TenGer TV (@TenGerTV) header
TenGer TV (@TenGerTV) profile picture

Нийгмийн итгэлцлийг сэргээнэ.

Ulaanbaatar
Joined April 2012
Photo by TenGer TV (@TenGerTV)Photo by TenGer TV (@TenGerTV)Photo by TenGer TV (@TenGerTV)Photo by TenGer TV (@TenGerTV)Photo by TenGer TV (@TenGerTV)Photo by TenGer TV (@TenGerTV)Photo by TenGer TV (@TenGerTV)Photo by TenGer TV (@TenGerTV)Photo by TenGer TV (@TenGerTV)Photo by TenGer TV (@TenGerTV)
🔵“TenGer Parliament” платформыг танилцуулж байна. TenGer TV парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү хүртээмжтэй, илүү ойлгомжтой, сонирхолтой бөгөөд олон нийтэд ойр байлгах үүднээс “TenGer Parliament” платформыг нэвтрүүллээ. TenGer Parliament гэж юу вэ? 126 гишүүний парламент дахь хэмжигдэхүйц үйл ажиллагааг нээлттэй мэдээлэлд тулгуурлан харьцуулан боловсруулсан индекс юм. Ирц, оролцоо, санаачилга, идэвх гэсэн дөрвөн үзүүлэлтээр нийт 100 хүртэлх оноог тооцно. Ингэснээр гишүүдийн гүйцэтгэлийг бодитоор үнэлэх, харьцуулах боломж бүрдэх юм. Мөн УИХ-ын гишүүдээс бүрдэх өөрийн фракцаа бүрдүүлж бусадтай өрсөлдөх боломжтой. Өгөгдсөн төсвийн хүрээнд 126 гишүүнээс 7-г сонгож өөрийн фракцаа бүрдүүлнэ. Таны сонгосон гишүүд бодит парламентын үйл ажиллагаанаасаа Fantasy Points цуглуулж, та бусад тоглогчтой нийт оноогоороо өрсөлдөнө. Яг одоо өөрийн фракцаа бүрдүүлэхийг хүсвэл parliament.tngr.tv/fantasy руу хандаарай. #TenGerTV #TenGerParliament
3
281
10 хүн тутмын 6 нь өдөр тутамдаа авч буй мэдээлэлдээ бүрэн дүүрэн итгэхгүй байна. Манай улсад мэдээлэлийн гол эх сурвалж Фэйсбүүк платформ болсонтой холбоотой сүүлийн жилүүдэд худал мэдээлэл 2 дахин нэмэгдлээ. Энэ нь хэвлэл мэдээллийн салбарын үнэ цэнийг бууруулахаас гадна, бусдын нэр төрд халдах хүний эрхийн зөрчлийг нэмэгдүүлж байна гэж хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнүүд үзэж байна #ДолооАрав #Мэдээ#
69
Манай улс нэг хүнд ногдох бүтээмжийн өсөлтөөр байгалийн баялгын экспорт, уул уурхайн ажилчдын цалингийн нөлөөгөөр цаасан дээр Ази тивд чамлахааргүй дээгүүр жагсдаг. Гэвч бодит нөхцөлд нийгмийн олон асуудлууд жишээлбэл, шатахууны хомсдол, түгжрэл, татвар зэрэг нь жижиг дунд үйлдвэрлэлийн салбарыг эхнээсээ үүд хаалгаа барихад хүргэж байна #TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
64
15 цахилгаан станцыг барих хэмжээний мөнгө буюу 50 их наяд төгрөгийг сүүлийн 10 жилд төсвийн хөрөнгө оруулалт нэрээр үрчихжээ. Мэдээж энэ их мөнгө бүгд салхинд хийсээгүй ч, бүрэн утгаараа бүтээн байгуулалт болж чадсангүй. Сургууль, цэцэрлэг, дотуур байр, спортын ордон барина гэсэн төслүүдийн зарим нь ухсан газар, царцсан барилга, балгас болж хувирчээ. Энэ мэтчилэн төсвийн хөрөнгө үр ашиггүй зарцуулагдсаар байх уу гэдэг нь хууль тогтоогчдын толгойн өвчин болоод байна. Иймдээ ч өнөөдөр УИХ дахь цөөнхийн бүлгийн гишүүд “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр Ерөнхий сайдтай мэтгэлцлээ #TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
1
55
