🟡Ашиглуулсан ЗАНДАН
🟡Г.Занданшатар МАН-ыг хагалж бутаргах ажлыг сүүлийн хоёр жилийн хугацаанд идэвхтэй хийж байна гэж Д.Амарбаясгалан хэлэв. Угтаа түүний хэлдэг үнэн. Монгол ардын нам сүүлийн 12 жил Монгол Улсын төрийн эрх мэдлийг эзэгнэж ирсэн. Тасралтгүй гурван сонгуульд олонхи байж ирсээр өнөөдрийг хүрсэн билээ. Гэтэл тэдний карьер Г.Занданшатарын буянаар зогсож буй бололтой. МАН-ын олон жилийн үнэмлэхүй ялалтын цаад учир тэдний эв нэгдэл түүнээс гадна сайн менежерийн үүрэг нөлөө байсан гэгддэг. МАН-ын дотоод зөрчил хаанаас эхлэсэн гэвэл 2024 оны сонгуульд АН хүч түрэн орж ирсэн хэдий ч МАН олонхи суудлаа авч чадсан явдал. Улмаар 2024 оны сонгуулийн дараах хамтарсан засаглал, 2025 оны эрх мэдлийн асуудлаас үүдсэн улс төрийн хямрал байв. Мөн намын удирдлага болон Засгийн газрын эрх мэдлийн төлөөх тулаанаар дотоод зөрчил эхэлсэн. Тухайн үеийн Л.Оюун-Эрдэнийн засгийн газрыг нураах ажлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Я.Содбаатар, Г.Занданшатар нар эхлүүлж, энэ ажилд оройлон ажилласан Г.Занданшатар Ерөнхий сайд болох тохироо хийсэн гэдэг. Харин нөгөө талд МАН УИХ-д 68 суудалтай байсан ч Ерөнхий сайдаа авч үлдэх хэмжээний дэмжлэгийг өөрийн намын гишүүдээс бүрдүүлж чадаагүй явдал юм. Ингэснээр 2021 оноос хойш дөрвөн жил орчим Засгийн газрыг тэргүүлсэн Л.Оюун-Эрдэнийн бүрэн эрх дуусгавар болсон.
🟡 Үүний улмаас МАН-ын дотоод зөрчил Засгийн газрын бодлогын маргаанаас намын удирдлагыг хэн авах вэ гэсэн асуудал руу шилжив. Намын даргын төлөө Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар өрсөлдөж, санал хураалтын эхний шатанд Д.Амарбаясгалан 56.1 хувь, Г.Занданшатар 44 хувийн санал авсан. Намын дүрмээр шаардлагатай гуравны хоёрын босго хэнд ч хүрээгүй. Гэвч хоёр дахь шатанд Г.Занданшатар болон түүний дэмжигчид оролцоогүй бөгөөд үлдсэн гишүүдийн санал хураалтаар Д.Амарбаясгалан ялалт байгуулсан тухай мэдээлсэн байдаг. Энэ үйл явдал Г.Занданшатарт нам доторх дэмжлэг байхгүй гэдгийг харуулсан. Мөн үеэр нам доторх эрх мэдлийн зөрчил, хуучин болон шинэ үеийн улс төрчдийн өрсөлдөөнийг ил тод харуулсан юм.
🟡 Тэрбээр Улсын их хуралд суудал ч үгүй нэгэн байв. Мөн намын дэмжлэг ч үгүй атал У.Хүрэлсүхийн дэмжлэгээр Ерөнхий сайд болсон. Харин төд удалгүй түүний Засгийн газар дахин унасан. Цаадах учиг нь Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх санал. Иймээс Г.Занданшатар олон таван үггүй суудлаасаа бууж, Ерөнхийлөгчид нэр дэвших бэлтгэл ажлаа хангасаар байжээ. Сарын өмнөөс кампанит ажлаа эхлүүлж, 1000 залуусыг цуглуулж, “Нэг Монгол” хөдөлгөөнийг хүртэл эхлүүлсэн. Түүгээр ч барахгүй уриа дуу хүртэл гаргасан байдаг. Ийн их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан тэр өнөөдөр хөсөр хаягдав. Гэсэн ч Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэл тээсэн хэвээр л байгаа. Үүний тулд түүнд намын дэмжлэг чухал. Иймээс Ерөнхий сайдын дэргэдэх зөвлөл Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарыг уулзуулж эвлэрүүлэх арга чарга оролдож үзэж. Тэр үеэр Г.Занданшатар Д.Амарбаясгалангаас “Ерөнхийлөгчид нэр дэвшихийг дэмжээч” гэсэн хүсэлт тавьж, харин хариуд нь Д.Амарбаясгалан “дэмжихгүй” гэж хэлээд бараг л “салаавч” гаргаж гэнэ. Ингэхээр Д.Амарбаясгаланг дагагчид түүний дэмжихгүй нь тодорхой харагдана.
