Edvestor retweeted
J.P. Morgan Asset Management’s base case projects Bitcoin to outperform U.S. stocks, bonds and gold over the next decade. Wall Street is doing the math.
Edvestor retweeted
Х-ээр хаяа нэг зочлохоор ...
Бид яг л мэдээллийн супермаркетад амьдарч байна. Энд хүн мэдээллийг мөнгөөр биш, оюун боловсролоороо сонгож авдаг.
Харамсалтай нь оюунлаг гэж боддог хүмүүс хүртэл хар мэдээнд итгэж, нягталгүй түгээх нь элбэг. Асуудал мэдээлэл ихэдсэндээ биш, үнэн ба худлыг, баримт ба таамгийг, эх сурвалж ба сурталчилгааг ялгах чадварт байна.
Мэдээллийн эрин үед боловсрол гэдэг ихийг мэдэх бус, юунд итгэхээ ялгаж сурахад оршино.
Edvestor retweeted
Today marks a new chapter for Windows, as we bring unmetered intelligence to every desk and every home, and make every PC a place where agents can work securely on your behalf.
Some highlights of what we announced:
• MAI-Code-1.1 Flash: 137B parameter coding model w/ 256K context window, which is now optimized to run on your PC!
• GitHub Copilot now hands off work to local models like MAI-Code-1.1 Flash, helping projects cost a lot less without sacrificing quality.
• With Hybrid Intelligence, Copilot can now take action directly on the PC and keep sensitive work on your device.
• And with Code in Copilot, you can essentially build any software you need on your desktop, without any cloud token spend, and it’s just super at it. You’re no longer limited to what’s in an app store! Your PC becomes an infinite software factory.
• Security is foundational to all this, which is why we are also bringing together Windows and Agent 365 so agents can work within secure boundaries on-device, including MXC a local sandbox for agent execution. Windows becomes your secure agent box!
• All this comes to life on a new generation of devices, like Surface Laptop Ultra, powered by NVIDIA RTX Spark.
Can’t wait to see what you build with all this.
Edvestor retweeted
Монголын гээгдсэн түүх подкастад зочноор оролцох боломж олгосон @OtgonbayarY @miigaad хоёр доктортоо баярлалаа
Их Монголын эдийн засгийн интеграци сэдвээр ярилцсан дугаарыг 10 сарын 2-ны өдөр Стар ТВ болон YouTube сувгаар үзээрэй
Edvestor retweeted
Сүүлийн хоёрхон жилд монголчууд 8545 удаагийн цахим гэмт хэрэгт өртөж, 58.6 тэрбум төгрөгөө цахим залилан, луйварт алджээ. Үүний дөнгөж 28 тэрбум төгрөгийг нь царцааж чадсан бол бүр дөнгөж 2.8 тэрбум төгрөгийг л олж авч хохирлоо барагдуулсан байна. Монгол Улсад бүртгэгдэж буй нийт гэмт хэргийн 30% нь цахим гэмт хэрэг болсон байна. 2030 онд Монголын цахим гэмт хэрэг оргил үедээ хүрнэ гэж шинжээч судлаачид дүгнэж гаргажээ. Цахим гэмт хэргийн гол суваг нь фэйсбүүк, телеграм, зээлийн аппууд, лото сугалааны зар, мессэжүүд байна аа! 2.7 сая монгол өдөр бүр машид идэвхтэй фэйсбүүк дээр язагнаж байдаг юм байна. Нэг хувь хүн 1 тэрбум гаруй төгрөгөө цахимаар залилуулж алдсан байна. Цахим боловсролоо дээшлүүлж, элдэв линк холбоос дээр бүү дараарай. Янз бүрийн смс, дуудлагад битгий итгээрэй. Хэзээ ч бүү хувийн болон банкны мэдээллээ бусдад өгөөрэй!
Edvestor retweeted
Магистрт, доктор болно гэдэг дипломын дараагийн шатанд дэвшиж байгаа хэрэг биш.
Энэ бол мэдлэгийг хүлээн авагч байхаас мэдлэгийг бүтээгч болох замын эхлэл юм. Өөрөөр хэлбэл бакалаврын түвшинд олсон мэдлэг, магистрын арга зүйг ашиглах ур чадварыг эзэмшиж буй хэрэг.
Суралцахуй гэдэг багшийн хэлснийг цээжлэх бус,
асуулт тавьж сурах явдал юм.
