Undrakh.J retweeted
Өчигдөр МИАТ-ийн онгоцоор Наритагаас Монголд буцаж ирэв. Гуйж байгаад зүүн талын эгнээний цонхон талын суудалд суув. Нэг цаг хоцорч (Японы цагаар 16:30) ниссэн тул харанхуй болж, Фүжи уул ч харагдахгүй болсон байх гэж бодож байтал жаргаж буй нарны туяанд тэнгэрийн хаяа улайрч ягаараад бүр гоё харагдаж байв. Онгоцны цонхоор авсан зураг, богино бичлэгийг сонирхоно уу. Наритагаас хөөрөөд 20 орчим минут болоод л, үүлгүй бүрхэг биш бол Фүжи уул харагддаг.
Undrakh.J retweeted
Өнөөдөр Дэнжийн 1000 очиж махны ханш судаллаа. Өглөө сайн мах 23500 орсон гэж байна. Жаахан оройтож очсон болохоор Дундговийн үхэр зарж байгаа хүнээс ханш асуулаа. Шүдлэн үхэр 140кг хязаалан үхэр нь 160-170кг татна гэнэ. Манай сумын үхэр бяруу нь 140-150 шүдлэн 180-200 хязаалан нь 230 кг дээш татдаг. Тэхээр махны жин чанар шаал өөр байгаа биз. Надаас идэш авсан хүмүүс мэднэ дээ. Анх 160кг бяруу авч очиход Хязаалангийн жин байна гээд гайхаад байсан юм. Ер нь жин ихтэй байх тусмаа махны гарц нь сайн байдаг. Ясны жин нь бол адилхан. Жижиглэнгийн үнэ нь чанараасаа шалтгаалаад 26К-31к хүртэл үнэтэй бна. Хонь харин харьцангуй хямд 18-19К бна лээ
Undrakh.J retweeted
Ард түмний колонкийн нөхөр China short drama-ын нууцлаг тэрбумтан байхвий дээ…
Шар нь гозойнгуутаа 21 аймагт колонк бариад л 😂
Undrakh.J retweeted
АМНАТ 5 биш 20%-г Онтре-гоос авах боломжтой: Рио Тинто” болон “Онтре” хоёр хоорондоо 80:20 зарчмаар хоорондоо тохиролцсон гэдэг. Монгол Улсын газар нутаг дээр баялгийг монголчуудаас зөвшөөрөл авахгүйгээр хуваахыг Монгол Улсын Засгийн газар зөвшөөрөхгүй. Үүнийгээ дээрх хоёр талд хэлчихсэн. Шинэ хөрөнгө оруулалтын гэрээ байх болно. Шинэ гэрээний нөхцлийг АМНАТ-д суурилсан хувилбараар ч, хувь эзэмших байдлаар ч тооцож үзнэ. Одоогоор Монгол Улсад жишиг болсон гэрээ нь УИХ-аар хэлэлцүүлж батлуулсан чиглэлийн дагуу, БНФУ-ын “Орано майнинг”-тай хийсэн гэрээ байна. Энэ бол Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу АМНАТ-өөр орлуулсан гэрээ бөгөөд үүн шиг Онртэ 5 биш 20 ч байх боломжтой.
Эрдэнэс таван толгойн захирал асан залууг 12 жилийн ялтай зүйл ангиар шалгахаар саатууллаа гэсэн мэдээ харлаа. ЭТТ захирал асан дор хаяж нэг хүн шоронд заавал байх ёстой юм байна л даа. Өмнөх нь саяхан суллагдаа биз дээ. Өөрсдөө алалцахаараа залуучуудаа шоронд суулгаад, новшнууд.
3
245
Бараг л зөвхөн ОТ-с ирэх ноогдолд зориулж Баялагийн сангийн хууль батлаад овоо хэдэн жил болов. Энэ жил зэсийн үнэ өсч ноогдол авч магадгүй болов. Ерөнхийлөгч ноогдлыг ард түмэнд тараая гэв. ЗГ нь за тэгвэл хуулиа өөрчилье гэв. Тэгэхээр эхнээсээ хууль батлах шаардлага байсан уу.
Undrakh.J retweeted
манайхыг тоож үл мэдэгдэх нисдэг биет ч харагдахаа больжээ.
Хүүхэд бхад зуслан дээр шөнө тоглож бгаад л хараад бдаг бсан 😜.
Энэ сайтууд нь ч Оросоор л юмыг нэрлэдэг болжээ.
дэндүү долоох юм. НЛО чинь Орос үгсийн товчлол. Ядаж дэлхийн хэл англиар бичмээр 😏.
Их Британийн тэнгэрт гурвалжин хэлбэртэй НЛО олноор үзэгдэж, иргэдийг гайхшруулж байна
АНУ-ын Пентагоны зүгээс саяхан ҮТНБ-тэй холбоотой нууцын зэрэглэлээс гаргасан баримтуудыг дэлгэсэн бөгөөд тэнд мөн адил хар гурвалжин биет агаарт 300 футын өндөрт чимээгүй хөвж байснаа, ямар ч утаа, мөр үлдээлгүйгээр хавцал руу асар хурдтай далд орсон тухай тэмдэглэжээ.
zogii.mn/newsm/14/2/216801




















