🏚️ LookTV Haunted House: Хаалганы цаана
Долоон хоногийн турш, өдөр бүр 12 цагийн турш үргэлжилсэн LookTV-ийн Haunted House энэ жилийн Halloween-ы баярын онцлох арга хэмжээнүүдийн нэг байлаа. Аравдугаар сарын 26-наас арван нэгдүгээр сарын 1 хүртэл Пассаж төвд зохион байгуулагдсан тус эвент гурав дахь жилдээ үзэгчдээ аймшгийн ертөнцөөр аялуулж, долоо хоногийн турш оролцогчдын хөл хөдөлгөөн тасарсангүй.
Энэ жилийн Haunted House үзэгчдийн дунд багагүй хүлээлт үүсгэснийг тасалбарын борлуулалтаас харж болно. Тодруулбал, тасалбар худалдаанд гарсан эхний өдрөө бүрэн зарагдаж дууссан нь тус арга хэмжээг сонирхох хүмүүсийн эрэлт өндөр байсныг илтгэнэ. Энэ удаад LookTV нийт 800 ам метр талбайг хамарсан, зургаан өөр өрөө болон тэдгээрийг холбосон хонгил бүхий аймшгийн ертөнцийг бүтээжээ.
🌐 Унших: unread.today/c/event-toim-lo…
📚 2026/10: Аравдугаар сард шинээр хэвлэгдсэн онцлох номууд
Номын дэлгүүрээр зүгээр л сонирхоод гарах санаатай орсон ч эцэст нь нэг бус ном тэвэрчихсэн гарч байсан уу? Унших номын жагсаалт маань уртсаад л байдаг хэр нь шинээр гарсан номыг сонирхохгүй өнгөрч бас чаддаггүй шүү дээ. Ялангуяа намрын сэрүүн өдрүүдэд гэртээ тухалж, номын хуудас эргүүлэх шиг таатай зүйл юу билээ.
Энэ удаагийн жагсаалтад биднийг Өрнө, Дорнын соёлын түүхээр аялуулах шагналт романаас эхлээд хөгшрөлтийн шинжлэх ухаан, аз жаргалын тухай эргэцүүлэл, философийн хөгжил, бизнесийн мэдлэгийг нэг дор багтаасан бүтээлүүд багтжээ. Сонгодог зохиолын шинэ хэвлэл ч бий, яруу найргийн түүвэр ч бий. Ингээд аравдугаар сарын онцлох арван номтой танилцъя. ✨
🌐Унших: unread.today/c/books-october…
📦 Цахим худалдаа эрчимтэй хөгжихийн хэрээр хүмүүс хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ гэрээсээ захиалж, хүссэн газраа хүргүүлэн авах нь түгээмэл үзэгдэл болжээ. Үүнд захиалсан бараа, илгээмжийг цаг алдалгүй, зөв хаягт нь хүргэхэд хүргэлтийн үйлчилгээ чухал үүрэгтэй.
Тиймээс бид энэ удаагийн “Онцлох бизнес” буландаа хүргэлтийн үйл явцыг илүү хялбарчилж, хэрэглэгчдийн цаг завыг хэмнэх боломжоор хангаж буй “UBCab Express”-ийг онцолж байна. 2020 оноос хойш үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж буй тус байгууллага өдгөө 1,8 сая хэрэглэгчтэй болж, өдөрт дунджаар 20,000 гаруй хүргэлт хийж буй. 🚕💨
Тэдний үйл ажиллагааны онцлог, ялгарах давуу тал, хүргэлтийн үйлчилгээгээ хэрхэн хялбарчилж, хөгжүүлж буй талаар эл нийтлэлдээ дэлгэрүүлэн хүргэе.
🌐 Унших: unread.today/c/spotlight-ubc…
🌱 Хариуцлагын дараах боломж: Өсвөр насныхныг нийгэмшүүлэх нь (EP2)
Өсвөр насандаа алдаа гаргаж, хууль зөрчсөн хүүхдүүд нийгэмд эргэн ороход ямар сорилт тулгардаг вэ? Тэднийг өнгөрснөөр нь дүгнэхгүйгээр хэрхэн дэмжиж, боломж олгох вэ?
Лоринэт сангийн эхлүүлсэн "Dialogue by Lorinet" цувралын хоёр дахь дугаараар өсвөр насны хүүхдүүдийн хүмүүжил, боловсрол, Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын үйл ажиллагаа, хүүхдүүдийг нийгэмд эргэн дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх зэрэг нийгэмд тэр бүр яригдаад байдаггүй чухал асуудлыг хөндлөө.