Судалгаа бол олон ном унших бус,
уншсан зүйлээсээ шинэ санаа төрүүлэх оюун дүгнэлт юм.
Эрдэм шинжилгээ гэдэг бусдын үзэл санааг давтах бус, өөрийн байр суурийг нотолгоо, логик, баримтаар хамгаалж сурах ухаа юм.
Магистрант та:
Энэ талаар юу мэддэг вэ? гэж өөрөөсөө асуу.
Докторант та:
Энэ талаар би ямар шинэ зүйл нэмж чадах вэ? гэж асуу.
Энэ хоёр асуултын ялгаа бол эрдэмтэн болох замын ялгаа юм.
Мэдлэг ихтэй хүн олон байж болно.
Гэхдээ мэдлэгийг зөв асуулттай холбож, шинэ мэдлэг болгож бүтээж чаддаг хүн цөөн.
Тиймээс магистрант, докторант та бүхэн:
Унш. Гэхдээ сохроор бүү итгэ.
Эргэлз. Гэхдээ үндэслэлгүй бүү үгүйсгэ.
Асуулт тавь. Гэхдээ хариултыг өөрөө эрэлхийл.
Судал. Гэхдээ зөвхөн дипломын төлөө биш.
Бич. Гэхдээ олон хуудас биш, шинэ санаа үлдээхийн төлөө бичвэл сайн.
Хамгийн гол нь эрдэм мэдлэгийг албан тушаалын чимэг бус, нийгэмд үнэ цэн бүтээх хариуцлага гэж ойлгох хэрэгтэй.
Магистр гэдэг мэдлэгээ системчилж сурсан түвшин.
Доктор гэдэг мэдлэгийн хил хязгаарт өөрийн жижиг ч гэсэн мөрийг үлдээсэн түвшин болно.
Тиймээс судалгааны ажил хийхдээ өөрөөсөө үргэлж би энэ ертөнцөд өмнө нь байгаагүй ямар мэдлэгийг бий болгож чадах вэ? гэж асууж байгаарай.
Хэрэв энэ асуултын хариуг эрэлхийлж эхэлсэн бол та аль хэдийн жинхэнэ суралцахуйн замд орсон байна гэж ойлгож болно.
Суралцахын зорилго бол мэдлэгтэй болох биш.
Мэдлэгээрээ өөрийгөө өөрчлөх,
өөрийгөө өөрчилснөөр нийгэмдээ өөрчлөлт авчрах явдал юм.
Эрдэм бол төгсгөлгүй зам.
Харин тэр замын хамгийн үнэ цэнтэй зүйл бол диплом биш эрдмийн
замын туршид бий болсон таны өөрийн бодол, өөрийн бүтээл, мөр юм.
Магистрант, докторант залуус аа,
мэдлэгийг бүү хураа харин бүтээ.
Хариуг бүү хүлээ асуултыг бүтээ.
Бэлэн үнэнийг бүү дага үнэнийг өөрөө эрэлхийл. Үүнийг л суралцахуйн мөн чанар гэнэ.
Эрдэм мэдлэгийн зам тань дардан байг!
Edvestor retweeted
Хиймэл оюуны хүн төрөлхтөнд учруулж болзошгүй хор хөнөөлийг технологийн компаниуд ойшоож үзэхгүй байгааг Билл Гэйтс шүүмжиллээ.
Иймд уг хүчирхэг технологи нөхөж барамгүй хохирол учруулахаас нь урьтаж Засгийн газрууд зохицуулалтын яаралтай арга хэмжээ авах шаардлагатайг тэрбээр лхагва гарагт хувийн блогтоо нийтэлсэн эсээндээ уриалсан байна.
“Хиймэл оюуны эринд орох шилжилтийг зөөлрүүлэх ямар ч төлөвлөгөө алга” хэмээн тэрбээр бичжээ.
