
#Newsletter | Хөрөнгө оруулалт, санхүү, бизнес, технологийн тоймыг ажлын өдрүүдэд илгээнэ. Имэйл хаягаа бүртгүүлэх бол: https://nitter.cf/t.co/StUjrzjeaz
Ulaanbaatar, Mongolia
Joined September 2020
- Tweets12.8K
- Following287
- Followers10.6K
- Likes1.3K
Энэ долоо хоногт Дэлхийн банк түүхий эдийн зах зээлийн тоймоо танилцууллаа. Товчхондоо түүхий эдийн үнэ 2026 онд 23% өсөж, 2027 онд 7% буурах төлөвтэй байгаа аж. 🍋
🔮 Үнэ өсөх шалтгаанууд
Дэлхийн түүхий эдийн үнэ өсөхөд хамгийн ихээр Ойрх Дорнодын мөргөлдөөн, тээврийн саатал, цаг агаарын эрсдэл болон түлш, бордооны зардлын өсөлт нөлөөлж байна. Үүнээс улбаалан Дэлхийн банк эрчим хүчний үнэ 2026 онд 32%, металлын үнэ 25% өсөх төлөвтэйг онцолжээ. Харин хүнсний түүхий эдийн үнийн хувьд 10%, ирэх онд дахин 7% нэмэгдэхээр тооцоолсон аж.
⏰ Зэсийн таамаг
Түүхий эд дундаас зэсийн үнэ өсөх нь Монголын экспортын орлогод томоохон боломжийг авчирна. Шинэ таамгаар 2026 онд металлын үнэ 25% өсөж, зэс, хөнгөн цагаан, цагаан тугалганы үнэ түүхэн дээд түвшинд хүрэх төлөвтэй байна. Үүнд сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашин, дата төвийн хөрөнгө оруулалтаас үүдсэн эрэлт болон нийлүүлэлтийн хомсдол нөлөөлөх гэнэ.
🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/MrwJluPZ4…
Аймшгийн баяр айсуй. Дэлхий даяар аймшгийн баярыг 1 өдөр тэмдэглэдэг бол Монголд бараг л өдөр болгон аймшгийн баяр тэмдэглэж байгаа аятай байх юм. 🍋
💀 Сүнс, чөтгөрөөс ч аймшигт төсөв
Энэ жилийн хамгийн аймшигт тоо бол 2027 оны төсвийн төсөл. Төсвийн зарлага анх удаа ₮40 их наядын босгыг давж, жилийн дотор 32.2%, сүүлийн 10 жилд 373.9% өссөн асар данхгар төсөв батлагдахад ойрхон байна. Ирэх жилийн төсвийн алдагдлыг ₮2.3 их наяд байхаар тооцсон нь 2026 оны анхны батлагдсан төсвөөс даруй 130% өссөн үзүүлэлт. Харин тодотгосон төсвийн алдагдалтай харьцуулахад 15% л өссөн харагдана.
👀 Инээдтэй зүйл нь ЗГ төсвийг тодотгохдоо төр бүсээ чангалж, ₮1.4 их наядыг танаж тодотголоо хэмээн сүржин мэдэгдэл хийж байсан ч бодит байдал дээр төсөв өргөн баригдахдаа, ахин тодотгохдоо гэхчлэн жилд дор хаяж 2 удаа тэлдэг уламжлалтай болох нь холгүй.
🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/HQSW6CGOn…
Финландын сансрын тагнуулын технологийн ICEYE болон Nokia хамтран Украинд Starlink-тэй өрсөлдөхүйц хиймэл дагуулын бие даасан систем хөгжүүлэхээр болов. 🍋
🤔 Starlink-н Финланд өрсөлдөгчид
Энэ сарын эхээр ICEYE, Nokia хамтран Starlink-тэй төстэй боловч захиалагч улс нь өөрөө эзэмшиж, удирдах хиймэл дагуулын холбооны систем хөгжүүлэхээр болсноо зарласан. Ингэхдээ ICEYE хиймэл дагуулын их бие, технологийн хариуцах бол Nokia холболтын найдвартай байдал сүлжээ талаас нь хариуцах аж.
