Н.Алтаншагай: Нийслэлийн МАН-ын 36 дугаар Бага хурал 11 дүгээр сарын 7-нд болж, нийт 489 төлөөлөгч оролцоно.
Х.Нямбаатар тус хуралд цахимаар оролцож, хийсэн ажлаа тайлагнана.
С.Мөнхсүх: Уурхайчид байнга аюултай нөхцөлд ажилладаг. Осолд өртсөн 15 уурхайчны 2 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бусад нь гэртээ харьчихсан байгаа.
Б.Түвшин: Сүүлийн 10 жилд Эрдэнэс Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрээс нийт 48.5 их наяд төгрөг төвлөрүүлжээ. Энэ мөнгөөр нефть, ган, зэс боловсруулах үйлдвэр, хэд хэдэн ДЦС барих боломжтой байсан. Ерөнхий сайд аа, иргэд ирээдүйгээ өрөнд барьцаалах вий гэж санаа зовж байна. Улсын өрийг нэмэгдүүлэхгүй ажиллаарай
Өмгөөлөгч Б.Баатарсайхан: 16 настай охины амиа алдсан хэргээс Монгол хүн ямар үнэ цэнгүй болсныг хууль тогтоогчид анхаарч авсан байх.
Э.Болормаа: Би өөрийн нэг улирлын төсвөөс 60 орчим сая төгрөг зарцуулж, баруун бүсийн 80 малчныг туршлага судлах хөтөлбөрт хамруулах сугалаа явуулсан
Ч.Ундрам: Газраа чөлөөлж өгөөд 10 гаруй жил түрээсийн байранд амьдарсан 735 иргэнийг орон сууцанд оруулах асуудлыг шийдвэрлэж чадлаа.
Видео үзэх: facebook.com/reel/1798748011…
Р.СЭДДОРЖ: Төсөвтөө багтааж бүх ангийн сурагчдыг үдийн хоолтой болгох ёстой. Хүүхдүүдээ хооллож чадахгүй байж өөрсдийгөө сайн ажиллаж байна гэж бүү бод!
Г.Отгонтуяа: Миний охины амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүхийн ажиллагаа 2 жил, 4 сар, 8 хоног үргэлжилж байна.
Улсын дээд шүүх маргааш өглөө 10:30 цагаас хэргийг үргэлжлүүлэн хэлэлцэж, эцсийн шийдвэрээ гаргах байх.
Ажлын хэсэг Соёлз уул, Галстай гол, Цэцэгт уул, Зараа уул, Бичигт толгой, Орч уул орчмын бүсэд ажиллах үеэр тал хээрийн ургамлан нөмрөгийн газрын дээрх биомассын дийлэнх хэсэг түймэрт өртсөн болохыг тогтоосон байна.
subeedei.mn/23231/
“Петровис” ХХК-ийн Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах шатахуун түгээх станцад холбогдох хуулийн байгууллагатай хамтарсан шалгалтын явцад шатахууны эрэлт нэмэгдсэн үед нэр бүхий түгээгч хэрэглэгчдэд ялгавартай нөхцөлөөр үйлчилж, тодорхой этгээдэд давуу байдал олгосон, шатахуун түгээхтэй холбогдуулан хууль бус шан харамж авсан байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.
Дэлгэрэнгүй унших: subeedei.mn/23215/
М.Мандхай: Малчны нийгмийн даатгалыг нэг удаа нөхөн төлүүлэх заалт 2027 онд хэрэгжихээргүй харагдаж байна. Энэ хуулийг хэрэгжүүлэх төсөв 2027 оны төсөвт ТУСГАГДААГҮЙ
facebook.com/subeedei.news/v…
Энэ нь үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчдын орлогыг нэмэгдүүлэхээс гадна тэднийг эх орноосоо алс, урт хугацаанд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ар гэрийнхэнд нь очих санхүүгийн бодит дэмжлэгийг нэмэгдүүлж буй шийдвэр юм.
subeedei.mn/23209/
Л.Энх-Амгалан: 2027.09.01-нээс 6, 7 дугаар ангийн сурагчдыг үдийн хоолонд хамруулна. Нэг хүүхдийн хоолны төсөв 3500, урсгал зардалтайгаа 5600 төгрөг болж байна.











