Chuka♂️ retweeted
Нэг дуу тавьсны төлөө тэр 2 долоо хоног ганцаарчилсан камерт суудаг. Гэхдээ хэзээ ч харамсаагүй.
Энди Дюфрейн захиргааны өрөөнд өөрийгөө дотроос нь түгжээд Моцартын “Фигарогийн хурим” дуурийн пянзыг шорон даяар чанга яригчаар эгшиглүүлдэг. Хашаанд байсан хэдэн зуун хоригдол зогсоод дээшээ харцгаасан. Хэн нь ч Итали хэл мэдэхгүй. Гэхдээ бүгд ойлгосон‼️
Рэдийн хэлснээр тэр хэдэн минутад хана алга болж, хүн бүр өөрийгөө эрх чөлөөтэй гэж мэдэрсэн гэдэг.
Өнөөдөр бидний шорон төмөр тороор биш, шударга бус тогтолцоо, дабл стандарт, шантааж зүйг баримттай харсаар байж “ийм л байдаг” гэдэг үгээр хана барьдаг.
Хамгийн аюултай нь үнэнг хэлсэн хүнийг буруутгаж, шударга бус зүйлд бид дасчихсан байна‼️
Эрх чөлөө гэдэг одоо цагт дуугүй байхаас татгалзах ч байж болно.
Үнэн дуу хоолойгоо олсон цагт хана цуурч эхлэх л болно…
Chuka♂️ retweeted
Хоёр Академийн шагнал авсныхаа дараа кино зохиол бичиж сурахаар сурах бичиг автал....
Дэлхийн кино урлагийн түүхэн дэх хамгийн гайхалтай, инээдэмтэй бодит явдлуудын нэг бол "Загалмайлсан эцэг" (The Godfather) киноны зохиолч Марио Пьюзод тохиолдсон түүх юм.
Марио Пьюзо өөрийн бестселлер романыг кино зохиол болгох санал авахаасаа өмнө амьдралдаа ганц ч удаа кино зохиол бичиж үзээгүй байжээ. Тэрээр найруулагч Фрэнсис Форд Копполатай хамтран зохиолоо бичсэн бөгөөд уг кино дэлхий дахинд асар том амжилт олж, Пьюзо "Шилдэг кино зохиол" номинациар анхны Оскарын шагналаа хүртсэн юм.
Үүний дараа тэрээр "Загалмайлсан эцэг 2" киноны зохиол дээр ажиллан дахин нэг Оскар авжээ. Гэвч Холливудын хамгийн нэр хүндтэй хоёр ч шагналыг авсныхаа дараа Марио Пьюзо кино зохиол бичих талаар илүү гүнзгий суралцах хэрэгтэй гэж бодсон байна.
Ингээд тэрээр кино зохиол хэрхэн бичих тухай сурах бичиг худалдан аваад эхний бүлгийг нь нээж үзтэл: "Шилдэг кино зохиолын үлгэр жишээ загвар болгон 'Загалмайлсан эцэг' киног сайтар судал!" гэж бичсэн байжээ. Өөрөө бичсэн кино нь эргээд өөрт нь сурах бичиг болсон энэ хөгжилтэй түүхийг тэрээр 1996 онд өгсөн ярилцлагадаа дурссан байдаг.
Chuka♂️ retweeted
Монгол Улс Финландтай дипломат харилцаа тогтоогоод дөнгөж 63 жил болж буй мэт боловч 120 гаруй жилийн тэртээгээ харилцаж эхэлжээ. 1800 оны сүүл, 1900 оны эхээр Финландын хэд хэдэн судлаач, эрдэмтэн, аялагчид Монголд ирж байсан бөгөөд буцах болгондоо эд зүйлс цуглуулан авч явдаг байжээ. Уг нь үүнээс их эд өлгийн цуглуулга байх болмжтой байсан ч ихэнхийг нь замдаа оросуудад дээрэмдүүлдэг байсан гэнэ.
120 жилийн өмнө өмсөж хэрэглэж байсан монгол язгууртан хатны дээл, иж бүрэн хэрэглэлтэйгээ чанарын маш өндөр түвшинд, тусгай зориулалтын орчинд Финландын үндэсний музейд ийн хадгалагдаж байна. Ийм ганган, дэнжин, мэдрэмжтэй, цэмцгэр байсан юм бэ дээ. Монгол язгууртан ноёны иж бүрэн дээл хувцас бас байгаа боловч сэргээн засварлалт хийж буй гээд үзмэрт байсангүй.