🫂 Финландын дэмжлэг
Тус 2 компани хамтралаа зарласнаас ердөө 3 долоо хоногийн дараа Финландын Ерөнхий сайд Петтери Орпо Киевт айлчлах үеэр ICEYE болон Nokia Украины Батлан хамгаалах яамтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм.
🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/rmmuhXTBt…
Монголын Хөрөнгийн Биржд бүртгэлтэй компаниудын үнэлгээ ээлж дараатайгаар түүхэн рекордоо эвдсээр ₮17.1 их наядад хүрээд байна. Энэ өсөлтөд юу нөлөөлж байна вэ? 🍋
💸 Зах зээлийн 2/3 =5
ХААН Банк, Тавантолгой гэх 2 компанийн үнэлгээ ₮3 их наядыг давснаар нийт үнэлгээний 41%-ийг бүрдүүлж буй. Энэ 2 дээр нэмээд ХасБанк, АПУ, Эрдэнэ Ресурс гэх 5 компанийн үнэлгээ нийлээд ₮11 их наяд болсноор зах зээлийн үнэлгээний 64.5%-ийг эзэлж байгаа хэрэг. ТОП-20-ийг авч үзвэл зах зээлийн 92%-ийг эзэлж, үлдсэн 140 компанид ердөө 8% нь ногдож байна.
🏦 Санхүүгийн салбарын давамгайлал
ТОП-20 компанийн 12 нь санхүүгийн салбарынх бөгөөд зах зээлийн нийт үнэлгээ нь ₮9.3 их наяд буюу том жингийн 55%-ийг эзэлнэ. Үүний цөм нь мэдээж системийн 5 банк. Нийтэд нээлттэй болсон банкнууд биржийн гол хөдөлгүүр болсон бол Инвескор, ЛэндМН зэрэг ББСБ-ууд салбарын жинг улам нэмж буй.
🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/Mffc4qMKc…
Казахстан цөмийн зэвсэггүй 5 бүс болон Монголын хамтын ажиллагааг бэхжүүлж, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах чиглэлээр олон улсын хүчин чармайлтыг уялдуулах санал гаргалаа. 🍋
qazinform.com/news/kazakhsta…
Олон сар хүлээсний эцэст AI-н аварга Anthropic-н 400 хуудастай проспектус олон нийтийн дунд ил боллоо. Тэгвэл тус проспектусаас хөрөнгө оруулагчдын сонирхлыг хамгийн ихээр татаж буй гол мэдээллүүдийг харцгаая. 🍋
🚨 Сар хагасын хугацаа
Ирэх сарын 16-ны долоо хоногт багтан Anthropic Nasdaq бирж дээр $ANT тикертэйгээр IPO хийнэ. Хөрөнгийн зах зээлээс нийт $100 тэрбумыг татан төвлөрүүлж, өнгөрсөн зун SpaceX-н тогтоосон $75 тэрбумын амжилтыг эвдэх магадлал тун өндөр аж. Ингэснээр компанийн зах зээлийн үнэлгээ $1.5-$2 их наядад хүрч, түүхэн дэх хамгийн том IPO болох хүлээлт үүсжээ.
🧮 Нээлттэй тайлан
2026 оны эхний хагаст Anthropic $16.3 тэрбумын орлого олсон нь өмнөх оны мөн үеэс 14 дахин өссөн үзүүлэлт болжээ. Гэвч дансны бүртгэлээс хамаарч 2025 оны бүтэн жилийн $42 тэрбумын цэвэр алдагдал энэ эхний хагаст $80.7 тэрбумд хүрээд байна. Нөгөөтээгүүр, Claude-н борлуулалт өссөнөөр II улиралд дангаараа $974 саяын үйл ажиллагааны ашигтай ажилласан аж.
🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/RBX2KplAN…
Дональд Трампын ууган хүү Дональд Трамп Жуниор өнгөрсөн 8-р сарын сүүлээр Монголд ирж, 2 долоо хоног орчим аялжээ. Тэрбээр аяллынхаа үеэр Увс, Баян-Өлгий аймагт аргаль, янгир агнасны сацуу Улаанбаатарт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй албан бус уулзалт хийсэн байна. 🍋
Уг мэдээллийг Financial Times гаргасан бөгөөд Трамп Жуниор Увсад байх үеэрээ Владимир Путинтэй ойр Оросын олигарх Умар Кремлевтэй 2 хоног хамт байсан сурагтай.
📌 Трамп Жуниор аяллынхаа үеэр Увсад 1 Алтайн аргаль агнаж, Баян-Өлгийд 7 хоног янгирын ан хийсэн аж. Сонирхолтой нь тэрбээр 2019 оноос хойш Монголд дор хаяж 2 аргаль агнасан төдийгүй энэ удаагийн анд нь тусгайлан түүнтэй хамт янгир агнах хийх эрхийг дуудлага худалдаанд оруулж, $225 мянгаас дээш дүнгээр зарагджээ. Мөн өөр дуудлага худалдаанд янгир агнах эрхийг $140 мянгаар худалдсан байна.
Монголд аргаль агнах зөвшөөрлийг 2023 оноос эхлэн аймгууд дуудлага худалдаагаар олгож, 1 аргалийн экологи эдийн засгийн суурь үнэ ₮22.2 саяар үнэлэгддэг.
Жич: Financial Times Трамп Жуниорт янгир агнах зөвшөөрөл хэрхэн олгогдсон тухай мэдээлээгүй юм.
ХААН Банк ХК-н талаарх ээлжит сайн мэдээг дуулгая. Тэдний сүүлийн 2 жил хүрэхгүй хугацаанд татсан санхүүжилтийн хэмжээ $1 тэрбумыг давжээ. Юу болсон бэ гэхээр, 👇
🔺 Итгэл өссөн жилүүд
ХААН Банк олон улсын түншүүдээсээ 2025 онд $530 саяын урт хугацаат санхүүжилт татсан бол 2026 оны 10-р сар хүртэл $502 саяыг нэмж татсанаар сүүлийн 22 сарын нийт дүн $1.03 тэрбумд хүрчээ. 🍋
🇫🇮 Гол түншлэгчид хэн байв? Энэ оны хамгийн том буюу $172 саяын санхүүжилтийг Дани, Нидерландын хөгжлийн банк, Финландын хөгжлийн байгууллагууд болон BlueOrchard, ILX сан хамтарч олгосон. Нэмээд ЕСБХБ-наас $170 сая, AIIB-с $130 сая, Proparco-с $50 саяын санхүүжилт босгоод буй.
🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/QY6fuJ4ea…
Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээгээр өнгөрсөн сарын байдлаар гадаадын хөрөнгө оруулалттай 401 компани Монгол Улсад 1.9 сая га талбай бүхий нийт 640 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Эдгээр лицензийн 494 нь гадаадын 100%-ийн хөрөнгө оруулалттай компаниудад, үлдсэн 146 нь Монголын талтай хамтарсан аж ахуйн нэгжүүдэд ногдож байна. 🍋
😳 10-ын 6 нь шүү дээ, базарваань
Гадаадын 100%-ийн хөрөнгө оруулалттай 310 компанийн 207 нь Хятад титэмтэй. Эдгээр компани уг ангилал дахь нийт тусгай зөвшөөрлийн 61.1% буюу 302 лицензийг, нийт талбайн 60.7%-ийг эзэмшиж байна. Дээр нь Хонконгийн хөрөнгө оруулалтыг нэмж тооцвол энэ үзүүлэлт 2/3-т хүрнэ.
📌 Мөн Монгол, Хятадын хамтарсан 41 компани 56 тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Ийнхүү 100%-ийн болон хамтарсан хөрөнгө оруулалтыг нэгтгэж үзвэл Хятадын оролцоотой тусгай зөвшөөрлийн тоо 358-д хүрч байна.
🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/H9jBf2BT4…
Toshiba Дарханы дэд станцад батарей хуримтлуур болон эрчим хүчний удирдлагын системийн үйлдвэрлэлээ эхлүүллээ. 🍋
💸 ¥2 тэрбумын буцалтгүй тусламж
Энэ нь 4 жилийн өмнө Ерөнхийлөгчийн тус улсад хийсэн айлчлалын хүрээнд Монголын эрчим хүчний хангамжийг сайжруулах төслийн хүрээнд хийгдэж буй гол ажлуудын нэг юм. Уг төсөлд Японы Засгийн газар ¥2 тэрбумын буцалтгүй тусламж олгож, 2027 оны 12-р сар гэхэд Дарханы 10 МВТ-ын нарны цахилгаан станцыг батарей хуримтлууртай холбон, сэргээгдэх эрчим хүчийг сүлжээнд илүү тогтвортой нийлүүлэх загвар бий болгохоор зорьж буй.
🗞️ Сонин сайхан: Дарханы нарын цахилгаан станц 2017 онд ашиглалтад орсон бөгөөд төвийн эрчим хүчний сүлжээнд жилд 18.5 сая кВТ.ц эрчим хүч нийлүүлэх хүчин чадалтай.
🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/MyAjAI23O…
Монголын хөрөнгийн бирж ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр төрийн санхүү, эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын бодлого, хөгжлийн санхүүжилтийн чиглэлээр 18 жил ажилласан Б.Анарыг томилжээ. 🍋
Сонирхуулахад, сүүлийн 34 сарын хугацаанд $MSE-ийн удирдлага 6 удаа солигдсон бөгөөд Б.Анар тус компанийн 7 дахь удирдлага болж байна. Тэрээр хамгийн сүүлд энэ оны 8-р сараас Ерөнхий сайдын эдийн засаг, төсвийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байв.
📌 Энэ жил $MSE зах зээл үүсгэгчийн тогтолцоогоо шинэчилж, Future Tech Innovation болон Gold Trust ETF-ийн арилжааг нэвтрүүлсэн. Мөн цахим хуудсаа шинэчилж, Лондонгийн хөрөнгийн бирж групптэй хамтран “Монголын хөрөнгийн зах зээл 2.0” хөтөлбөрийг эхлүүлжээ. Эдгээр шинэчлэл биржийн үйл ажиллагаа, санхүүгийн гүйцэтгэлд хэрхэн нөлөөлөх нь цаашид хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна.
Си-И-Си Инвестмент ББСБ-аас “Empowered by CECI” хөтөлбөрийг 2 дахь жилдээ хэрэгжүүлж буй бөгөөд энэ жилийн хувьд “Empowered by CECI 2.0 - Бизнесээ ногоон болгох хөтөлбөр”-өө амжилттай зохион байгууллаа. 🍋
Энэ удаагийн хөтөлбөрийн шилдэг төслөөр FOODY Mongolia шалгарч, анхны ногоон санхүүжилтээ авах эрхтэй болжээ.
📌 Энэ жилийн хөтөлбөрт нийт 53 бизнес эрхлэгч хамрагдаж, 1 сарын хугацаанд ногоон санхүүжилтийн боломж, ESG баталгаажуулалт болон Монгол Улсын Ногоон таксономын талаар тусгайлсан сургалтад хамрагдан, бизнесийнхээ онцлогт нийцсэн ногоон шилжилтийн төсөл боловсруулсан байна.
Хөтөлбөрийн шилдэг төслөөр шалгарсан FOODY Mongolia-н хувьд сарын 1%-1.5%-ийн хүүтэй, ₮50 сая хүртэлх хөнгөлөлттэй санхүүжилт авах боломжтой болсон аж. Тэд уг санхүүжилтээр эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж худалдан авч, үйлдвэрлэлдээ байгаль орчинд ээлтэй шийдэл нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Крипто зах зээлийн жавар арилаагүй энэ цаг үед санхүүгийн нууцлалд төвлөрсөн Zcash койны үнэ сүүлийн нэг жилд 3,000% өсөж, жижиг хөрөнгө оруулагчдаас эхлээд тэрбумтнуудын анхаарлыг татах болжээ. 🍋
🔎 Гол онцлог: Одоогоос 10 жилийн өмнө буюу 2016 онд нэвтэрсэн Zcash нь хэрэглэгчдэд гүйлгээний мэдээллээ нууцлах боломж олгодгоороо онцлогтой. Сүүлийн жилүүдэд AI блокчэйн дэх санхүүгийн гүйлгээг мөрдөх нь нэмэгдсэн болон крипто хөрөнгө оруулагчдын эсрэг халдлага, дээрмийн хэрэг олширсон нь Zcash-н эрэлтийг өсгөсөн аж.