🟡 Уг нь Г.Занданшатар улс төрийн карьерийн хувьд Ерөнхийлөгчид нэр дэвших түүгээр ч барахгүй Ерөнхийлөгчийн суудалд залрах өндөр боломжтой тоглогч байсан. УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэх мэт төрийн өндөр дээд албан тушаалыг хашиж, нэр цэвэр, зангараг заасан хүн гэдгээрээ олон түмний дунд ч нэр хүндтэй нэгэн байв. Гэтэл Ерөнхийлөгчийн багийн захиалгаар намын зодооны эхлэлийг тавьж залуу үеэ нугачин дарах ажлыг удирдсан. Угтаа бол Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх амлалт л түүнийг ийн хөдөлгөсөн. Гэтэл өнөөдөр Ерөнхийлөгчийн баг Г.Занданшатарыг ашиглаж, ашиглаж хаяв. Одоо тэр намдаа ч нэр нүүргүй, олон түмэнд ч МАН-ыг хуваасан “золиг” нэр зүүсэн учраас Ерөнхийлөгч болох нь “лөөлөө” болжээ. Үүнийгээ мэдсэн тэр “шатаж” яваа сурагтай. Ийн түүний улс төрийн карьер эцэслэгдэж, харин шатрын холбооны Ерөнхийлөгчөөрөө ажиллах боломж үлдэж байна.
⁉️Шатахууны нөөцтэй атлаа олголтоо ЗОГСООСОН асуудал илэрчээ
Монополын эсрэг газраас шатахууны үлдэгдэлтэй атлаа олголтоо дур мэдэн зогсоосон аж ахуйн нэгжүүдэд хуулийн хүрээнд арга хэмжээ авч байна.
mpress.mn/p/1009324
⭕️ Шатахуун ОХУ-д хэвийн болсон ч манайд тасалдсан хэвээр байна
🟡 ОХУ-д дайны улмаас шатахууны хомсдолд ороод байсан билээ. Тэгвэл Украины талаас тус улсын газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү дроны халдлага хийж байснаа зогсоож, халдлагад өртсөн үйлдвэрүүд үйл ажиллагаагаа сэргээгээд байгаа бөгөөд түүхий эдийн боловсруулалт 25 хувиар өсчээ.
🟡 Тус улсын зүгээс чангатгаад байсан экспортын хязгаарлалтаа мөн сулруулсан талаар Reuters агентлаг мэдээлээд байна. Гэсэн ч харамсалтай нь манай улсад шатахууны дараалал нэмэгдэж, шатахуун олгож буй станцуудын тоо цөөрч, шатахууны дараалалтай холбогдуулан түгжрэл хүртэл үүсч, иргэд автомашинаа зам дээр орхиход хүрч, тэр ч бүү хэл хомстлоос үүдэн бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт тултлаа өсөх эрсдэл бий болчхоод байна.
🟡 Шатахууны шуурхай штабын зүгээс өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ "Манай улсад шатахуун тасрахгүй, амар тайван байж болно. БНХАУ, ОХУ хоёрын дунд байдаг бид их азтай улс" хэмээн ярьж сууна. Нэг талаар бид их азтай, нөгөө талаараа тун ч азгүй хүмүүс аж. Учир нь энэхүү том хоёр улсын дунд байгаа ч эдгээр хүмүүсийн ярьж байгаа шиг амар тайван байх заяа бидэнд дутсаар байна. Харин үүнийг зохицуулах ёстой хүмүүст чадал, чадвар хоёрын аль аль нь дутаж байх шиг...
