Монгол хүүхдийн сэтгэн бодох чадвар, математик сэтгэлгээ, бүтээлч төсөөллийг бага наснаас нь хөгжүүлэх зорилготой сургалтын шинэ арга зүйг боловсруулжээ. “Сургуулийн өмнөх боловсрол шинэчлэл” ТББ-ын тэргүүн Ж.Хорлоо олон жилийн судалгаа, туршлагадаа үндэслэн цэг холбож зурах аргыг сургалтад нэвтрүүлж байгаа юм. Энэхүү арга нь хүүхдийн орон зайн баримжаа, логик сэтгэлгээ, анхаарал төвлөрөл болон гарын жижиг булчинг хөгжүүлэхэд чиглэжээ. Одоогоор нийслэл, орон нутгийн 80 гаруй цэцэрлэгт танилцуулж, сургалт зохион байгуулсан байна.
16 болон 32 настай хоёр хүний амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт Ц.Дагвадоржид оноосон бүх насаар нь хорих ялыг Улсын дээд шүүх хэвээр үлдээлээ. Харин Э.Ган-Эрдэнийг цагаатгасан шийдвэрийг баталж, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байна. Хохирогчийн ээжийн гомдлын дагуу хэргийг хянан хэлэлцэж холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

