Эхнэр намайг ахаа ахаа гэж
хошгоруулж найрч бгад сууцан шд Надаас Эгч байсын бналэ Одоо юун агаа Алуулах гэж байна заза хоолоо хийлэ😀😀
Хайдав💯 retweeted
Дэлхийн хүн төрөлхтөн найман тэрбум дахь иргэнээ өлгийдөн авсан нь Б.Анандын хүү Мэргэн ажээ. Энэ талаар Австралийн хэвлэл мэдээлсэн бөгөөд, тус улсад сурч ажилладаг Ананд, Лхагвасүрэн нарын ууган хүү ийнхүү цэнхэр гаригийн найман тэрбум дахь иргэн болжээ. Хүүгийн аав Монгол Улсын Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харъяат гэнэ. Адуутай Монголын айрагтай нутгийн хүү аргагүй хол давхиж байна даа, ерөөл тогтог ээ.
Эх сурвалж Р.Эмүжин
Хайдав💯 retweeted
Кофе шоп-т бүжиглэж орж ирвэл дуртай кофег нь үнэгүй өгье гэж. Бүгд бүжиглээд л орж ирж байна. Та яахуу🤩☕️
ДЭЛХИЙН ХАМГИЙН ҮНЭТЭЙ ОДОН
Манай гаригийн хамгийн өндөр үнэтэй одон медаль бол нэг бүр нь хамгийн багадаа 20 сая ам.доллараас эхэлж дуудагдах (одоогоор зарсан тохиолдол үгүй боловч худалдан авагчид 20 сая доллар гэж доод үнээ илэрхийлсэн) Аугаа эх орны дайны үед ЗХУ-д 22 ширхэг бүтээгдсэн ялалтын одон юм. Энэ одон нийт 78гр жинтэйгээс 47 гр цагаан алт, алт 2 гр, мөнгө 19 гр, бадмаараг 25 карат, очир алмаз 16 каратын орцтой бүтээгдсэн аж...
ОДОНГИЙН ТОВЧ ТҮҮХ:
Дайнд онцгой гавьяа байгуулсан цэргийн дээд зүтгэлтнүүдэд олгохоор бүтээгдсэн уг одонгийн анхны санааг Гүрж гаралтай их удирдагч Сталин гаргасан бөгөөд дайнд эргэлт гарсан 1943 оны зун ийм одон бүтээх дээд зөвлөлийн шийдвэрт гарын үсэг зуржээ. 1943 оны 7-р сараас эхлэн маш олон хүний зураг төсөл илгээгдэж байсан боловч батлагдахгүй буцсаар зураач А.И.Кузнецовын хувилбар зургийг дахин үзэх нөхцлөөр зөвшөөрсөн байна. 1943 оны 10-р сарын 25-нд зураач бүтээлээ анх И.В.Сталинд толилуулсан бөгөөд Ленин, Сталин хоёрын цээж баримлыг голлуулан байрлуулж, төв дугуй медаль бүхий таван хошуут од байсан хуучин төслийг Сталин үзээд медалийн төвд Кремлийн Спасская цамхгийн дүрсийг байрлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Ингээд 10-р сарын 29-нд зураач Кузнецов хэд хэдэн шинэ зургийг танилцуулсны дараа И.Сталин "Ялалт" гэсэн бичээс бүхий нэг зургийг сонгосноор загвар батлагдаж, Москвагийн үнэт эдлэлийн мастерууд хатуу хяналтанд дор очир эрдэнэ, бадмаараг, цагаан алтыг захиалан ажлаа эхэлжээ...
ШАГНАЛЫН ЭЗЭД:
Одонг анх 30 ширхэгээр хийхээр төлөвлөж байсан ч ердөө 22 ширхэг хийж, нийт 20 ширхэг одонг 17 хүнд гардуулснаас маршал Г.К Жуков, маршал А.М.Васильевский, нөхөр И.Сталин нар тус бүр хоёр удаа хүртсэн байдаг. Үүнд "Аугаа их эх орны дайн"-ы ЗХУ-ын найман маршал, мөн холбоотны АНУ-ын цэргийн командлагч Дувайт Д.Эзенхаур, Югославын удирдагч Иосиф Броз Тито зэрэг гадаадын таван иргэн гардсанаас гадна хамгийн сонирхолтой нь 1978 онд украйн гаралтай Зөвлөлтийн удирдагч Л.И.Брежнев өөрөө өөрийгөө уг одонгоор тодруулан шагнаж байжээ.
