
| #Traveller ⛺️ | #Photographer 📸 | #Gobi ☀️| #Archer 🏹 | #SaveAnimal 🐾 | 🇩🇪 🇮🇹 🇹🇼 🇻🇦 🇷🇺 🇳🇴 🇨🇳 🇩🇰 🇰🇷 🇨🇭 🇸🇪
Mongolia
Joined April 2022
- Tweets33.1K
- Following2.8K
- Followers6.3K
- Likes47.2K
Тэнгэрт зарим од бүдэг харагддаг нь гэрэлгүй гэсэн үг биш зүгээр л өөрийн цаг хугацаагаа хүлээгээд маш хол оршиж байгаа. Үүнтэй адил чиний хөдөлмөр яг одоо хэнд ч анзаарагдахгүй, үр дүн нь шууд гарахгүй байж болох ч, цаг нь ирэхэд өөрийнхөө орон зайд хамгийн тодоор гэрэлтэх болно
Энийг сая дахиж харлаа.
Хамгийн гоё нь цом өргөсөн юм шиг мэдрэмж авлаа.
@1mongolz 🇲🇳🔥 сайн байлаа
Биотехникийн арга хэмжээ иймэрхүү байдлаар явагддаг.
Өвс мөс этрээ үүрээд тодорхой цэгт аваачиж байрлуулдаг.
Биотехникийн арга хэмжээ буюу хужир тавих, хуурай ган гачиг болон зудын үед өвс, тэжээл, ус тавьж өгөх нь амьтдыг байнгын тэжээвэр амьтан болгох зорилготой бус, харин критик нөхцөлд амьтны популяцийг мөхлөөс аврах, хамгаалах онцгой арга хэмжээ болдог.
Зэрлэг амьтдад өвс, хужир, ус тавьж өглөө тэд байгалийнхаа жамаар өөрсдөө идэш тэжээлээ олж идэх ёстой гэсэн шүүмжлэл гардаг.
Учир нь улиралын нөхцөл байдалд уялдуулан эдгээр ажлыг зайлшгүй хийх шаардлага гардаг.
Энэ нь хамгааллын менежментийн чухал хэсэг юм.
Зэрлэг амьтны судалгаанд дулаан мэдрэгчтэй дрон ашиглах нь шөнийн идэвхтэй амьтдын зан төрх, хооллолт, эзэмшил нутаг гэх мэдээллүүдийг хархад илүү хялбар болгож өгдөг.
Амьтан гэлтгүй эрэн хайх ажилд ч хөрөнгө мөнгө, цаг хугацаа хэмнэж эрдэнэт хүний амь нас аврах боломжтой.
Улсын хэмжээнд 2000 гаруй булаг шанд ширгэж алга болсон байдаг. Зэрлэг амьтад мэнд үлдэхийн тулд маш хол газрыг туулж ус олох шаардлага гарна. Харин бид тухайн бүсэд нь уст цэгийг бий болгож өгснөөр амьтад хэт хол явж ус уулгүй үржил шимтэй газраа тогтох боломж олгож байна.
Баянхонгор аймаг
Их богдын нуруу
Нийт 70км үргэлжлэх бөгөөд ноён оргил нь далайн түвшнээс дээш 3957м өндөртэй байдаг.










