
Investor, Entrepreneur, Chairwoman of @Monpolymet, @Moncement, Director at Мөнх Тогтвортой Хөгжлийн Сан, YPO regional, UNICEF Mongolia Ambassador
Ulaanbaatar, Mongolia
Joined November 2011
- Tweets964
- Following1.1K
- Followers21.9K
- Likes1.3K
Pinned Tweet
Ээж маань ингэж л мод тарьдаг үлгэр жишээч геологич доо ❤️ модыг тарих амархан ингэж сайхан ургуулах нь харин олон жилийн арчилгаа туршлага шаардана. Сэтгэлээсээ хийдэг ажил ийм л үр дүнтэй байдаг.
Техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн талбайн болон байгуулсан нуурын намрын өнгө 🍂🍂🍂
Төв аймаг Заамар сум, Булган аймаг Бүрэгхангай сум
#монполимет_групп #Жишиг_Нөхөн_Сэргээгч_Үндэсний_Компани
10-р сард инфляц 13.4% хүрчээ. Зөвхөн 1 сарын дотор хэрэглээний үнэ 1.1% нэмэгдсэн байна.
Энэ өсөлтийн хамгийн хүнд ачааг өдөр тутмын орлогоо хүнс, унаа, түлшиндээ зарцуулдаг өрхүүд үүрч байна. Үхрийн цул махны үнэ өмнөх оны мөн үеэс 41.7 хувиар өссөн гэдэг нь ижил мөнгөөр авах хүнсний хэмжээ багасаж байна гэсэн үг.
Инфляцын 4 нэгж хувийг мах, 2.8 нэгж хувийг бензин, түлшний үнэ бүрдүүлж байна.
Шатахуун үнэд ороход зөвхөн машинтай хүний зардал нэмэгддэггүй. Тээвэр, хүргэлт, үйлдвэрлэлийн өртгөөр дамжин бусад бараа, үйлчилгээний үнэд нөлөөлдөг. Аж ахуйн нэгжүүдийн хувьд ч зардал нь өсөхийн зэрэгцээ худалдан авагчдынх нь мөнгө хүрэлцэхээ больж байна. Нийлүүлэлт, тээвэр ложистик, дотоодын үйлдвэрлэлд тулгарч буй саадыг хамтад нь авч үзэх хэрэгтэй. Махны нөөц, хадгалалт, нийлүүлэлтээ хэрхэн сайжруулах, шатахууны үнийн савлагаанд хэрхэн бэлтгэлтэй байх, дотооддоо үйлдвэрлэж болох барааныхаа нийлүүлэлтийг яаж нэмэгдүүлэхэд бодит шийдэл хэрэгтэй.
Иргэдийн орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэр орлогоороо авах бараа, үйлчилгээнийх нь хэмжээг хамгаалах нь эдийн засгийн бодлогын гол зорилго байх ёстой.
🌐 Монцемент үйлдвэрийн лабораторийн итгэмжлэл олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдлөө.
ILAC MRA нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээ, хэмжилтийн үр дүнг улс орнууд хооронд харилцан хүлээн зөвшөөрөх боломжийг бүрдүүлдэг олон улсын тогтолцоо юм.
Энэ нь лабораторийн шинжилгээ, хэмжилтийн чадавх, үр дүнгийн найдвартай байдал олон улсын итгэмжлэлийн шаардлагад нийцэж буйг илэрхийлнэ.
Бүтээгдэхүүний чанарын ард түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх тогтмол хяналт, нарийн хэмжилт, баталгаатай шинжилгээ байдаг.
✨ Монцемент — Бүтээн байгуулалтын суурь.
Жагсаал цуглаан төрөл бүрийн зорилго агуулсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энд бодит зүйл байгаа нь 3.5-хан сая хүн амтай манай улсад бодлого шийдэл, шударга тогтолцоо дутагдаж буй нь илт.
Олон улсад түлш шатахууны хомсдол дайнаас болж бий болсон ч эрсдлийн эсрэг нөөц савны бэлтгэлтэй мөн олон төрлийн шийдлийг нэвтрүүлсэн улс орнууд ч байна. Цаг агаар хүйтрэхийн хэрээр манай хот шиг дэд бүтэц муу, тав тухтай нийтийн тээвэргүй, хүрэлцээгүй ийм нөхцөлд хүүхдүүдээ дааруулахгүйн тулд бүгд л мэдээж машин тэргээрээ зөөхийг бодно.