Монголын эдийн засаг уул уурхай болон ТОП-100 компанийн нуруун дээр л тогтож байна. Гэвч энэ бол саймшрах зүйл огт биш. Хэдийгээр макро түвшний 5-6 хувийн өсөлт, зээлжих зэрэглэл ахисан зэрэг чихэнд чимэгтэй тоонууд гарч байгаа ч жирийн иргэд, бичил бизнесүүдийн амьдралд дусал ч нэмэр болохгүй байна. Учир нь эдийн засаг тэлэх тусам энэ баялаг бор зүрхээрээ яваа энгийн иргэн, бизнесүүдийг тойрч, цөөн хэдэн компаниуд дунд эргэлдэж байна. Энэ бол зах зээлийн буруу бүтэц #TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
1
1
129
Луврын музей, Бродвейн театр зэрэг дэлхийн алдартай урлагийн танхимууд залууст тасалбараа өндөр хөнгөлөлттэй худалддаг. Ашиг харахгүйгээр урлагийг залуусын өдөр тутмын амьдралын нэг хэсэг болгохыг урьтал болгосон гэсэн үг.  Энэ бол ирээдүй хойч үеэ урлагаар соён гэгээрүүлэх бодлого. Харин манай улсад энэ асуудал орхигдож, драмын жүжиг, музейн шинэлэг хөтөлбөрүүд залуусын санхүүгээр хязгаарлагдаж байна #TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
88
“Томоохон улсууд аюул зарлаж, иргэдээ хүнс, ус нөөцлөхийг анхаарууллаа.” Ийм тайлбартай мэдээлэл Х сүлжээнд тарж, олны анхаарлыг чамгүй татаад авлаа. Гэвч дурдсан тоонууд нь албан мэдээлэлтэй зөрж, өөр өөр улсын хэтээсээ байсан бэлэн байдлын заавар зөвлөмжийг нэгэн зэрэг гарсан онц байдлын зар, мэдээ аятай хуурамч болгоомжлол үүсгэхийг оролдсон болж таарав #TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
69
“Шантааж”-ны сэтгүүлзүй гэдэг нэршлийг редакцын бодлогогүй, ганц камернаас өөр эд хэрэгсэлгүй хэр нь өөрсдийгөө “сэтгүүлч” гэж нэрлэсэн хүмүүсээс эхлэлтэй гэж салбарынхан дүгнэж байна. Ийм хүмүүсээр далимдуулан бохир улс төр хийх үзэгдэл гарч байгаа учраас олон нийтийн мэдлэг мэдээлэл дээшлэх үед аяндаа шахагдана гэлээ. Энэ асуудал өнөөдөр болсон 1000 сэтгүүлчийн форумын гол хөндөх сэдэв болж байна #TenGerTV #ДолооАрав #Мэдээ
1
1
282
Монгол улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдснаас хойш 387 жил өнгөрчээ. Хотын гудамж талбайд автомашины түгжрэл нэмэгдэж, зугаа цэнгэлийн газрууд олширч иргэдийн ая тухтай зорчих нөхцөл, нийтийн тээврийн хүртээмж, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх орчин өдөр тутмын амьдралд тулгамдсан асуудал хэвээр байгааг иргэд хэлж байна #TenGerTV #ДолооАрав #Мэдээ
101
Өнгөрсөн өвлийн шахмал түлшний хомсдол энэ жил ч үргэлжилсээр байна. Өдрийн 16 цагийн байдлаар л гэхэд 83 цэг түлшний үлдэгдэлгүй байна. Шатахууны хомсдолтой зэрэгцэн түлш хомсдож байгаа нь гэр хорооллын айл өрхүүдийг гал алдахад хүргэж байгааг тэд хэллээ #TenGerTV #ДолооАрав #Мэдээ
67
Оюу толгойн гүний уурхайд чулуулгийн нуралт болж, 15 ажилтан гэмтжээ #ДолооАрав #Мэдээ
156
“Дархан дулааны цахилгаан станц” ТӨХК-д гэмтэл гарч, станцын үйл ажиллагаа бүрэн зогсоожээ #TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
99
Төсвийг хэмнэх хүсэл сонирхол иргэдийн төлөөлөгчдөд хүртэл алга. Өнгөрсөн 6 дугаар сард хотын шинэхэн дарга Б.Пүрэвдагва нийслэлийн сургууль цэцэрлэгт хүнс нийлүүлдэг орон нутгийн өмчит 4 компанийг татан буулгаж хувийн хэвшилд боломж олгоно гэж мэдэгдэж байсан. Харамсалтай нь түүний шийдвэрийг ашиг сонирхлын зөрчилтэй нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал зөвшөөрөөгүй байна #TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
58