🟡 Бодит байдал дээр шатахуунд хэчнээн цагаар дугаарласан ч авч чадаагүй иргэд олон байгаа. Энэ нь манай улсын Засгийн газар хийгээд салбарын яам хоёр хөрштэйгөө хийж буй хамтын ажиллагаа, харилцан тохиролцоондоо нухацтай анхаарал хандуулах ёстойн бас нэгэн илэрхийлэл болоод байна.
⭕️ Д.Амарбаясгалан: Г.Занданшатар даргаа, ухсан нүхэндээ өөрөө унав аа. Тойргоос жийгдсэн улстөрч буцаад орохын тулд дотор байгаа улстөрчидтэй зууралдаж, анхаарлын төвд орох гээд байна.
⭕️ Тээврийн зардал хоёр дахин өслөө, Засгийн газар ажлаа хийнэ үү!
🔸Хилийн оочир, шатахууны хязгаарлалт, тээврийн үнийн огцом өсөлт. БНХАУ-аас бараа татдаг худалдаа эрхлэгчид, жижиг бизнесүүдийн нуруунд ирж буй ачааллыг эцсийн дүндээ хэрэглэгчид үүрч байна. Харин үнийн өсөлтийн шалтгаан, үнэ бүрдэлтийн зарчим, хяналт хариуцлагын асуудал тодорхойгүй хэвээр.
🔸Монгол Улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт гадаад зах зээл, ялангуяа БНХАУ-аас ихээхэн хамааралтай. Өдөр тутмын хэрэглээнээс эхлээд хувцас, ахуйн бараа, барилгын материал хүртэлх олон төрлийн бүтээгдэхүүний татан авалтад Замын-Үүд-Эрээн чиглэлийн тээвэр чухал байр суурь эзэлдэг. Гэтэл энэ урсгалд саатал үүсэх бүрд барааны үнэ өсөж, тээврийн зардал нэмэгдэх бүрд хэрэглэгчдийн халаас нимгэрдэг тогтолцоо дахин давтагдсаар л.
🔸Энэ оны аравдугаар сард Замын-Үүд-Эрээн чиглэлийн ачаа тээврийн үнэ огцом өсөж, худалдаа эрхлэгчид болон иргэдэд санхүүгийн дарамт учирч буй талаар мэдээллүүд гарлаа. Хятадын үндэсний баярын амралтаар аравдугаар сарын 1-7-нд боомтууд түр хаагдсаны дараа ачаа бөөгнөрч, автомашинууд хил нэвтрэхээр олон хоног дараалалд зогсох нөхцөл үүсжээ.
НЭГ САРЫН ДОТОР ТЭЭВРИЙН ЗАРДАЛ ХОЁР ДАХИН ӨСӨВ
🔸Ачааны машин тээврийн хөлс өмнө нь 8.500-9.000 юанийн үнэтэй байсан бол өнөөдөр 13 метрийн ачааны машины тээврийн хөлс 13,000–14,000 юаньд хүрчээ. Харин 17.5 метрийн урттай том оврын машины тээврийн үнэ 10,000 юаниас 22,000 юань болж нэмэгдсэн байна.
🔸Өөрөөр хэлбэл, эхний ангиллын автомашины тээврийн хөлс ойролцоогоор 44-65 хувиар, том оврын автомашиных 120 хувиар өссөн гэсэн үг. Мөн иргэдийн ярьснаар, өмнө нь 25 мянган төгрөгөөр тээвэрлүүлдэг байсан ачааны хөлс 55 мянга, 100 мянган төгрөгийн үнэтэй байсан ачааны тээвэр 223 мянган төгрөг болж нэмэгджээ. Бараагаа урьдчилан захиалж, тээврийн зардлаа тооцон худалдаа эрхэлж байсан жижиг бизнес эрхлэгчид бараагаа хүлээн авах үедээ зардал нь огцом нэмэгдсэн хэмээж байгаа аж.