Гэйтсийн эсээнээс онцлох таван өнцгийг дараах холбоосоор уншаарай
bloombergtv.mn/news/mtbemz
Edvestor retweeted
Социалист нийгмийн үед бид бүгд тархиа ташраараа угаалгаж, нэг талыг барьсан сонголтгүй цөөн хэдхэн эх сурвалжаас түүхээ “судалж” байв. Тэр үед цагаан сар тэмдэглэх нь байтугай Чингис хааны нэрийг дурсах хориотой байв. Дурдсан хэдэн сурвалж дандаа сөрөг талаас нь тайлбарлаж, аймшигт мангас мэтээр бичдэг байлаа. Үүнийг дагаад МОНГОЛ гэдэг нэр маань ч олон улсад суларсан гэж санагддаг. Учир нь англиар MONGOL болон CHINGIS KHAAN гэсэн үгс яах аргагүй салгаж ойлгохын аргагүй холбоо үгс билээ. Одоог хүртэл олон улсад Улаанбаатар хотын нэрийг Ulan Bator, Ulanbatar, Ulan-Baatar гэх зэргээр зөв бичүүлж чадахгүй байгаагаас гадна Чингис хааны нэрийг Genghis Khan гэх зэргээр мөн маш олон янзаар англиар буруу бичиж хэрэглэсээр буй. Энэ дундаас маш эртнээс өнөөг хүртэл хамгийн тогтвортойгоор зөв хэрэглэгдэж буй үгс бол MONGOL болон MONGOLS юм.
Энэ бүх жишээ, түүхийн мөчлөгөөс харвал 1000 орчим жил өөрчлөлтгүй явж ирсэн жинхэнэ дуудлагыг нь харгалзан үзсэн ч, цаашид Монгол Улс, Монгол Улсын иргэнийг илэрийлэхдээ уугуул нэрэнд нь нийцүүлж “MONGOL” гэж бичүүлж хэвшүүлэх нь зохистой байна гэж энэ номыг бичсэн монгол эрдэмтэд дүгнэсэн байна. МОНГОЛ гэдэг нэрийн тодотгол нь өнгөрсөн хугацаанд дэлхийн дайдыг эзэгнэж байсан та бидний өвөг дээдсийн эзэнт гүрэн, Чингис хаан юм бол ирээдүйн тодотгол нь та бидний ЭВ НЭГДЭЛ, ЭРХ ЧӨЛӨӨ, ЭРХЭМ ЗОРИЛГО байх ёстой ажээ. Иймээс MONGOL, MONGOLS гэдэг овог нэр та бидэнд асар том хариуцлага үүрүүлэхээс гадна олон улсын хэмжээнд улам томоор сэтгэн, дэлхийн дайдыг хамруулан ажиллахыг шаардах бөлгөө.
baabar.mn/ganzorigv/mongol-h…
Edvestor retweeted
Энэ хамгийн гоё буриад дуу юм шиг санагдаад байдышт… Дадалд явж байхад нэг ах аймар гоё дуулахыг сонссон… Ерөөсөө санаанаас гардаггүй юм 🚶🏻♀️🎧
Edvestor retweeted
Тээр жил Caterpillar компанийн дэд ерөнхийлөгч Монголд айлчилсан юм. Тухайн үед би талийгч Ш.Отгонбилэгтэй ойрхон ажилладаг байв. Тэр амьд сэрүүндээ биднийг томоохон уулзалт, арга хэмжээнд оролцуулж, гол хүмүүстэй холбож өгч танилцуулдаг байсан. Caterpillar-ийн дэд ерөнхийлөгчтэй түүнийг уулзуулсны дараа би түүнээс “Өнөөдрийн төлөвлөгөө юу байж болох вэ?” гэж асуухад тэр утсаа шүүрч аваад “Хэдүүлээ явж Ерөнхий сайдтай уулзъя” гээд шууд холбогдож, 10 минутын дотор уулзалт зохион байгуулсан. Дараа нь Эрдэнэт хотын дарга, “Монголросцветмет” болон “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудтай яриад тэр дор нь бүх уулзалтыг хийсэн түүхтэй. Энэ өдрийн төгсгөлд Caterpillar-ийн босс үнэхээр гайхсан. Тэр уг эдгээр уулзалтуудын урьдчилсан хөтөлбөр, уулзах хүмүүсийн намтар, компанийн товч танилцуулга бүхий албан ёсны төлөвлөгөө хүсэж байсан юм. Гэтэл бид зүгээр л хот дотор явж байхдаа л бүх уулзалтуудыг шууд зохион байгуулсан. Орой нь би түүнд “Бид Монгол Улсын Ерөнхий сайдтай, Монголросцветметийн удирдлагатай, Багануурын босстой, Нүүрсний агентлагийн даргатай уулзлаа. Энэ бол маш сайн үр дүн биз дээ” гэж хэлсэн. Гэхдээ л мань хүн монголын нүүдэлчний маягийн ингэж шууд зохион байгуулдаг арга барилд үнэхээр цочирдсон байсан.
