Pinned Tweet
Ийм ном бичиж,
Иймэрхүү ном уншлаа.
Хар, цагааныг дэнсэлдэг хорвоод
Бид үгсэн хуйвалдаагүй,
Бодлоо л илэрхийлсэн хүмүүс аж!
Монгол улс орчин цагийн төрт улсуудын түрүү үеийн улс. Өөрөөр хэлбэл, өнөөгийн төрт улсуудын анхдагчдын нэг, дэлхийн уугуул үндэстний нэг болой. Европчууд 1648 оноос тооцоод байдаг нь дунд үеийнхэн хэмээн үзвэл зохилтой. Харин “феодалын (фийдал) бутрал” гэдгийг төрт ёсны талаас арай өөрөөр тайлбарлах учиртай юм.
Тамгын дарга нь Зика, Шижир гээд хүмүүс байсан биш билүү? Харин Жэнкогийн төлөө өлсөж цангаж байсан хүмүүсийг Алтанхуяг гуай ахалж байсан байх аа?
Ийм учраас Ч.Хүрэлбаатар ашигт малтмалын Биржийн арилжааг “амиллуулсан”. Ингэхдээ нүүрсээр эхлүүлсэн байдаг. Тухайн үед Бирж дэмий, алдагдалтай гэх зэргээр нүүрсчид орь дуу тавьж л байсан. Ашигт малтмалыг хэн олзворлож, зарах нь чухал биш, улс татвараа бүрэн цуглуулах чухал. Биржээр зарагдсан бараанаас авах татвар нь ойлгомжтой бөлгөө.
БНХАУ-ын Гаалийн ерөнхий хорооны цахим хуудаст мэдээлэхдээ “Монгол Улсын төмрийн хүдрийн дундаж үнэ 64.05 ам.доллар байхад “Болдтөмөр Ерөө Гол” ХХК болон БНХАУ-ын худалдан авагч компаниудын Монгол Улсын гаальд мэдүүлсэн 27 ам.доллар, БНХАУ-ын гаальд мэдүүлсэн 55 ам.доллар гэсэн нь асар их зөрүүтэй байна. “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн төмрийн хүдрийн тонн тутам дахь үйлдвэрлэлийн өртөг нь 71-74 ам.доллар байтал гаальд мэдүүлсэн үнэ нь үүнээс хамаагүй бага байгаа нь арилжааны логикт огт нийцэхгүй байна” гэдгийг онцолжээ. dnn.mn/article/6ae0a0ea2ea03…
Манай унаган орос хэлтнүүд ч сайхан монгол царайтай ч бодож, сэтгэх, идэж уух нь ч чамгүй орос харагддаг шүү. Сайн анзаарвал ч зарим нь бүр эхлээд оросоор бодож, боловсруулж авчихаад, монголоор илэрхийлдэг нь тэдний өгүүлбэрийн бүтцээс нь харагдаад л байдаг.
Манж үндэстэн яагаад устсан бэ? гэсэн чинь олон жил Хятадыг дарлаж байхдаа Хятадуудын хэлийг нь сурч эхэлснээс болсон гэнэ. Хэлийг нь сураад, бага багаар соёлд нь уусаад, аандаа өөрсдийнх нь Манж хэл нь устаад, эх хэл нь устсан даруйд үндэстэн нь мөхсөн гээд багш нар ярьж байсан. Биднийг ч бас хэдэн зуун жил дарласан, асар хүчирхэг байсан нүүдэлчин үндэстэн шүү дээ?
Би анх Хятад хэл сурч байхдаа гадаад үгнүүдийг ямар тэнэг хэлдэг юм бэ гэж шоолдог байлаа л даа. Жишээ нь: Танк-坦克-Тан кө, Парис-巴黎-Ба Ли, тэгснээ зарим үгнүүдийг утга уянгасаад байх юмгүй North face-北面-Хойд тал, Apple-苹果-Алим гээд шууд утгаар нь эх хэл рүүгээ хөрвүүлсэн ч байх шиг. Ямар ч тийм күүл юм байхгүй. Бид нар чинь шууд англиар нь хэлж мэлээд л, холиод л ярьдаг шүү дээ... За тэгээд хүний нэр бол бүр ярих ч юм биш.