/copy/
20.500.000 юань буюу Монгол мөнгөөр 11тэрбум 172.5 сая төгөөр дуудлага худалдаагаар зарагдсан хөөрөг гэнэ дээ.
Эртний Пийсүү хөөрөг.
Ван Гогийн "Цэцэглэж буй туулайн бөөрний мод" гэх зураг $190,4 саяар зарагдаж. Сэтгэл санааны гүн хямралд орсоны улмаас тэрбээр 1890 онд амиа хорлосон. Эмгэнэлт тэр хавартаа Ван Гог нийтдээ 80 орчим буюу өдөрт нэг зураг бүтээдэг байсан гэх бөгөөд дээрх зураг тэдний 1 аж. Амьд сэрүүндээ Ван Гог алдаршаагүй, бүтээлүүд нь бараг зарагдадгүй байж. Харин бурхан болсноосоо хойш тэрбээр XIX зууны пост-импрессионист дундаас хамгийн их нэрд гарсан нь. Түүний "Доктор Гашегийн хөрөг", "Агар модны цэцэрлэг", "Алискампын өргөн чөлөө" зэрэг 10 гаруй зураг $ 53,9-117,2 саяар Christie’s, Sotheby’s үнэ хаялцуулах худаалдаагаар борлогдсон аж.
Van Gogh painting sells for record $190.4m after row over its Nazi history bbc.in/4iSpcXV
Зехра Гүнэш (Zehra Güneş), 1999 оны 7-р сарын 7-нд Турк Истанбул хотод төрсөн Туркийн эмэгтэй волейболын шигшээ багийн тамирчин
Үндсэн мэдээлэл:
•Байрлал: Төвийн хаагч Өндөр / Жин: 197–198 см орчим / 88 кг орчим
•Дугаар: 18
Хайдав💯 retweeted
Өмнө нь мах чанасан шөлөө царцааж тосыг нь хамаад үлдсэн шөлөө шүүж цэвэр тунгалаг болсон хойно нь жижиг цаасан аягануудад хийж хөлдөөдөг туршлагаа хуваалцаж байсан. Харин хамж авсан царцсан тосоо шууд хаядаг гэсэнд олон хүн ширүүхэн загнаж бас нөхөрсгөөр зөвлөж байж билээ. Амьтны гаралтай ханасан тос учир үйлдвэрийн аргаар хийсэн зарим тос маслуудаас илүү чанар, шим тэжээлтэй гэж. Дээрээс нь хамаг шим дээж буянаа хаяж цацаад билэггүй цамаан юм бэ гэж мигээд л зөндөө загнаж шүүмжилж байсан санагдана.
Түүнээс хойш бага багаар нь цуглуулж хөлдөөгчинд хийж байгаад нийлүүлж шаргааж өөхөн тос бэлдэж авдаг болсон. Боов боорцог хайрахад янзын юм билээ. Зарим хоол, ногоо цагаагаа хуурч шарахад ч гоё. Буянт малын ашиг шимээс хаяж үрэгдүүлэх юм үгүй юмблээ. Ялангуяа ясны цагаан шөл бэлдсэн үед тунасан тос бол бараг л шар тос шиг нүнжиг шимтэй гардаг шүү. Царцааж авсан тосоо битгий хаяж байгаарай. Үгүй ядахдаа л саван хийдэг газруудад цуглуулаад өгчихвөл?
Одоо айл болгон шахуу өвлийн идшээ бэлдэж байгаа үед улсын хэмжээнд ямар их өөх тос цугларч байгаа бол? Цуглуулж чадвал бас л их боломж. Олон бүтээгдхүүний органик үндсэн материал орц болно доо тийм ээ. Тосоо хуримтлуулаарай. Нүнжгээ хадгалаарай. #Evleg_idea

