💘 Баячуудын харцыг булаав
Уг өсөлтөд The Social Network кинонд гардаг Биткойн-н анхны хөрөнгө оруулагчид болох Винклвоссын ихэр ах дүүс болон Digital Currency Group-н Гүйцэтгэх захирал Барри Силберт зэрэг крипто салбарын томоохон тоглогчдын сонирхол нөлөөлжээ. Мөн Digital Currency Group-н харьяа Grayscale-н Zcash-д суурилсан ETF арилжааны эхний 30 өдрийн дотор $1 тэрбумын хөрөнгө татан төвлөрүүлсэн нь голлох нөлөөг авчирсан аж. Үүний үр дүнд Zcash-н зах зээлийн үнэлгээ $20.4 тэрбумд хүрснээр ТОП-10 криптовалютын нэг болсон юм.
🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/TMZxtGMSk…
ЗГ өнгөрсөн Баасан гарагт Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах 1 удаагийн хуулийн төслөө УИХ-аас татан авлаа. Ингэснээр ногдол ашгийг Баялгийн сангийн тухай хуулийн дагуу Хуримтлалын санд төвлөрүүлэх зохицуулалт хэвээр үлдэж байна. 🍋
📝 Иргэд хуримтлалыг сонгов
Төслөөр Оюу толгойгоос 2027 оны төсвийн орлогот ногдол ашгаар төвлөрөхөөр тооцсон ₮3 их наядаас ₮2 их наядыг нь эрчим хүч, боловсролд зарцуулахаар төлөвлөсөн байв. Гэвч E-Mongolia-р явуулсан санал асуулгад оролцсон 95,621 иргэний 83% орчим нь ОТ-н ногдол ашгийг Хуримтлалын сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцны дэмжлэг авах эсвэл хадгалахыг сонгожээ.
📌 Гол асуудал нь итгэлцэл
Хөгжлийн төсөл санхүүжүүлэх салбарыг сонгоход оролцогчдын 50.6% нь эрчим хүчийг нэрлэсэн байна. Энэ нь иргэд эрчим хүчний хөрөнгө оруулалтыг эсэргүүцээгүйг харуулна. Харин төр мөнгийг хэрхэн зарцуулж, үр өгөөжийг нь хэрхэн тайлагнах вэ гэдэг асуулт үлдэж буй.
🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/U36qMqyGq…
СЗХ иргэдийн өрийн дарамтыг бууруулах зорилгоор ББСБ-уудын зээлийн үйлчилгээтэй холбоотой шимтгэл, хураамж авахыг хориглоно. 🍋
Эх сурвалж: frc.mn/
Америкийн Z үеийнхний өр сүүлийн хагас жилд 7.9% өсөж бусад үеийнхнийхээс ойролцоогоор 2 дахин хурдацтай өсөөдөхлөө. 🍋
🔎 Юу болов?
2025 оны IV улиралд Z үеийнхний дундаж өр $25,062 байсан бол 2026 оны II улиралд $27,048 болж нэмэгдээд буй. Тус хугацаанд миллениал үеийнхний өр 3.7%, X үеийнхнийх 1.2% өссөн бол Baby Boomers болон түүнээс өмнөх үеийнхний өр бага зэрэг буурчээ. Өрийн хэмжээгээр нь харвал Z үеийнхний нийт өр хамгийн бага буюу миллениал үеийнхний дундаж өр $67,339, X үеийнхнийх $71,539 байгаа аж.