baabar.mn/ganzorigv/todorhoi…
Edvestor retweeted
81 настай аавынхаа хамт «Одиссей»-г дахин уншингаа Эртний Грекийн домог туулсийн баатрын мөрөөр Газар дундын тэнгисээр аялж, тэрхүү бодит түүхээсээ дэлхийн бестселлер ном туурвисан зохиолч бол Дэниэл Мендельсон билээ. Түүний Кристофер Ноланы бүтээсэн Одиссей (2026) киноны тухай бичсэн гүн гүнзгий, маш сонирхолтой шүүмжийг орчуулан хүргэж байна.
Киног үзээгүй байгаа хүмүүс үүнийг уншчаад үзвэл илүү оюуны кайфтай байх болов уу. Харин уже үзсэн бол аяга нь дүүрэх биз ээ. Гэхдээ маш урт тул та хэд бараг уншихгүй ч энд байж байг кк. Уг нь хааяа болов иймэрхүү зүйл уншиж оюунаа цэнгүүлбэл зүгээр дээ.
Уран тансаг нэхээс
Аристотель лав Одиссейгийн адал явдлуудыг төдийлөн биширдэггүй байв. Тэрээр өөрийн Туурвил зүй (Poetics) бүтээлийнхээ арван долоодугаар бүлэгт түүхийн "үндсэн" утга санаа болон түүнийг бүрдүүлэгч хэсгүүдийн (эпизод) хоорондын харилцан хамаарлын талаар дурдахдаа:
"Одиссейгийн үйл явдлын шугам тийм ч урт биш. Нэгэн эр эх нутгаасаа олон жилийн турш хол байх ба түүнийг Посейдон үргэлж отож, тэрээр цор ганцаар үлдэнэ. Энэ зуур орон гэрт нь Горилогчид (Suitors) эд хөрөнгийг нь үрэн таран хийхийн сацуу хүүгийнх нь эсрэг хуйвалдаж байдаг.Гэвч тэрээр шуургат урт аяллын эцэст эргэн ирж, өөрийгөө хэн болохыг таниулан дайснууд руугаа довтлон ялж, тэднийг устгадаг. Энэ бол гол утга санаа бөгөөд бусад нь зүгээр л жижиг хэсгүүд юм."
Энэхүү дүгнэлт олон хүнд хачирхалтай санагдаж магадгүй. Гомерын баатрын Тройн дайнаас буцах арван жилийн аяллын туршид авхаалж самбаа, арга заль, эрэлхэг зоригийг харуулсан, агуу туулийн цөм гэж ихэнх хүмүүсийн боддог тэдгээр алдартай адал явдлууд хаачив аа? гэж та гайхах байх. "Ой санамж балартуулагч Лянхуа цэцгээр хооллогчид хаачив? Дур булаам дагина Калипсо яасан бэ? Тэрээр Одиссейг бүтэн долоон жилийн турш хорьж, дэргэдээ үүрд үлдвэл үхэшгүй мөнх амьдрал бэлэглэнэ хэмээн амладаг. Гэвч Одиссей хөгшрөн гундах жамтай, мөнх бус тавилант эхнэрээ илүүд үзэж, түүний энэхүү саналаас эелдгээр татгалздаг шүү дээ. Хөлгийн нөхдийг нь гахай болгон хувиргагч шидтэн Цирцетэй өнгөрүүлсэн бүтэн жилийн амьдрал? Эсхүл дуу хөгжим, бүжиг наадамд умбасан, гялбасан орд харш, асар их эд баялагтай феакичуудын дунд саатсан тэрхүү урт хугацааны явдал хаана байна вэ? Ая тав тухыг эрхэмлэгч хээнцэр феакичуудын арал нь төрөлх Итакаг нь орлохүйц сонирхол татам сонголт болж туульд дүрслэгддэг бөгөөд баатар эр алдарт уран үгийн хүчээ ашиглан өөрийг нь эх нутагт нь хүргэж өгөхийг тэднээр аргалан зөвшөөрүүлдэг билээ.