🔸Аравдугаар сарын 28-ны нөхцөл байдлын талаар Түмэн Тээх компанийн нийтэлсэн мэдээлэлд Эрээн хотод 7,000 гаруй чингэлэг ачилтаа хүлээж, Замын-Үүдээс Эрээн рүү нэвтрэх автомашинууд дунджаар 5-7 хоног оочирлож байгаа талаар дурджээ. Мөн өдөрт 250–300 орчим автомашин татан оруулж байгаа нь бөөгнөрсөн ачааг шуурхай татахад хангалтгүй байгааг мэдээлсэн байна.
🔸Тээврийн үнийг тогтоож, нэгдсэн стандартад оруулах зайлшгүй шаардлагатай нь үүгээр харагдаж байгаа юм. Ингэснээр Монгол Улс өнөөдөр дахин үнийн өсөлттэй нүүр тулах гэж байна. Магадгүй арван нэгдүгээр сараас иргэдийн амьдрал шалдаа буухад хүрлээ. Тэгвэл төр үүнд анхаарч байгаа юу гэвэл үгүй. Тээврийн салбарын хүндрэл зөвхөн иргэнд ч бус төрд хамааралтай. Гэтэл төр үүнийг анхаарахгүй байсаар нөхцөл байдал хүндэрч байна. Тээврийн үнэ огцом өссөн тухай мэдээлэл нэг салбарын түр зуурын хүндрэл мэт харагдаж болох ч бодит хохирол нь их. Бараа татдаг жижиг бизнесүүдийн зардал нэмэгдэнэ. Ашгийн хэмжээ буурна. Зарим нь барааныхаа үнийг өсгөнө, зарим нь захиалгаа цөөрүүлнэ. Үүний дараа хэрэглэгч илүү үнээр худалдан авах, эсвэл хэрэглээгээ танахаас өөр аргагүйд хүрнэ.
🔸Ийнхүү хилийн саатал, тээврийн үнийн өсөлт, зохицуулалтын сул талын өртгийг эдийн засгийн хувьд хамгийн эмзэг бүлэг болох жижиг худалдаа эрхлэгчид, эцсийн хэрэглэгчид буюу иргэд үүрч байна. Нөгөө талд төрийн байгууллагуудын үүрэг ч үүгээр дуусах учиргүй.
УИХ-ын гишүүн Ө.Шижир: Н.Алтанхуягийг хэдэн удаа шүүх гэсэн юм бэ? Эрх баригч намаас шүүхэд нөлөөлж байгаа нь үнэн ш дээ.
⭕️ Ажлаа хийж чадахгүй байгаа" гэх Г.Дамдиннямыг чөлөөлж магадгүй
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямыг Засгийн газрын бүрэлдэхүүнээс чөлөөлж магадгүй гэсэн яриа эрх баригч МАН дотор ойр зууртаа сонсогдох болжээ. Энэ намрын бензин шатахууны хомсдолыг өвлийн эхэн сар гартал олигтой шийдэж чадахгүй байгаа түүнийг зөвхөн бензины асуудлаар бус өөр хэд хэдэн чиглэлд хангалтгүй ажилласан гэж үзсэн бололтой. Түүгээр зогсохгүй Г.Дамдинням сайдыг салбар, яамны мэргэжилтнүүддээ зөв үүрэг чиглэл өгч чаддаггүй, яамны ажлаа бодлогын хувьд удирдан зохион байгуулах, ажлаа төлөвлөх хуваарилах тал дээр мэргэжлийн ур чадвар дутмаг байгааг ажлаа авсан өдрөөс нь хойш яамны мэргэжлийн “аппаратууд” голж, шүүмжилж эхэлсэн гэх яриа юм.