Жишээ нь: Фёдор Михайлович Достоевский — 费奥多尔·米哈伊洛维奇·陀思妥耶夫斯基- Фэй Ов Двө Ол•Ми Ха И Лвө Вэй Чи•Твө Си Твө Еэ Фү Си Жи гээд ийм урт яг дуудлагыг нь дөхүүлээд л хусчихдаг юм байх даа гэмээр элгийн за юу. Михайлович гээд хэлж ч чадахгүй ниа юм бэ л гэж боддог байлаа...
Тэгсэн одоо бодохнээ том гүрний бодлого гэж айхавтар юм байдаг юм байна. Юун миний тэр шоолж моолох, элгийн санагдах. Миний тэр бодол өөрөө элгийн байсан байна за юу? Яагаад гэвэл эд нар гадаад үг хольж ярихгүй, харин бүх гадаад үгийг эх хэл рүүгээ буулгаад эх хэлээрээ хэрэглэж, ярьж байхад гадаад хэл сурах хэрэг ч байхгүй. Бүр үнэхээр биширмээр, айлын хүүхдүүд ингэж эх хэлнийхээ дархлааг хамгаалж байна шүү дээ. Тэгэхээр энэ үндэстэн улам хүчирхэгжинэ үү гэхээс юун мөхөж барих байгаа биз дээ?
Эцэг, өвгөд маань асар ухаантай. "Хэл, хил, мал гуравтайгаа хэн баян? Монгол баян." гээд л зөвхөн Монгол хүн ойлгохоор энэ философийг хэлчихсэн байгаа байхгүй юу? Эх хэлэндээ хайртай, эх оронч баймаар байна аа хэдүүлээ..
Аливаа төсөл, хөтөлбөрт сайтар бодож боловсруулсан ТЭЗҮ гэж байх ёстой. Түүгээр бүх зүйл нь тодорхой болдог. Түүнийг зурсан, баталсан талууд нь бүгд ногдох хариуцлагаа хүлээдэг. Тиймгүй бол энэ зүгээр л мөнгө угаалт.
Ер нь татар хэмээх томъёололд нэг мөр хариулт өгвөл зүгээр мэт. Монгол гэж хэлэхээс “ичихдээ” татар хэмээх нэршил хэрэглэдэг мэт. Татар аймаг байсан нь үнэн, харин хаа хүрээд энэ аймаг “дуусав”, хаанаас хаа хүртэл монгол нэршил явав, хэдийнээс татар-монгол болчих гээд, тодруулахад бүгд болохоор биш үү?
1855.10.27-нд нэрт биологч И. В. Мичурин мэндэлжээ. Мичуриныхан Бай Чура буюу баян баатар гэх утгатай нэртэй татар удмын язгууртнууд бөгөөд Тамбов мужийнхан бв. N8: Монгол Татар гаралтай Орос язгууртнууд /MONGOLIIN GEEGDSEN TUUKH/ ГЭ... youtu.be/x3ye_qcIrdU?si=fyjS… via @YouTube
Борлогдож байх нь танд ашигтай, уншигдаж байх нь түмэнд тустай хэрэг болой. Номын цагаан буян оршиг.
Улирлынхаа хувьд намар сайхан. Улсын төсөв гээч нь намар бүр өргөн баригдаж, өвөл хавартаа тодотгогдож байдаг нэгэн зовлон нэгэнт бий болжээ. Хүрэлбаатар Сангийн сайдаар ажиллаж байхдаа тэр “тодотгол”-гүйгээр давдаг байсан сан. 42 их наядын төсөв маань энэ намартаа батлагдах болтугай.
Тэр үзэсгэлэн үзэхэд америкийн далбаа бүхий энгэрийн тэмдэг тарааж байсан даг. Маш урт дараалал үүсгэсэн байсан даг. Эрхүүд зохион байгуулагдсныг нь очёрлож үзсэн нэгэн бна. Биширч л явлаа даа.