Төсөв хүндэрсэн нэрийдлээр ААН-үүдээ дарамтсан, инфляц, шатахууны үнийн өсөлт ард иргэдийн аж амьдралд том сөрөг нөлөөг бий болгож буй энэ үед иргэд, ААН-үүд бухимдахгүй байхын аргагүй. Гагцхүү гарц шийдлийг хамтдаа эрэлхийлэх, улс төрчид нь өөрсдөө төсвийн сахилга баттай байж үлгэрлэх чухал байсаар .. цөөхөн хүн амтай, байгалийн баялагтай, уудам газар нутагтай, хөгжих бүрэн потенциал, ур ухаантай ард түмэн уг нь.. үйлдвэрлэж чадаж байна, бүтээж чадна харин шударга сэтгэл зүтгэлтэй төр засаг, түмнээ бодсон шийдвэр, хүндээ ээлтэй бодлого үнэхээр дутагдаж байна.
Монполимет групп НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар хурал — COP17-д оролцож, байгаль орчны нөхөн сэргээлтийн чиглэлээр хийсэн ажлууд, цаашдын зорилгоо танилцуулж, 33 жилийн турш хуримтлуулсан сайн туршлагаасаа хуваалцлаа.
Бид уул уурхайн үйлдвэрлэл эхэлсэн цагаасаа нөхөн сэргээлтийг үйл ажиллагааныхаа салшгүй хэсэг хэмээн үзэж, байгаль эх дэлхийдээ хариуцлагатай хандсаар ирсэн. Өнөөдрийн байдлаар 654 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийж, 300 га гаруй бэлчээр бий болгон, 460 мянга гаруй мод тарьж ургуулсан байна. Мөн 16 га талбайд хүний гараар бүтсэн цэнгэг уст Тосон нуурыг бий болгож, таван зүйлийн загас нутагшуулан, олон төрлийн амьд организм, нүүдлийн шувуудын амьдрах орчныг бүрдүүлсэн нь олон жилийн хөдөлмөрийн үр дүн юм.
Энэ удаагийн COP17-д бид энэхүү туршлагадаа тулгуурласан “Build Green Land” төслөө танилцууллаа. Тус төсөл “Үндэсний ногоон лаб” платформын сонгон шалгаруулалтаар хөрөнгө оруулагчдад танилцуулах 15 төслийн нэгээр шалгарсан. Мөн “MPM GreenLand” компаниар дамжуулан туршлага, аргачлалаа бусад
ААН-үүдтэй хуваалцах, олон жил орхигдсон эвдэрсэн газрыг сэргээх зорилготой байна.
Үүний зэрэгцээ нөхөн сэргээлтийг зөвхөн үүрэг хариуцлага бус, хариуцлагатай ажиллаж буй компаниудад бодит давуу тал бий болгох тогтолцоо болгох саналаа дэвшүүллээ. Олборлолттойгоо зэрэгцүүлэн нөхөн сэргээлт хийж буй компаниудыг үнэлэх, үр дүнг санхүүжилтийн нөхцөлтэй холбох, нөхөн сэргээлтийн кредит болон хариуцлагатай уул уурхайн үнэлгээний тогтолцоог бий болгох боломжтой.
Төр, хувийн хэвшил, орон нутаг хамтран ийм тогтолцоог бүрдүүлж чадвал сайн нөхөн сэргээлт нь зөвхөн шаардлага биелүүлэх ажил бус, хариуцлагатай компаниудад эдийн засгийн бодит хөшүүрэг болж чадна.
COP17 нь бидний хийсэн ажлаа танилцуулахаас гадна Монголд бий болсон нөхөн сэргээлтийн бодит туршлагыг дараагийн шатанд гаргах, хамтын ажиллагаа, ногоон хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг ярилцсан чухал уулзалт боллоо.
Цаашид ч хийсэн ажлынхаа үр дүнгээр ярьж, хариуцлагатай үйлдвэрлэл, бодит нөхөн сэргээлтийн жишгийг бий болгохын төлөө ажиллах болно.