🟡 Бензин, шатахууны асуудалд тодорхой шийдэл олж чадаагүй
Шатахууны хомсдол нүүрлэх бүрт салбарын сайд Г.Дамдинням сайд, Ерөнхий сайд Н.Учрал хүртэл “Бөмбөрцөгийн бөөр бүрт бөмбөг дэлбэрч, дэлхийн улс төр тогтворгүй байна. Бид гадаад нөхцөл байдлаас шууд шалтгаалсан бензин шатахууны хомсдолоос гарч чадахгүй байна” гэж ам таглах болсон. Үүнийг олон нийт тийм ч дургүй хүлээж аваагүй. Байгаа нөхцөл ийм байхад одоо яаая гэхэв, аль болох хурдтай, зөв ажиллаад бензиний хомсдолоос гаргаж өгөхийг олон нийт жиг жуг гэлцэв. Гэтэл яг үнэндээ Г.Дамдиннямын удирдан зохион байгуулах, менежерийн түвшинд ажил гүйцэтгэх ур чадвар дутагдаад байжээ. Тэрээр, ОХУ руу 5, 6 удаа, БНСУ руу 2 удаа, БНХАУ руу 4-5 удаа, Япон руу 1 удаа явсан ч ихэнхдээ ганзага хоосон буцаж ирсэн. ОХУ-ын хувьд Г.Дамдиннямыг “дипломат түвшний хүн биш” гэж үзэх хандлага илэрсэн гэж “бор шувуу” хүртэл ниссэн. Учир нь бензиний чанарын асуудлыг танай улс дотооддоо голдог гэх яриа бий гэхчлэн ОХУ-ын албан тайлбарт дэндүү ядмаг агуулгатай байр суурь илэрхийлээд амжсан. Тиймдээ ч салбарын сайдын олон удаагийн нислэг ихэнх нь үр дүнгүй болж, одоо хүртэл сард оруулж ирдэг бензиний нөөц тогтвортой түвшинд хүрч чадахгүй байна. Ямар сайндаа Г.Дамдиннямыг бодлогын асуудалд нь оруулж, “ойр зуурын” ажлаас чөлөөлнө гэж кабинетын тэргүүн Н.Учрал хэлсэн. Ингээд Засгийн газрын хуралдаанаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамирыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар татан ажиллуулсан. Энэ бол түүний ур чадвар илт дутагдсанаас үүдсэн томилгоо гэхэд буруудахгүй бөгөөд Г.Дамдиннямын оронд “ажил хийж чаддаг” хүн авчирсан нь хэнд ч илэрхий байв.
🟡 “Нөөцийн сав ярьж ам таглаж байсан ч үнэнд гүйцэгдэв”
Монгол Улсын хэмжээнд шатахуун хадгалах агуулах, савны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр АҮЭБ-ын яам УИХ-ын түвшинд хүртэл шийдвэр гаргуулж, 2024-2028 онд улсын хэмжээнд нийт 18 аж ахуйн нэгжийн 22 шатахуун агуулах сав барих ажилд шуудран орсон. Гэвч эдгээр агуулах сав барилаа гээд нийлүүлэлтээс шалтгаалсан хомсдол багасахгүй гэж мэргэжлийнхэн дүгнээд буй. Учир нь шатахуун бол ууршдаг бүтээгдэхүүн. Тэгээд ч нөөцийн сав дүүрэхээс өмнө нийлүүлэлтийн эрэлт байнга ийм их байвал хэдэн том сав нэмж бариад ч асуудал дээрдэхгүй. Харамсалтай нь салбар хариуцсан сайд өмнөх 30 жилийн турш Монгол Улс шатахуун хадгалах сав бариагүй нь буруу байсан гэхчлэн өөрөөсөө холдуулж, бусдаас алдаа хайсан байдалтай асуудалд хандаж байв.
🟡Онтрэгийн “гэрэл цохилт”
Стратегийн ач холбогдолтой Оюутолгойн зэс, алтны бүлэг ордын нийт нөөцийн 30 хувийг өнөөдрийг хүртэл Канадын Онтрэ компани эзэмшдэг. Энэ утгаараа Оюутолгойн ногдол ашиг, татвар хураамж зэргийг Онтрэгээс тусад нь тооцож явах ёстой, хуультай. Харин Онтрэ компани өөрийн мэдлийн 30 хувиа сэмхэн Оюутолгойн үндсэн бүрэлдэхүүн рүү шилжүүлж, татвар, АМНАТ зэргээс зугтах гэсэн байж болзошгүй ноцтой үйлдэл гаргасан нь саяхан. Тус компани Татварын ерөнхий газар руу 24,3 тэрбум төгрөг шилжүүлсэн нь баримтаар гарч ирсэн. Энэ нь Онтрэ компани тусгай зөвшөөрлөө шилжүүлж, үүнд нь манай эрх баригчид оролцож байх вий гэсэн хардлага олон нийтэд үүссэн юм. Гэвч Ерөнхий сайд болон салбарын сайд Г.Дамдинням нар уг мэдээллийг эрс няцаасан. Магадгүй Онтрэгийн асуудалд дахиад л Г.Дамдинням сайдын ажилдаа хариуцлагагүй хандсантай холбоотой байж магадгүй аж. Дэлхийн томоохон уул, уурхайн компанитай цэгцтэй, ойлгомжтой, улс эх орны эрх ашигт нийцтэй ажиллах ёстой ч Г.Дамдиннямын хувьд салбарын ажилдаа ур чадваргүй, гологдож байгаагийн бас нэг илрэл гэж танхимын хэмжээнд үнэлэгдсэн байж болзошгүй. Энэ нь түүнийг чөлөөлөх ярианд бас нэгэн хүч нэмж буй ташуур болоод байгаа юм.