Хэлэлцүүлгээс онцлох таван санааг тоймлон хүргэж байна. ✨
🌐 Унших: unread.today/c/insight-dialo…
Launchpad.mn-ийг танилцуулах нь: Бүтээгдэхүүнээ хөөргөх цаг боллоо 🚀
Unread үүсгэн байгуулагдсан цагаасаа Монголын стартап комьюнитигийн уулзах цэг байж, дараагийн үеийн бүтээгчид, хөгжүүлэгчид, энтрепренерүүдийн шинэ төсөл, санаа, бүтээлийг олон нийтэд хүргэх анхны талбаруудын нэг болсоор ирсэн билээ.
Өнөөдөр бидний өдөр тутмын хэрэглээ болсон олон зуун апп, веб, бүтээгдэхүүнийг анхлан туршиж, тэдгээрийн ард буй хүмүүсийн түүхийг бичиж, уншигчдадаа танилцуулж ирсэн нь бидний ажлын хамгийн том бахархлын нэг юм.
Тэгвэл өнөөдрөөс бид Монголын бүтээгчид, хөгжүүлэгчдийг бүтээлээ танилцуулах, анхны хэрэглэгчдээ олох, санал хүсэлт сонсох, нэгнээсээ суралцах шинэ талбарт урьж байна.
Танилц, энэ бол Launchpad.mn.
🌐 Унших: unread.today/c/new-launchpad
IT World ‘26: Нэгдсэн холбоо, нэг платформ, нэг ирээдүй 🚀
Монголын мэдээллийн технологийн салбар жилд 720 орчим тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгож, 6,400 гаруй залуусыг ажлын байраар хангаж буй. Гэвч дотоодын зах зээлээ тэлэх, олон улсын түвшинд өрсөлдөх, хөрөнгө оруулалт татах зэрэг томоохон сорилтууд тэдний өмнө байсаар байна.
Эдгээр сорилтод нэгдмэл шийдэл олохоор төрийн байгууллага, олон улсын хөрөнгө оруулагчид болон технологийн компаниудын төлөөлөл аравдугаар сарын 28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан IT WORLD ’26 International Forum & Expo тайзнаа цуглалаа.
Арга хэмжээний төгсгөлд салбарын таван холбоо хүчээ нэгтгэн санамж бичигт гарын үсэг зурсан нь дотоодын технологийн салбарт шинэ хуудас нээсэн юм.
🌐 unread.today/c/it-world-2026
🗞 Сониноос сорчилъё: Аяга кофены анхаарал татам аялал /2026.11.02/
Та бидний өглөө бүр уудаг нэг аяга кофе ямар урт аяллыг туулж бидний ширээн дээр ирдэгийг та бодож байв уу? Халуун орны уулын бэлд хэдэн жил ургаж, уур амьсгалаас эхлээд геополитик, худалдааны тарифын түмэн сорилтыг даван байж бидэнд хүрдэг аяга кофены түүхийг, тус салбарынхны дундын томоохон арга хэмжээний хамт сониныхоо шинэ дугаарын A8-A9 нүүрт хуваалцлаа. ☕
Энэ долоо хоногт манай редакц нэгэн шинэ бүтээгдэхүүн зарлаж байгаа нь launchpad.mn. Сүүлийн үед хиймэл оюуны тусламжтай шинэ платформ, вебүүд шил дараалан нээгдсээр байгаа. Гэхдээ тэдний ихэнх нь зорилтот хэрэглэгчдээ хүрэхэд хүндрэлтэй байгаа тул бид энэхүү платформоо хөгжүүлсэн юм.
Уншигч та энэ платформоос монгол хөгжүүлэгчдийн бүтээсэн хамгийн шинэлэг, сонирхолтой бүтээгдэхүүнүүдийг олж мэдээрэй. Бүтээгдэхүүн бүр долоо хоногийн турш олон нийтээс санал хураах бөгөөд хамгийн өндөр саналтай бүтээгдэхүүнүүдийг манай редакц болон манай арга хэмжээнүүд онцлох болно.
launchpad.mn маань зөвхөн бүтээгдэхүүн, хэрэглэгч хоёрыг уулзуулаад зогсохгүй шинэ хамтрал, шинэ төсөл, шинэ хөрөнгө оруулалтуудыг эхлэл тавцан болно гэдэгт итгэлтэй байна.