Энэ эмээлийг жишээ нь доктор Heikel 1890 онд Өргөө хотоос Орхон голын дагуу мориор аялах үедээ Өргөө хотын захаас тухайн үедээ 50 рублиэр худалдан авч байжээ. Одоогийн ханш, үнэ цэнээр хэдэн төгрөг гэсэн үг вэ? Бурхан, очир, газрын зураг, фото зураг гээд Монголтой холбоотой хэдэн зуу, мянган баримт Финландад хадгалагдаж байна.
Нэмээд Рамстедтийн нэр дээр хадгалагдан үлдсэн Монголын түүхийн чухал баримт бичгүүд ч энд байна. Тухайлбал, Хайсан гүнээс Рамстедтэд илгээсэн хувийн захидал болон Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх зуучлалын баримтууд тун сонирхолтой. Монголчууд Хаант Оросын засгийн газартай хэлэлцээ хийж тусламж авахад Рамстедтийг зуучлагчаар ажиллахыг хүсэж, өөрсдийн сайн санаа, зорилгоо илэрхийлсэн бичиг, захидлыг өгч байсан гэдэг. Рамстедт үүнийг Оросын засгийн газарт ойлгуулснаар монголчуудад 15,000 ширхэг орчин үеийн винтов буу нийлүүлэхэд том тус хүргэсэн түүхтэй. Эдгээр түүхэн баримтууд болон Рамстедтийн цуглуулсан монголчуудын аман зохиол, судалгааны бүтээлүүд өдгөө Финландын Үндэсний музейд нандигнан хадгалагдаж байна. Эдгээрийг судлан гаргаж монгол олон түмэндээ дэлгэн хүргэх юмсан.
Chuka♂️ retweeted
Нийгмийн гарал гэсэн энэ асуулт дээр юу гэж хариулах юм бэ,
Яс үндэс, нийгмийн гарал гэх мэт асуултыг бүх төрлийн анкетнаас улс орнууд хассан гэж уншиж байсан, Энэ асуултаар яг яах гээд байдаг юм бол?
Одоо би юу гэж хариулах вэ?
Chuka♂️ retweeted
Богд уулын тэхүүд чуулж, их тулааны өмнөх "ёслол" үйлдэж байна
Гуравхан өдрийн өмнө бэлгэ зиндаагаар саланги бүлгээр явж байсан янгирын тэхүүд өнөөдөр нэг дор олноор цугларч, амарч буйг ажиглав. Харин нэг бүдүүн тэх ганцаар удтал эврийн уг хэсгээр газар, ургамал шөргөөж буй нь
Би үүнтэй санал нэгдэхгүй. 30-аад жилийн өмнө 1 хүнд ноогдох GDP нь 400USD орчим байсан Монгол одоо бараг 8000USD болсон. Бид илүү сайн хөдөлмөрсөн. Энэ хугацаанд Шведийнх 2 дахин л өссөн байдаг. Бэлэн юман дээр өсөж торнисон швед залуус Монголд ирвэл нусаа хацартаа наана.
Монголын бүх иргэдийг Шведэд аваачаад Шведийн бүх иргэдийг Монголд авч ирвэл яах вэ? Гэж бодов... 4 жилийн дараа Швед Улс тэргүүлэх чиглэлээ алдан улны улс болж эсрэгээрээ Монгол улс хөгжиж буй, зээлжих зэрэглэл өндөр баян улс болох ирээдүй рүү явж эхэлнэ. Хаана ч ямар ч ид шидтэй газар орон гэж байхгүй. Ард иргэд нь улс орноо бүтээдэг бөгөөд аливаа улс орны тольны тусгал нь ард иргэд нь юм 🥴
Chuka♂️ retweeted
2027 оны нэгдсэн төсвөөс Хэвлэл мэдээллийн болон мэдээлэл, сурталчилгааны зорилготой бүх зардлыг хасах зарчмын санал гаргана. Төртэй хамтран ажиллах гэрээтэй чөлөөт хэвлэл гэж байхгүй. Цаашид төрийн аливаа байгууллага хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах нэрээр мөнгө тарааж үйл ажиллагаанд нь нөлөөлдөг байдлыг таслах хуулийн төслүүд бэлэн. Одоо бүрдүүлбэрээ хангаж байна. Эрх чөлөөгөө эрхэмлэдэг сэтгүүлчид дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаа.
200 сая аваад хөдөө явж амьдар гэвэл хашаа газраа өгөх айлууд хэр их байгаа болоо? Худалдаж авсан газрыг нь дахин төлөвлөлт, ногоон байгууламж болгож өөрчилвөл утаа шороо багасах байх даа. Яваандаа түгжрэл буурч метро ч хэрэггүй болох биз






























