйгээр тухтай байдлаар хүндэрч болдог биолан жорлон маань гэдэсний түгжрэлээс олон хүнийг аварч чадна. Наад зах нь удаан явган сууж чадахгүй хөл муутай бол, илүүдэл жинтэй бол, эсвэл зүгээр л даарснаас болж шөрмөс татдаг бол, хүүхэд гадаа айснаасаа болж биеэ чангалан өтгөнөө гаргаж чадахаа боливол гээд олон шалтгаанаар өвлийн улиралд манайхан өтгөнөө өдөртөө гаргаж чадахгүйд хүрдэг.
Бидэнд байдаг энэ түгээмэл зовлонг би 27 насандаа биеэрээ амсаж 21 хоног гэдэс түгжирч, зогсоо зайгүй халуурч, хамаг бие яс ясаараа салах нь уу гэмээр шархиран өвдөж, сүүлдээ үхэхийн даваан дээр аврагдаж байсан юм. Түүнээс хойш ер нь л өвлийн улиралд хэн нэгэн түгжрэлээр өвдчих вийдээ гэж айж, хавь ойрынхондоо “жорлонгоо тухтай болго”, “бургуй бэлд” гэж захиж явдаг болсон билээ.
Энэ бүхнийг дэлгэхийн учир нь дахиад л хэлэхэд Биолан жорлон бол өтгөнөөр бие засах тал дээр өвөл зун гэхгүй бүх улиралд найдвартай ажилладаг билээ.
Харин өвлийн улиралд нэлээн анхаарал шаарддаг хэсэг бол шээсний хэсэг юм. Биолан жорлон нь шээс, өтгөн хоёрыг шууд тусгаарладаг тул шээс дангаараа цугларахдаа шланкандаа юм уу канистртаа хөлдөх эрсдэлтэй байдаг.
Манай монголын орчинд биолан жорлон халаалтгүйгээр өвөлжихдөө доорх хэдэн аргаар амжилттай өвөлжиж байна.
. retweeted
Бордоогоо канистрт гаргаж авдаг манай Дамбын хашаанд өвс мод ургах гэж ёстой үзүүлж өгч бн. Цөлжилттэй тэмцье, Мод, өвс сайн ургуулъя гэвэл зүгээр л жорлонгоо өөрчилнө үү. ♻️♻️♻️
7272-6000.
. retweeted
Сошл энтерпрайз...
2018 онд их гэнэн байжээ. Ганц сайн ном бичээд, дэлхийн энд тэндээс олж мэдсэн олон сайхан технологийг танилцуулаад, улсаа тойроод, хүн бүхэнд "жорлонгоо ингэж өөрчилж болно" гэж хичээл заагаад л болоо гэж бодож байж. Надаар заалгангуутаа монголчууд маань хөгжлийн дараагийн шатандаа гарчихна, бүгд л тал талдаа жорлонгоо өөрчилчихнө гэж их гэнэн мөрөөдөж явжээ. Зүгээр л ухуулга хийгээд нийгмийг өөрчилчихнө гэж боддог нь улс төрчийн инстикт.
"Үгүй шүү хө, бодит өөрчлөлт гэдэг чинь тийм ч амархан эд биш" гэдгийг амьдрал надад таниулж байна даа. Чи тийм сүрхий юм бол өөрөө өөрчлөөд үзүүлчих. Чиний наадах чинь яг зөв шийдэл гэдгийг яаж батлах юм... гэж намайг шалгасан жилүүд эхэллээ. Өвөл, хавар, зун, намар гээд өөр өөр цаг агаарт, элс, шавар, намаг, хайрга гээд өөр өөр хөрсөн дээр бодит асуудалтай нүүр тулж, бодит асуулт асуудаг иргэдээ сонсож, тэдний тавьж байгаа бодит шаардлагыг анзаарч, түүнд нь яаж нийцэх талаар бодит хариулт хайсаар нэг л мэдэхэд 9 жил өнгөрчээ..
Ноднингоос эхлээд Улаанбаатарчууд ирж үздэг газартай боллоо. Дамбад хоёр зун зуслаа. Яах аргагүй нүдээр үзэж, гараар барьж, хамраараа үнэрлэсэн хүмүүсийн ойлголт эрс дээшилдэг нь харагдана. Борлуулалт ч өссөн нь мэдээж. Харин орон нутгаас залгах хүмүүс "наадахыг чинь ойр байвал нэг харчих юмсан" гэнэ. Танай нутгийн тэднийх хэрэглэж байгаа гэж айлыг шууд зааж өгөх эвгүй тул олон нийтийн дунд нээлттэй орон нутгийн жорлон бидэнд үгүйлэгдэнэ.