Түүнчлэн, туулийн хамгийн сэтгэл хөдөлгөм мөчүүдийн нэг болох Үхэгсдийн орон руу хийсэн аяллын тухай энд огт дурдсангүй. Тэнд Одиссей өөрийг нь эзгүйд нас эцэслэснийг нь ч мэдээгүй явсан эхийнхээ замхран одох сүүдэр мэт сүнсийг тэврэхээр оролдоод бүтэлгүйтдэг шүү дээ. Тэр ч байтугай хамгийн урт адал явдал болох ганц нүдэт аварга биет Циклоптой учирдаг хэсгийг ч орхигдуулжээ. Гомерын ямагт магтан дуулдаг polymêtis (үлэмж овсгоот), polyphrôn (уужим саруул ухаант), polymêkhanos (арга ухаан ихт), poikilomêtis (түмэн заль мэхт) ухаант Одиссей Циклоптой анх учрахдаа өөрийгөө «Хэн ч биш» хэмээн хуурамчаар нэрийдэж, уран үгээр наадан түүнийг мэхлэн ялдаг.
Энэ бүхэн Аристотелийн дүгнэлтэд ердөө л "шуургат аялал" болон хувирчээ.
Энэ нь нэг талаар тэрээр туулийн өөр нэгэн хавьгүй нүсэр хэсэг болох "орон гэр дэх нөхцөл байдал"-ын ач холбогдлыг зүй ёсоор онцлон тэмдэглэсэнтэй холбоотой юм. Баатар эр эзгүй урт удаан хугацаа өнгөрснөөр улс төрийн тогтолцоо нь ганхаж буй хот улс, Горилогчдод бүслэгдсэн гэргий Пенелопа, түүнчлэн хэзээ ч харж байгаагүй эцгийнхээ суу алдарт хүрэхийг чармайж буй залуу хүү Телемах нарт хүндхэн хямрал нүүрлэдэг. Үүнийг л кино зохиолын сургалтад «дэнчин» (stakes) хэмээн нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, баатар эргэн ирснээр л сая шийдвэрлэгдэх ёстой хямрал бөгөөд эс бөгөөс түүний гэртээ харих аялал ямар ч утга учиргүй болох байлаа. Туулийн хорин дөрвөн бүлгийн дөнгөж дөрөв нь л эдгээр адал явдалд зориулагдсан байдаг бөгөөд цуут уран үгт баатар маань феакичуудын хааны ордныхонд тэдгээр адал явдлаа өөрөө хүүрнэн өгүүлдэг нь түүний үгийн урлагийн хамгийн гайхамшигт ид хав юм.
Гэвч Аристотель туулийн адал явдлуудыг орхигдуулсан гол шалтгаан нь түүний өрнөл зохиомжтой нь холбоотой юм. Тэрээр "Туурвил зүй" бүтээлийнхээ Одиссейд зориулсан хэсэгт үйл явдлын зангилаа хийгээд түүний хөдөлгөгч хүчийг чухалчлан авч үзсэн байдаг. Аристотелийн бахархан тэмдэглэснээр, Одиссей туулийн өрнөл нь тун чиг нарийн нийлмэл (дүрүүдийн хувь заяаны олонтаа тохиох гэнэтийн эргэлтүүд болон бие биенээ таньж буй тайлал мөчүүдээс бүрдсэн) бүтэцтэй аж. Түүнчлэн, баатар эр нэр төрөө сэргээн эцсийн ялалтад хүрэх өгсөх шугам нь түүний дайснуудын сүйрэн унах уруудах шугамтай сүлжилдэн оршдог хос зангилаа (хос сэжимтэй) бүтэцтэй тул тэрээр үүнийг ийнхүү өндрөөр үнэлсэн хэрэг.
Дэлгэцийн бүтээл болгох сорилт ба өмнөх оролдлогууд
Аристотельд хичнээн хангалттай санагдсан байлаа ч, Одиссей туулийн өнгөрсөн ба одоо, дурсамж ба үйлдэл, Итака хийгээд тэртээх холын аяллуудын хооронд тасралтгүй шилждэг хүүрнэл бүтцийн асар нарийн төвөгтэй байдал нь түүнийг дэлгэцийн бүтээл болгоход хүндхэн даваа болгодог нь дамжиггүй. Хэдийгээр туулийн адал явдлууд нь тусгай эффект бүхий бүрэн хэмжээний кино болохыг өөрийн эрхгүй шаардах мэт санагддаг ч гэлээ шүү дээ. Асуудлын гол нь зөвхөн багтааж харуулах шаардлагатай асар их үйл явдалдаа ч биш юм. Гомер нарийн төвөгтэй хүүрнэлүүдийг өөр нэг хүүрнэл дотор давхарлан суулгах өвөрмөц арга барилтай билээ. Түүх дотроос өөр нэг түүх урган гарч, урт ярианууд өөр бусад урт яриа дотор иш татагддаг.