Энэ улсыг шат шатандаа эрүүлээр чирч явах нь чухал байгаа нь үнэн шүү. 5, 10 н цаасанд “явдаггүй” хүн л хэрэгтэй. Ер нь бол хэрэг нь боогдсон хэнийг ч ялгалгүй “явуулчих” шударга ёсоор л нийгэм цангаж бна доо.
МАН-аас ерөнхийлөгч хийгээд МУ-д зоригтой шинэчлэл, өөрчлөлт хийж чадах хүн бол цор ганц С.Баяр гэж боддог. Далаараа 70 буудуулсан гэдэг шиг хатуужсан, зангарагатай, шийдэмгий, тулхтай, төрийн хүн 👍
Монгол улсаа, дэлхий нийтийг нэвт шувт мэднэ.
80 настай Трамп, Байден хийж л байна. 70 нас бол өлхөн 6 жил еөк хийх нас ☘️
Самурайн хуяг нь XIV зуун гэхэд хөгжлийн оргилд хүрч сонгодог хэлбэрээ олж биежисэн хэмээх тайлбар буй. Хэрвээ тийм бол энэ хуягууд “эргээд эзэндээ ирж дээ”, энгийн логикоор бол, ккк
ОУХ бие даасан шинжлэх ухаан. Судлагдахуун нь: 1. Үндэсний эрх ашиг 2. Геополитик 3. Үндэстний асуудал 4. Олон улсын хөдөлмөрийн хуваарь 5. Аюулгүй байдал 6. Дипломат үйл ажиллагаа.
Их зохиолчийг бурхан болоход эмгэнэлийн зурвас бичиж хэвлүүлсэн ганц хүн нь Эвэгийн Хөхдэй. Тэрээр 115-д багтаж хэлмэгдсэн нэгэн. Лувсанвандан гуайтай нэг тушаалаар Шинжлэх ухааны хүрээлэнд томилогдож байсан, Конгрессийн номын санд конспект нь байгаа талаар нэгэн сайтад мэдээлэл орсон байсан.
Тэртээ 100 жилийн тэртээ Монгол- Германы боловсролын хамтын ажиллагааны замыг таталцсан нэрт монгол судлаач, Монголын нууц товчооны орчуулагч Эрих Хэниш, түүний шавь Д.Нацагдоржийн дурсгалын самбар, их зохиолчийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркыг нээх ёслол Европын хамгийн эртний их сургуулийн нэг Лайпцигийн их сургууль дээр амжилттай болж өнгөрлөө🇲🇳🇩🇪. Юутай #сайхан, юутай бахтай.
Бранденбургийн хаалгаар ороогүйчүүл олон байгаа байх доо.
Replying to @Ariuka_Ba
Германы ЕӨК хориод жилийн өмнө Монголд албан ёсны айлчлал хийсэн нь тэдний зүгээс анхны ба цор ганц тохиолдол. Надтай ч биечлэн уулзаж байсан. Тэр эхнэртэйгээ ирсэн. Албан ёсны айлчлалд нийт хэдэн хүн ирснийг сонирхоод асуутал тамгын газрын 4 хүнтэй нийт 6 хүн гэж билээ.
1000 сэтгүүлчдэд хандах нь:
Сэтгүүл зүй гэдэг нь тодорхой үйл явдал, баримт материал, хүмүүсийн талаархи онц чухал мэдээллийг цуглуулах, цуглуулснаа шалгаж баталгаажуулах, баталгаажуулсандаа дүн шинжилгээ хийж уг асуудлыг мухарласны эцэст олон нийтийн мэдээллийн хэрэгслэлийг ашиглан түгээх үйл ажиллагаа хэмээн тодорхойлсон байх аж. Тиймээс мухарлаагүй аль эсвэл баталгаажуулаагүй аливаа мэдээ, мэдээлэл тань та бүхний мэргэжлийг элдэвлэхэд хүргэж буй мэт. Болгооно уу?



