🌐 Унших: unread.today/c/newspaper-114
Хүн төрөлхтний иргэншилд заналхийлж болох технологид хөрөнгө оруулах уу? 🤖💥
Одоогоос тавхан жилийн өмнө ChatGPT-г бүтээгч OpenAI-аас зам салсан 7 инженерийн эхлүүлсэн түүх одоо дэлхийн санхүүгийн төв Нью Йоркийг чиглэж байна. Claude-ийг бүтээгч Anthropic компани Үнэт цаас, биржийн хороонд S-1 файлаа хүргүүлсэн нь түүхэн дэх хамгийн хүчирхэг технологийг хөгжүүлэх өрсөлдөөний тэргүүн эгнээнд бичигдэж буй тус компани олон нийтэд нээлттэй (IPO) болж буйг илтгэж байгаа юм.
Тэд IPO-ийн баримт бичигтээ хиймэл оюуны үүсгэж болзошгүй эрсдэл, түм, бумаар үгүй болох ажлын байр, хүн төрөлхтний мөхлийн талаар дурдсан нь хэт шийдэмгий, бас “галзуу” гэмээр.
Технологийн түүхэн дэх хамгийн эрсдэлтэй атлаа сонирхолтой энэхүү IPO-ийн ард буй өнцөг болон Anthropic-ийн гаргасан мэдэгдлийн тоймыг нийтлэлээс дэлгэрэнгүй уншаарай. ⤵
🌐 Унших: unread.today/c/anthropic-his…
“Дараагийн алхмаа хий” - Ochun Finance-ийн хамт олон 🚀
Харилцагчдын санхүүгийн хэрэгцээнд тохирсон шийдэл санал болгохоос эхлээд эрсдэлийг тооцоолох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, технологийн шийдэл хөгжүүлэх гээд санхүүгийн салбарын өдөр тутмын үйл ажиллагааны цаана бидний тэр бүр анзаардаггүй олон мэргэжилтний хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр бий.
Энэ удаагийн “Бид хэрхэн ажилладаг вэ?” ярилцлагын буландаа Очир Ундраа ОМЗ ББСБ-ын хамт олныг онцолж байна.
Санхүүгийн салбарт 2008 оноос хойш үйл ажиллагаагаа өгөөжтэйгээр тэлж, 8 салбар, 80 гаруй ажилтны бүрэлдэхүүнтэйгээр 120 мянга орчим харилцагчтай Ochun Finance-ийн ажлын нэг өдөр, туршлага болон ажлын арга барилтай танилцаарай.
🌐 Унших: unread.today/c/hww-ochun-fin…
🤔 Банкны апп хэрэглэхэд хялбар байхаар амьдралын асуудлууд бага ч болов хөнгөрдөг юм шиг санагддаг уу?
Манай редакц сүүлийн үед дижитал шинэчлэлт хийсэн банкнуудын нэг болох Голомт банкны шинэчлэлтийг туршиж үзсэнээс онцлох 5 функц болон Голомтын авсан нэгэн шагналыг танилцуулахаар бэлдлээ.
🌐 Унших: unread.today/c/insight-golom…
✨ Мэдрэгчтэй OLED дэлгэцтэй MacBook Pro-гийн талаар мэдэх ёстой бүх зүйл
Mac-ийн дэлгэцэд хүрэх цаг ирлээ. Apple олон жилийн турш эсэргүүцэж ирсэн шийдлээ эцэст нь нэвтрүүллээ. Энэ бол мэдрэгчтэй MacBook юм. Тус компанийн үе үеийн удирдлагууд мэдрэгчтэй дэлгэцтэй лаптопыг ямагт шүүмжилсээр ирсэн билээ. Гэвч тэдэнд өөрсдийн хувилбарыг зах зээлд нэвтрүүлэх нууц төлөвлөгөө байсан бололтой.
Дэлгэцээс гадна дизайн, үнийн хувьд томоохон өөрчлөлт орж, гүйцэтгэлийг шинэ шатанд ахиулсан шинэчлэлтүүдийн талаарх дэлгэрэнгүйг⤵
🌐 Унших: unread.today/c/macbook-prole…
🩺 Эвент тойм: Дэлхийн стандартад нийцсэн эрт илрүүлгийн Япон багц үйлчилгээ
Монгол Улсад жил бүр 6,000 гаруй хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгддэг гэх тоо бий. Үүнээс 70 орчим хувь нь хожуу шатандаа оношлогддог нь харамсалтай. Өвчин илэрсний дараа эмчлэхээс илүүтэй эрт үед нь илрүүлж, цаг алдалгүй арга хэмжээ авах нь нэн чухал.
Тэгвэл Интермед эмнэлэг Японы IUHW групптэй хамтран урьдчилан сэргийлэх Япон багц үйлчилгээг Монголд нэвтрүүлжээ.