Энэхүү техникийн хамгийн алдартай жишээ 19-р бүлэгт гардаг. Зүсээ хувилгасан Одиссейгийн хөлийг угааж байсан өндөр настан зарц эмэгтэй, баатар эрийг залуудаа зэрлэг гахайн анд явж байхдаа олсон, хэн болохыг нь гарцаагүй илтгэх сорвиор нь таньдаг хэсэг юм. Өмнө нь сууж буй гуйлгачин бол олон жил сураг алдарсан эзэн нь мөн болохыг тэрээр ойлгох яг тэр мөчид үйл явдал гэнэт тасалдаж, нэг бус бүр хоёр ч давхарласан флашбэк (хуучин дурсамж) руу ухардаг. Эхлээд гахайн ан руу, дараа нь баатрыг дөнгөж төрж байсан үе рүү шилжээд, сая нэг буцаж одоо цагт ирдэг билээ.
Энэ бүхнийг... түүний бүтэц, арга барил хийгээд асар нүсэр түүхийг өөрийг нь... ердөө хоёр, гуравхан цагт багтаан хэрхэн дэлгэцнээ буулгах билээ?
Үүний нэг хариулт нь -Та хэзээ ч чадахгүй.
Одиссей туулийн эх зохиолд хамгийн үнэнч хийгээд нягт нямбай хандсан дэлгэцийн бүтээл нь бүрэн хэмжээний кино биш, харин Франко Россигийн найруулсан, Франц-Италийн хамтарсан найман ангит "L’Odissea" (1968) хэмээх телевизийн цуврал байдаг нь тохиолдлын хэрэг биш юм. Өөрөө анги хэсгүүдээс бүрддэг цуврал шинжтэй энэхүү мини сериал нь олон жижиг үйл явдлыг Аристотелийн зөвлөсний дагуу туулийн "үндсэн" сэдэв болох Одиссейгийн эх нутагтаа буцах аялал, түүний мөн чанар, үүсэл хийгээд үр дагавраас огтхон ч хазайхгүйгээр илүү том хээ угалз мэт цогц хүүрнэлд хэрхэн сүлжин оруулах вэ гэдэг асуудлыг бүрэн шийдэж чадсан. Телевизийн урлаг гэх энэхүү форматын олгодог уужим цаг хугацаа нь цувралыг бүтээгчдэд хамгийн жижиг дүрүүд, нарийн ширийн үйл явдлуудыг хүртэл дэлгэцнээ нарийвчлан амилуулах боломжийг олгосон байдаг.
Гэвч бүрэн хэмжээний киноны хувьд... хэчнээн урт хугацаатай байлаа ч... тэр олон салаа сэжмийг хооронд нь уялдуулан сүлжиж, үйл явдлуудыг зүгээр л нэг салангид «эпизод» мэт санагдуулахгүйгээр зохиомжилно гэдэг гарцаагүй маш хүнд даваа юм (үүнийг л хийж чадах нь жинхэнэ ур чадвар билээ). Одиссей туулиас сэдэвлэн бүтээгдсэн хуруу дарам цөөн кинонуудаас хоёр нь эх зохиолоосоо асар их зүйлийг хасаж товчилсон байдаг нь олон зүйлийг хэлж өгнө. Эдгээр бүтээлүүдэд Кирк Дуглас, Силвана Мангано нар хаан, хатны дүрийг бүтээж, Энтони Куинн Горилогчдын зэвүүн ахлагч Антиноод тоглосон, үзүүштэй бөгөөд хөнгөн агуулгатай Италийн Ulysses (1954) болон саяхан Ральф Файнс, Жюльет Бинош нар гол дүрийг нь амилуулсан The Return (2024) кинонууд багтана.
Эхний бүтээл нь орон гэр дэх нөхцөл байдлыг хамгийн бага хэмжээнд хүртэл базаж шахахын зэрэгцээ адал явдлуудынх нь ихэнхийг орхигдуулдаг (Одиссей феакичуудын арал дээр далай руу ширтэн зогсох үед заримыг нь флашбэк буюу хуучин дурсамж маягаар үзүүлээд өнгөрдөг).