#COP17 #LandRestoration #ResponsibleMining #SustainableMining #GreenDevelopment #BuildGreenLand #MPMGreenLand #MonpolymetGroup
Monpolymet Group is participating in COP17 of the UN Convention to Combat Desertification (UNCCD). Please visit Pavilion A10 in the Green Zone to discover our land rehabilitation experience of 30 years as well as many new initiatives. 🌲 💦 🌱
For over 30 years, Monpolymet has championed responsible mining and environmental restoration. Today, we are taking this experience further through “Build Green Land,” an ecosystem-level restoration initiative designed to develop scalable models for degraded land across Mongolia.
We are also introducing MPM GreenLand, a specialized land rehabilitation company that brings our expertise to other mining operations and degraded, long-abandoned lands. Selected through the National Green Lab platform, Build Green Land is among 15 projects presented to domestic and international investors at COP17.
Our achievements include 654 hectares of biological rehabilitation, over 300 hectares of restored pastureland, and more than 460,000 trees planted and grown, alongside a 5-hectare fruit and berry plantation and the creation of the 16-hectare freshwater Toson Lake, home to five fish species.
Our experience proves that land affected by mining can be transformed into productive, biodiverse, and resilient ecosystems. Through MPM GreenLand, we aim to scale this impact, attract greater private-sector and green financing, and contribute to restoring Mongolia’s degraded landscapes.
United Nations Convention to Combat Desertification COP17 Mongolia Monpolymet Group /Монполимет Групп
#UNCCD #COP17Mongolia #ResponsibleMining #MonpolymetGroup
Н. Мөнхнасан retweeted
Monpolymet, one of Mongolia's largest enterprises, participating in the 17th session of the Conference of the Parties to the United Nations Convention to Combat Desertification (UNCCD COP17).
#MONTSAME #Mongolia
montsame.mn/en/read/406934
Өнөөдөр "Монполимет" хэмээх өрхийг толгойлдог мянга мянган хамт олны минь түшиг тулгуур, бидний эх үндэс болсон эрхэм хайрт ээжийн маань хүнд үйлдвэрлэлийн салбарт 40 гаруй жилийн турш уйгагүй хөдөлмөрлөж, улс орныхоо хөгжил дэвшилд сэтгэл зүрхээ зориулан, хариуцлагатай уул уурхайн жишгийг үлгэрлэн тогтоож, эх орныхоо эдийн засгийн бие даасан байдалд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, эрхэм дээд Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа.
Хатуу хөтүү цагийг хатан ухаанаараа удирдаж, гүтгүүлж, хэлмэгдсэн ч аливаад хатуужил, ариун цагаан хөдөлмөрийн үр шим, шударга үнэнд тууштай байхын үнэ цэнийг ойлгуулж, эх орон, элэг нэгтэндээ хэрэгтэй хүн байхыг сурган хүмүүжүүлж, энэрэнгүй нинжин сэтгэл, зөв амьдралын үлгэр дуурайлал болсон Ээжийн минь нөр их хөдөлмөрийг чин шударгаар үнэлсэн Монгол түмэндээ талархал дэвшүүлье. ❤️
Н. Мөнхнасан retweeted
The Wastewater Recycling Plant, built under the @MCCgov Water Compact, will treat and supply up to 18 million cubic meters of recycled water annually to combined heating and power plants. U.S. Ambassador to Mongolia Richard Buangan visited the facility and learned more about its operations. Watch the video to learn more:
OUR WATER
OUR FUTURE 💧
#усныкомпакт
#MillenniumChallengeCorporation
#WaterCompact
@MCAMongolia2
Монголын Цемент Үйлдвэрлэгчдийн Холбооноос жил болгон зохион байгуулдаг ЦементЭкспо 2026 арга хэмжээ үр дүнтэй зохион байгуулагдлаа.
Монгол Улсын бүтээн байгуулалт, барилгын материал үйлдвэрлэл нэн ялангуяа цемент үйлдвэрлэлийн салбарт төр, хувийн хэвшил, үйлдвэрлэгчид цуглаж болж бүтэж буй зүйлс болон бэрхшээл асуудлаа ярьдаг, эв нэгдлийг эрхэмлэн бусад үйлдвэрлэгчид, дэмжигчтэйгээ хамтран уламжлал болгож буй нь тун сайшаалтай бөгөөд салбарын хэрэгцээ шаардлагад нийцсэн үйл хэрэг юм. Өнөөдөр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахуйц, 4.5 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай 7-н үйлдвэр ажиллаж олон улсын стандартын шаардлагад нийцсэн чанар, төрөл бүрийн цементээр улс орныхоо бүтээн байгуулалтыг босголцож байна.