🍰 Өрийн бүтэц
Дундаж Z үеийнхний томоохон зээлүүд машины зээл, оюутны зээл, кредит картын өр. Тухайлбал, автомашины зээлтэй нь дунджаар $22,522, оюутны зээлтэй нь $21,914, кредит картын өртэй нь $3,975-ын үлдэгдэлтэй байгаа юм. Харин зээлтэй Z үеийнхний 10% хүрэхгүй нь ипотекийн зээлтэй. Тэр нь дунджаар $263,029.
🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/gFUKdXhvD…
Ирэх сарын 1-нээс Монголын 435 мянган ахмад одоо авч буй тэтгэвэр дээрээ суурь тэтгэвэр нэртэй нэмэлт мөнгө авах нь. Үндсэн дүн ₮100 мянга, тогтмол дүн ₮40 мянга бөгөөд шимтгэл төлсөн жил бүрд ₮5 мянгыг нэмэхээр тогтоожээ. Нэмэгдлийн дээд хэмжээ ₮300 мянга байх аж. 🍋
🤔💰 Хэд болох юм бэ?
Сард ₮955 мянгын дундаж тэтгэвэр авдаг, 25 жил шимтгэл төлсөн ахмадын орлого ₮217,250-өөр нэмэгдэж, нийт тэтгэвэр нь ₮1.2 сая орчим болно. 22.7% өснө гэсэн үг. Суурь тэтгэвэр бага тэтгэвэртэй, олон жил шимтгэл төлсөн хүмүүст илүү ашигтай бөгөөд ахмадын амьжиргаанд дарамт болж буй үнийн өсөлтийг нөхөх зорилготой.
📌Учир нь 2026 онд дундаж тэтгэвэр 9.6% нэмэгдсэн байхад жилийн инфляц 12.9%, хүнсний үнийн өсөлт 20.8%-д хүрсэн буюу тэтгэвэр нэмэгдсэн ч ахмадуудын худалдан авах чадвар буурчээ.
🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/WTMYO0K18…
Монгол болон Хятадын төв банк хил дамнасан төлбөр тооцоо, санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд mBridge төсөл, Үндэсний ₮ картыг Хятадад ашиглах боломж, Монголын банкнуудыг CIPS системд холбох тэргүүтэй асуудлуудыг хэлэлцэв. 🍋
mongolbank.mn/mn/r/13343
Монгол Улс 2026 оны Хууль дээдлэх ёсны индексэд 1 байр ухарч 143 орноос 68-р байранд жагслаа. 🍋
worldjusticeproject.org/rule…
Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн тэр бүр огцом савладаггүй, хөрөнгө оруулалтын найдвартай сонголт гэгддэг. Гэтэл Токиогийн Гинзад Tiffany & Co.-н Азийн хамгийн том дэлгүүртэй тансаг барилга хэдэн сар зарагдахгүй байгаа гэнэ. Яагаад? 🍋
📍 Тансаг зэрэглэлийн байршил
Тус барилгыг өнгөрсөн жил Kurosawa Group ашиглалтад оруулж, $760 саяар худалдах оролдлого хийсэн ч хэдэн сар зарж чадалгүй байсаар барилгын худалдах үнийн саналаа 33% буюу $507 сая болгон бууруулжээ. Учир нь жилд ойролцоогоор $5-$7 тэрбумын орлого олдог гол түрээслэгч Tiffany & Co. тус барилгад 25 жил байрших тогтмол түрээсийн гэрээ байгуулсан учраас хөрөнгө оруулагчид сонирхохгүй байгаа гэнэ.
😶🌫️ Зах зээлийн хөдөлгөөн өөрчлөгдөв
Тэртээ 1991 онд Японы үл хөдлөх хөрөнгийн хөөс хагарснаас хойш газрын үнэ удаан хугацаанд буурч, улсын дундаж үнэ зөвхөн 2018 оноос хойш өсөх аястай болсон. Энэ хугацаанд инфляц ч 0% орчим, заримдаа сөрөг буюу дефляцтай байсан тул барилгын эзэн болон түрээслэгч аль алинд нь тогтмол түрээс давуу тал болж байв.
🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/aCsTlpVVf…