🔵Өнөөдрийн сэдэв: Хөхний хорт хавдар Сүүлийн 5 жилд манай улсад 515 хүн хөхний хавдрын улмаас амь насаа алдаж, жилд дунджаар 400 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2,882 хүн энэ оноштойгоор эмчлэгдэж байна. Дэлхийн хөхний хорт хавдартай тэмцэх сарыг тохиолдуулан ХСҮТ-ийн Хөхний төвийн мэс заслын эмч Д.Төгөлдөртэй ярилцлаа. #TenGerTV #ӨнөөдрийнСэдэв
111
🔴АРД САНХҮҮГИЙН НЭДЛИИЙН III УЛИРЛЫН ҮР ДҮНГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ "Ард Даатгал-Эрсдэл, Хөрөнгийн Удирдлагын Газар"-ын Захирал Г.Баярбат: Манай компани өнгөрсөн 9-р сард 131 мянган даатгуулагчийг 600 орчим сая төгрөгийн үнэлгээ бүхий ардкойноор урамшуулахаар төлөвлөсөн. Үүнээс 73 мянган даатгуулагч нь урамшууллаа аваад байна. Үлдсэн харилцагчид Ард Апп-д бүртгүүлээд урамшууллаа авах боломжтой. Бүтэн үзэх: youtube.com/live/LzNIE-CCu-k… #TenGerTV
83
АРД САНХҮҮГИЙН НЭДЛИИЙН III УЛИРЛЫН ҮР ДҮНГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ "Ард Финтек Солюшн"-ын Гүйцэтгэх Захирал Б.Баттулга: Бид Ард Апп-ын бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах, хэрэглэгчийн туршлагыг нэмэгдүүлэх өөрчлөлтүүдийг тасралтгүй хийж байна. Бүтэн үзэх: youtube.com/live/LzNIE-CCu-k… #TenGerTV
104
🔴АРД САНХҮҮГИЙН НЭДЛИИЙН III УЛИРЛЫН ҮР ДҮНГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ "Ард Ухаалаг Үндэстэн ГҮТББ"-ын Гүйцэтгэх Захирал С.Заяа: "Түмэн Ард" хөтөлбөр нь ойролцоогоор 3200 ажилтантай тэнцэх хэмжээний ажиллах хүчээр хэрэглэгч, хэрэглэгчдийн хамтын ажиллагааны оролцоог бүрдүүлж байгаа хөтөлбөр юм. Бүтэн үзэх: youtube.com/live/LzNIE-CCu-k… #TenGerTV
85
🔴АРД САНХҮҮГИЙН НЭДЛИИЙН III УЛИРЛЫН ҮР ДҮНГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ "Ард Приорити"-ийн Гүйцэтгэх Захирал М.Найдан: Бид 100 тэрбум төгрөгтэй тэнцэх урамшууллыг хэрэглэгчдэдээ олгоно. Бүтэн үзэх: youtube.com/live/LzNIE-CCu-k… #TenGerTV
147
🔴АРД САНХҮҮГИЙН НЭДЛИИЙН III УЛИРЛЫН ҮР ДҮНГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ "Ард Кредит"-ийн Гүйцэтгэх Захирал Г.Сүхбаатар: Бид үйлчилгээний 20 гаруй төрөлд Coinback буюу буцаан олголтын урамшууллыг харилцагчдадаа олгож байна. Бүтэн үзэх: youtube.com/live/LzNIE-CCu-k… #TenGerTV
201
🔴ЭМЭГТЭЙЧҮҮД БЭЛГИЙН АМЬДРАЛДАА СЭТГЭЛ ХАНАМЖГҮЙ БАЙГАА ТУЛ УЛС ТӨРИЙН ОРОЛЦОО НЬ НЭМЭГДЭЖ БАЙНА ГЭХ ЯРИАНААС БОЛЖ АРМЕНИЙН ПАРЛАМЕНТАД ЗОДООН ДЭГДЭВ Арменийн сөрөг хүчин болох “Хүчирхэг Армени” нам эмэгтэйчүүдийн улс төрийн идэвхийг бэлгийн сэтгэл ханамжтай нь холбон тайлбарлаж, тэр байтугай “Сексийн яам” байгуулах санал гаргасан нь тус улсын парламентад ширүүн маргааны сэдэв боллоо. Эрх баригч намын зүгээс “Хүчирхэг Армени” намыг эмэгтэйчүүдээс уучлал гуйхыг шаардсан нь сүүлдээ зодоон болон хувирч, парламент даяар эмх замбараагүй байдал үүссэн аж. Парламентын гишүүдийн энэхүү үйлдэл улс төрийн маргааныг хэрхэн зохистой хэлэлцэх, эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэх асуудлыг хөндөж байна. “Гадаад Мэдээ”-г ажлын өдөр бүрийн 19:50 цагаас ТэнГэр ТВ-ээр болон YouTube хуудсаар дамжуулан үзээрэй. YouTube Link: youtu.be/Lo75VQYrbCk Хаштаг: #TenGerTVмэдээ #Гадаад_Мэдээ
4
4
9
2,483