Уул нь би бизнесийн ямар ч төлөвлөгөөгүй, зүгээр л ганц ном бичиж сургалт хийснээр төслөө амжилттай дуусгана гэж төсөөлж байсан юм. Гэвч сургалт маань өөрчлөлт авчраагүй. Өөрчлөлт хийлгүйгээр "өөрчилье" гэж хашгираад төслөө дуусгах нь арай л харамсалтай. Ингээд нэг л мэдэхэд өөрсдөө өөрчлөлтийн хүрдийг эргүүлэх шаардлагатай болов. Хамгийн сонин нь хамгийн сайн өөрчлөлтийг бизнесийн замаар л хийдэг юм байна. Учир нь эхний хүний төлсөн мөнгө дараагийн өөрчлөлтийг ивээн тэтгэдэг учраас бизнесийн эргэлтэнд орж буй тэр төлбөр л өөрчлөлтийг тасралтгүй авчирч байдаг хүрд ажээ.
Монголд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Германы GIZ, Францын тусламжийн агентлагууд, Улаан загалмайн нийгэмлэг, Мобиком корпораци, Норвеги, Америкийн жижиг төслүүд, Эрдэнэт үйлдвэр ивээн тэтгэсэн ЗГ-ын төслүүд, аймаг бүрт гэр хорооллыг дэд бүтцэд холбох улсын төсвийн хөрөнгө оруулалт гээд олон жилийн турш асар их хөрөнгө мөнгийг жорлонд зарцуулсан байдаг. Гэвч эдгээр хөрөнгө мөнгө бүгдээрээ л зүгээр өгсөн мөнгө! Зүгээр л хандив. Зүгээр л буяны үйлс байв.
Нэг нь ч тогтвортой бизнес үүсгээгүй учраас ус руу хаясан чулуу шиг эргээд ямар ч өөрчлөлтийг үргэлжлүүлдэггүй, ямар ч хүнийг сургаж дадлагажуулдаггүй, тэр ч байтугай тэр их мөнгөөр барьж байгуулсан зүйлсээс ашиглалтын зардлаа дийлж ажилладаг нь өнөөдөр тун цөөхөн.
Харин анх ухуулгаар эхлэхдээ манай "Жорлонгоо өөрчилье" төсөл ганц л зөв зүйл хийжээ гэж би одоо баярладаг юм. Тэр нь "бид нэг ч жорлонг үнэгүй өгөхгүй" гэж зарласан бөгөөд айлуудад жорлонгоо өөрөө сонгож, өөрөө худалдан авч, өөрөө цэвэрлэ гэсэн гурван хариуцлагыг үүрүүлсэн юм. Хариуцлагатай иргэнтэй байхад өөрчлөлт удаан боловч яг үнэн бодитойгоор ирнэ гэж бид итгэсэн. Энэ зарчимдаа одоо ч үнэнч байдаг.
"Улсыг мөхөөе гэвэл иргэдийг хариуцлагаас холдуулж, халамжаар тэжээ" гэж уншиж байсан юм байна. Жорлонгийн төсөл дээр бид улсын оршин тогтнол гэж том яриад яахав, зүгээр л айлын амьдралыг өөд татах уу, уруу дорой хэвээр байлгах уу гэдэг талаар бодоод үзэхэд иргэн анхнаасаа хариуцлагатай байх нь цаашдаа жорлонгоо зөв ашиглаад явахад хэрэгтэй, нүхэн жорлонг жинхэнээс нь устгаж өгөх үр дүнтэй гэж бид үздэг юм. Дээр дурдсан төслүүдээс хандиваар жорлон авсан айлууд ихэвчлэн нүхэн жорлонгоо нураадаггүйг бид олонтаа хардаг.
Харин "Жорлонгоо өөрчилье" төслийн гүйцэтгэгч Мини шийдэл хоршоо маань иргэдийг хариуцлагатай сонголтоо хийхэд нь туслангаа, бас маш их зүйл зааж сургаж байна. Сошл энтерпрайзын жишгийг ч бүтээж бн даа. Бидний туршлагыг сүүлийн үед гадаадын бизнесийнхэн сонирхож асуудаг болсон байна лээ. 7272-6000.



