Үйлдвэрлэгчид төрөөс татаас, халамж хүссэнгүй. Харин "Үйлдвэрлэл ба логистикийг холбох нь" сэдвийн дор өрнөж, бүх үйлдвэрлэгчдэд тулгарч буй тээвэрлэлт, зам харгуйн бодит нөхцөл байдал, хүндрэл бэрхшээлийг хөндөж гарц шийдлийг эрэлхийлэв. Байгальд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийн асуудлыг ч мөн орхиогүй билээ.
Улсын хэмжээнд 2025 оны гүйцэтгэлээр барилга угсралт, их засварын ажил 11.7 их наяд төгрөгт хүрч, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нэмэгдэж, эдийн засгийн тулгуур салбарын нэг болон хөгжиж байна. Цементийн үйлдвэрүүд өнөөдөр техник технологийн хувьд хөгжлийн дараагийн шатандаа гарч байгаа хэдий ч нөгөө талд бүгд автозам, төмөр замын тээврээс үйл ажиллагаа ихээхэн хамаарч байна бүтээгдэхүүний үнэ хэрэгдэгчдэд хэт өндөр зардал болж байна. Улс орны хөгжил бүтээн байгуулалтад хүртээмжтэй дэд бүтэц, уялдаа хобоотой хөгжлийн бодлого нэн чухал байсаар байна.
Дорноговь аймгийн Монцемент үйлдвэрийн маань талбайд бидний тарьж ургуулж буй Сакура (бүйлс) мод маань 11 дэх хавартайгаа золгож байна. 🌸
Өнөөдөр “Олон улсын эх дэлхийн өдөр” 🌍 🌱
Эх дэлхий бол бидний ганц гэр. Түүнийг хамгаалах нь том зүйл биш харин өдөр бүрийн сонголтоос эхэлдэг. Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн хомсдол, амьдрах орчны доройтол эдгээр нь биднээс хол зүйл биш, өдөр тутмын амьдралтай маань шууд холбоотой. Тиймээс том өөрчлөлт хүлээхээс илүү жижиг, зөв сонголтоос эхлэх нь чухал:
♻️ Илүүдэл хэрэглээгээ бууруулах
🌳 Байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийг дэмжих
⚡ Эрчим хүч, нөөцийг хэмнэлттэй ашиглах гэх мэт.
Монполимет Групп нөхөн сэргээлтийн бодлогын хүрээнд энэ чиглэлд нөхөн сэргээлтийн ажлыг тууштай хийж, өнөөдрийн байдлаар 480,000 гаруй мод тарьж ургуулаад байна. Эдгээр мод жил бүр ойролцоогоор 46 сая кг хүчилтөрөгч ялгаруулж бидний амьдарч буй орчинд бодитоор нэмэр болж буй нэг жишээ юм. Манай компаний нөхөн сэргээсэн талбай:
#EarthDay #SustainableDevelopment #ResponsibleMining #GreenFuture #monpolymet
Bloomberg: ГШХО үргээгч орон. Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн 15 жилд 68.1 хувиар агшсан байна. Дэлхийн Банкнаас энэ онд Монголын гадаадын хөрөнгө оруулалт 1.5 тэрбум ам.доллар хүрнэ гэж тооцсон нь 15 жилийн өмнө 4.7 тэрбум байсантай харьцуулахад харамсалтай дүн. Эсрэгээрээ энэ хугацаанд Азийн бусад хөгжиж буй орнуудын татсан гадаадын хөрөнгө оруулалт огцом өссөн байгаа нь зах зээлээ либералчлах бодлогын үр дүн гэж Амчам Монголын хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа.
"Монголд хөрөнгө оруулах сонирхол өндөр хэвээр байгаа. Харин нэн яаралтай шийдвэрлэх асуудал нь хуулиудаа баталж, хэрэгжүүлэх явдал байна" гэж ОУСК-ийн Суурин төлөөлөгч Матью Ле Блан хэлсэн юм.