🟡Оюутолгойн ногдол ашгийн талаарх “галыг” Ерөнхий сайд руугаа дуудсан нь
Оюутолгой компани 17 жилийн дараа монголчуудад ногдол ашиг болох 3 их наяд төгрөг тараах болсон тухай таатай мэдээг Ерөнхий сайд Н.Учрал танилцуулав. Ингээд 2 их наядаар нь бүтээн байгуулалтын ажил хийж, үлдсэн 1 их наядыг иргэдийн Үндэсний баялгийн санд 2030 оноос зарцуулах эрхтэй байршуулна гэв. Гэтэл энэ асуудал олон нийтийн дунд өндрөө авч “Зөвхөн бэлнээр авна, Төр засаг төсөвт суулгах нэрээр идэх гэж байна” гэхчлэн шүүмжлэлийн бороо орсон. Уг асуудалд АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням, Сангийн сайд З.Мэндсайхан нар олон нийтийн шүүмжлэлийн уур амьсгалыг ойлголгүй асуудлыг нийгэмд талцах нэг сэдэв болгон өгч, бүх “галыг” Ерөнхий сайд Н.Учрал руу дуудсан нь улс төрийн өнгөн дээрээ бол салбарын сайдын буруу менежменттэй ажилласны жишээ юм. Хэрэв илүү “юм үзсэн” сайд байсан бол ногдол ашгийн талаар тийм өндрөөс гал авахуулалгүй, “Төсвийн тодотгол хэлэлцэж байх үед Оюутолгой компани ногдол ашиг өгөх хэлэлцээр амжилттай боллоо. Хуульд өөрчлөлт оруулж амжаагүй тул энэ удаагийн ногдол ашгийг иргэдийн хуримтлалын санд байршуулах боллоо” гэхчлэн зөөлөн, таатай уур амьсгал бүрдүүлэх улстөрчийн холч ухаан Г.Дамдиннямд дутсан гэж хэлэхэд буруудахгүй. Ингээд ногдол ашгийг тойрсон хэл ам мөн л “Даймка” сайдын мэргэжлийн ур чадварын ээлжит нэгэн шалгалт болж хувирсан. Харамсалтай нь тэрээр муу дүн авсныг одоо хүртэл Засгийн газрыг шүүмжилж буй олон нийтийн хандлагаас “үнэртэж” буй.
mpress.mn/p/1009319
⭕️ Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдөж, 68 хүн амиа алджээ
Испанийн төв хэсэгт өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алдаж, олон арван хүн гэмтэж бэртжээ. Энэ нь тус улсад 2026 онд гарсан хүний амь эрсэдсэн хоёр дахь томоохон төмөр замын осол болж байна.
Кастилья-Ла Манча мужийн захиргаанаас ослын улмаас 68 хүн амиа алдсаныг баталж, 58 хүн эмнэлэгт эмчлүүлж байгааг мэдээлжээ. Аврах ажиллагааны багийнхан ослын газарт өдрийн турш ажиллаж, галт тэрэгний сүйрсэн хэсгүүдээс амьд үлдсэн хүмүүс болон амиа алдсан иргэдийг эрэн хайсан байна.
mpress.mn/p/1009318
Горьдлого тасарсан ГОРИЛОГЧИД
Өчигдөр буюу 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгч хуралдан УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийг хэлэлцэж, давж заалдах шатны шүүхээс гаргасан нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах, 40 сая төгрөгөөр торгох ялыг хэвээр үлдээсэн.