Энэхүү багц үйлчилгээ нь Япон технологийг Монгол хүний биеийн онцлог, амьдралын хэв маяг, орчин нөхцөлд тохируулан бүтээсэн гэдгээрээ онцлогтой.
🌐 Унших: unread.today/c/insight-inter…
✍️ Кирилл үсэг болон Монгол бичгээр алдаагүй бичих амархан боллоо.
Бидний өдөр тутмын ажилд и-мэйл бичих, оюутан залууст хичээлийн ажил боловсруулах, албан бичиг хөтлөхөөс эхлээд монгол хэлээр бичвэр бэлтгэх хэрэгцээ байнга тулгардаг.
Зөв бичгийн дүрэм шалгах болон хөрвүүлэх дижитал хэрэгслүүдээс хамгийн найдвартай, хүртээмжтэй нь яах аргагүй Болорсофт ХХК-ийн Болор Дуран болон КИМО онлайн үйлчилгээ билээ.
Бичвэрээ хянаж, алдаагүй, мэргэжлийн түвшинд бэлтгэх боломж, шийдлийг бүтэн нийтлэлээс уншаарай. ⤵️
🌐 Унших: unread.today/c/insight-bolor…
🏛️ Сүхбаатарын талбайн зүүн талд сүндэрлэх “Галлериа Улаанбаатар” барилга анх улсын хамгийн анхны хэвлэх үйлдвэр байсан гэдгийг та мэдэх үү?
Бараг зуун жилийн түүхтэй энэхүү барилга 1990-ээд оны үед ашиглагдахаа больж бүр “хотын төвийн балгас” гэгдэж байв.
Тэгвэл тус байгууламж өдгөө хэрхэн өнгө төрхөө өөрчилж, өнгөрсөн үеийнхээ үүх түүхийг хадгалан үлдсэнийг хамтдаа сонирхъё.
🌐 Унших: unread.today/c/insight-galle…
⌚ Танилц: Швейцарын алдарт Breitling брэндийн Монголд зориулан бүтээсэн тусгай загварууд
Швейцарын тансаг зэрэглэлийн цаг үйлдвэрлэгч Breitling брэнд манай улсын зах зээлд үйл ажиллагаагаа эхлүүлээд нэг жилийг үдэж буй.
Энэ хугацаанд тус брэнд Монголын хэрэглэгчдэд Швейцарийн цаг урлалын онцлог, үнэ цэнийг таниулж байсан бол энэ удаад Монгол Улсын үүх түүх, өв уламжлалыг шингээсэн цөөн тооны тусгай загварыг худалдаанд гаргажээ.
🌐 Унших: unread.today/c/insight-breit…
🛒 Имартын “Уранган” шинэ салбар
Баянгол болон Хан-Уул дүүрэгт амьдардаг уншигчид анхаарлаа хандуулаарай. Айл гэрийн өдөр тутмын хэрэгцээг нэг дор, тав тухтай орчинд шийдэх Имарт сүлжээ дэлгүүрийн цоо шинэ “Уранган” салбар үүд хаалгаа нээхэд бэлэн болжээ. ✨
Хүн ам олноор төвлөрсөн БГД 24,26-р болон ХУД 1,2,3-р хороонд ойр нээгдэж буй уг салбарын гол онцлог болон онцлох нээлтийн хямдралуудын талаарх товч мэдээллийг танд хүргэе.
🌐 Унших: unread.today/c/insight-emart…
🌍 “Green Globe” гэрчилгээг хүртсэн Монголын анхны зочид буудал Ибис Стайлс Улаанбаатар
Дэлхийн 96 оронд хүлээн зөвшөөрөгдсөн, 400 гаруй хатуу шалгууртай аялал жуулчлал ба зочлох үйлчилгээний салбарын байгаль орчин, тогтвортой хөгжлийн хамгийн нэр хүндтэй “Green Globe” гэрчилгээг Монгол Улсаасаа анх удаа Ибис Стайлс Улаанбаатар зочид буудал хүртжээ.
Green Globe гэж чухам юу вэ? Ямар шалгуураар олгодог вэ? Ибис Стайлс Улаанбаатар зочид буудал энэхүү батламжийг хүртэхийн тулд тогтвортой хөгжлийн чиглэлээр юу хийж, хэрэгжүүлсэн бэ? зэрэг талаар дэлгэрүүлэн хүргэе.
🌐 Унших: unread.today/c/insight-ibis-…

