Үүнийг З.Энхболд өөрийг нь Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэхгүйн тулд хийсэн явуулга хэмээн үзэж буйгаа илэрхийлэн "Хэрэг эхнээсээ зохиомол байсан, ямар ч нотлох баримтгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, УДШ дээр засагдах байх гэж найдсан ч талаар болов. 37 оны хэлмэгдүүлэлт шиг буруу жишиг тогтоож цаашид олон арван мянган төрийн албан хаагчийг хэлмэгдүүлэх үүдийг нээж байна" гэв. Ийнхүү түүний Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших "мөрөөдөл" талаар болов.
Түүнтэй дөрөө харшуулан АН-ын лидерүүдийн нэг Н.Алтанхуяг горьдлого тасарч буйгаа зарлалаа. Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа тэрээр "Хэрэг буцна гэдэг нь "ял өгүүл" гэсэн агуулгатай. Намайг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй гээд надад хамаарах хэргийг анхан шатны шүүх рүү буцаагаад байна гэж хардаж байна.Таван удаагийн шүүх хурлын гуравт нь цагаадаж, хоёр нь буцсан" хэмээн гомдлоо илэрхийлжээ.
Мөн ИЗНН-аас Ерөнхийлөгчид хүч үзнэ гэдгээ мэдэгдээд байсан философич С.Молор-Эрдэнийг өнгөрөгч есдүгээр сард “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, оргон зайлах эсвэл гэмт хэрэг үйлдэх эрсдэлтэй гэж үзэн цагдан хорьсон. Одоогоор хилийн хоригтой байгаа тэрээр шүүх хурлаа хүлээж буй. Түүнийг энэ мэтээр шалгах ажиллагаа үргэлжилсээр байвал Ерөнхийлөгчид өрсөлдөх ямар ч боломжгүй болно.
Магадгүй "Номер 1"-ийн төлөөх өрсөлдөөнд оролцвол ялж ч мэдэх эрхэм бол С.Ганбаатар. "Босоо" хэмээн нэрлэгдэж, ард түмний дэмжлэгийг хэдэнтээ авч чадсан тэрээр мөн л хууль шүүхийн хаалга татсан хэвээр. АТГ авлигын хэрэгт яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлсэн гэх мэдээлэл бий. Мөн Хөгжлийн банкнаас “Мон-Лаа” ХХК-д олгосон 5.6 тэрбум төгрөгийн зээл, “Land Cruiser 300” автомашинтай холбоотой асуудлууд байгаа бөгөөд түүний Ерөнхийлөгч болох олон жилийн гэгээн "мөрөөдөл" ч мөн энэ удаад талаар болж магадгүй.
Ийнхүү нэр дэвшихээ албан болон албан бусаар мэдэгдсэн улстөрчдийг "хонгилдож" байгаа талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дурдсан байдаг. Энэ тухай тэрээр "Эрх мэдлээ хадгалж үлдэх зорилготой эрх мэдэлтнүүд дотроо хэрэлдэж байгаа ч гэсэн шоронд орохгүйн тулд өнгөрсөн жилээс "Ардчилсан намаас Ерөнхийлөгч гаргахгүй юм шүү" гэдэг айдастайгаар 50-аас дээш настай хүмүүсийг хууль, шүүхийн байгууллага руу татах гэж оролдож байгаа.
Ер нь бол Н.Алтанхуяг нь байна уу, хэн байна уу гэдгээс үл шалтгаалж 10 гаруй жил үргэлжилж байгаа энэ авилга, хулгайдаа идэгдсэн чөтгөрийн тойргийг Ардчилсан намаас Ерөнхийлөгч сонгогдон тас цохиж, бохирыг нь уудлах цаг болсон...!" гэжээ.
З.Энхболдын зөгнөлөөр бол металлын нэртэй хүн дараагийн Ерөнхийлөгч болно гэх. Энэ нь нэг талаараа түүний өөртөө болон намдаа итгэж буйн илэрхийлэл байсан гэхэд хилсдэхгүй. Учир нь АН-аас нэр дэвшихээр горилж буй эрхмүүдийн дийлэнх нь металлын нэртэнгүүд байсан ч тэднийг "тас татах" аргаа эрх баригч нам хэдийнэ олсон гэлтэй.
Одоо тэдэнд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ зарлаж, нэг ёсондоо "хөнгөн ял" авах талаарх улстөрийн "тохироо" хийх зам л үлдэж буй бололтой.
mpress.mn/p/1009321
ДЭЛХИЙ ӨНӨӨДӨР | 2026.10.29
Өнөөдрийн дэлхийн эдийн засгийн гол сэдвүүдэд эрчим хүчний үнийн өсөлт, төв банкуудын мөнгөний бодлого, хиймэл оюуны салбарын хөрөнгө оруулалт багтаж байна. Европын орнууд өвлийн эрчим хүчний зардлыг бууруулах арга хэлэлцэж байгаа бол дэлхийн зах зээл АНУ-ын Холбооны нөөцийн сангийн шийдвэр болон технологийн компаниудын тайлангийн үр нөлөөг тооцож байна.
01. ЭРЧИМ ХҮЧ • ГЕОПОЛИТИК
Европ эрчим хүчний үнийн өсөлттэй тэмцэх арга хэмжээ хэлэлцэж байна
02. МӨНГӨНИЙ БОДЛОГО • АНУ
Холбооны нөөцийн сан хүүгээ хэвээр хадгаллаа
03. ТЕХНОЛОГИ • ХИЙМЭЛ ОЮУН
SK Hynix-ийн рекорд ашиг хиймэл оюуны чипийн эрэлтийг дахин тодотгов
04. ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ • ИНФЛЯЦ
Дэлхийн түүхий эдийн үнэ 2026 онд 23%-иар өсөх төлөвтэй байна
Европ эрчим хүчний хямралын нөлөөг бууруулахыг зорьж байгаа бол АНУ-ын төв банк инфляцын эрсдэлийг харгалзан хүүгээ хэвээр хадгаллаа. Үүний зэрэгцээ SK Hynix-ийн хүчтэй үр дүн хиймэл оюуны дэд бүтцийн эрэлт бодит бизнесийн орлого бий болгож байгааг харуулж байна. mpress.mn/p/1009320
🟡 Э.Даваанасан ДАШТ-ээс хүрэл медаль зүүлээ
Казахстан Улсын Астана хотноо зохион байгуулагдаж буй “Астана-2026” чөлөөт, сонгомол бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
mpress.mn/p/1009317
⭕️ ЧУУЛГАН | Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах хуулийг хэлэлцэнэ
УИХ-ын чуулган өнөөдөр буюу 10 цаг 00 минутаас хуралдана. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх аж.
mpress.mn/p/1009316
⭕️ С.Баяр: Асуугаад байгаа тул хариулж цэг тавья. Зурган дээрх гурван хаусыг Грийн ресурс гэх барилгын компанитай үеэл дүү нар барьсан. Тэд надаас мөнгө аваагүй. Хэдэн тэрбумын хаусууд болохыг нь мэдэхгүй. Чанар сайн, стандарт "ногоон" тул үнэтэй байж таарна. Надад ямар нэгэн бизнес үгүй.
Х.Нямбаатар: Хууль гууль болох цаг дор,
Хууль засаглах биш Хүүк засаглах цаг дор
Дархан цаазат Богд Хан уулыг ах нь эзэгнэв,
Дархан цаазат Халх Нөмрөгийг түүний дүү түймэрдэв...
Л.Энх-Амгаланд хандаж хэлье. Одоо боль. Ажлаа хий. Би ямар Л.Энх-Амгаланг энд тэнд дайрч, янз бүрийн юм ярьсан уу? Үгүй. Тэгэхээр нэг жаахан төрийн сайд шиг бай л гэж хэлмээр байна. Одоо больж үз. Ядаргаатай юм
@MonMpress mpress.mn/t/1009295
Энэхүү мэдээлэлд Трамп Жуниорыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ч мөн уулзсан хэмээн мэдээлжээ. @MonMpress mpress.mn/p/1009298