Харин "The Return" кино нь туулийн эхний хагасыг бүхэлд нь алгасч, баатар эр шууд л эх нутагтаа хөл тавьж буйгаар эхэлдэг. Энэ нь мэдээжийн хэрэг бурхад, дагинууд, мангасууд, тэнгэрлэг учралууд хийгээд айдас хүрэм үйл явдлууд зэрэг ер бусын элементүүдийг тэр чигт нь үгүй хийгээд зогсохгүй, Гомерын туулийн гол хямралыг өдөөж өгдөг "дэнчин"-гийн бүхий л нөхцөл байдлыг устгаж орхидог. Уг кино нь Гомерын туулийг Гэмтлийн дараах стрессийн хамшинжийн (PTSD) анхны тохиолдол хэмээн тайлбарлах орчин цагийн шүүмж, хандлагаас санаа авсан нь илт бөгөөд... Аристотелийн олж харсан баатарлаг ялалтын чиг шугамыг сэтгэцийн гүн хямралд орсон ахмад дайчны баргар түүх болгон хувиргажээ.
Киноны нэгэн хэсэгт, хэн нэгэн дайны тухай асуухад Одиссей өөрөө "баатар" гэх ойлголтыг илтэд басамжлан үгүйсгэдэг. Файнсын бүтээсэн эцэнхий бөгөөд ширүүн догшин дүр төрхтэй энэхүү Одиссейгийн эргэн ирж буй төрөлх Итака нь түүний сэтгэл гутралын толь гэлтэй... ноорхой хувцастай тариачид амьдрах тархай бутархай саарал овоохойнууд хийгээд дүнсгэр чулуун овоолго мэт орд харшаар дүрслэгдэнэ. Үүнийг үзсэн хэн ч түүнийг яах гэж эх нутаг руугаа тэгтлээ яарсан юм бол оо хэмээн өөрийн эрхгүй гайхширахад хүрнэ.
Кристофер Ноланы "Одиссей" ба түүний хүүрнэлийн арга барил
Одиссей туулийг бүхэлд нь... агуулга төдийгүй бүтцийг нь ч мөн төгс гаргаж чадахын тулд дүрслэлийн хувьд сүр жавхлантай бүтээл туурвих чадвартай төдийгүй, нарийн төвөгтэй, олон давхаргат хүүрнэлийг чадварлаг зангиддаг найруулагч шаардлагатай нь тодорхой. Тийм ч учраас «The Return» кино гарсны дараахан Их Британи-Америкийн найруулагч Кристофер Нолан энэхүү туулиар кино хийх гэж байгаагаа зарлахад зарим хүмүүс, тэр дундаа би ч гэсэн баяртайгаар уулга алдсан билээ.
Эцсийн эцэст, Нолан бол хүүрнэлийн олон салаа сэжмийг хэн ч эргэлзэхгүйгээр "полиметис" хэмээн нэрийдүүштэй тийм нарийн арга ухаанаар сүлжин зангидаж алдаршсан найруулагч шүү дээ.
Түүний анхны бүрэн хэмжээний уран сайхны кино болох Following (1998) нь үл таних хүмүүсийг санамсаргүйгээр дагаж мөшгих зуршилтай нэгэн зорилгогүй залуугийн тухай өгүүлдэг. Түүний энэхүү үйлдэл эхэндээ гэм хоргүй сониуч зан мэт харагдах боловч, дагаж байсан хүмүүс нь зальт хулгайч байж таарснаар өнөөх мөрдөгч залууг худал хуурмагийн ээдрээт хийгээд эцсийн дүндээ үхэлд хүргэх аюулт тор руу татан оруулдаг.
Түүнд алдар хүнд авчирсан Memento (2000) кино нь Ноланы цаашдын уран бүтээлийн салшгүй нэг хэсэг болсон ой санамж хийгээд гэм буруугийн хоорондын уялдаа холбоог тод томруунаар харуулсан юм. Эхнэрийнхээ алуурчныг олж устгах зорилготой, ой санамжаа алдах өвчтэй нэгэн эр (Guy Pearce) хүмүүсийг таних, өөрөө хаана байснаа санах, цаашлаад сэжүүр хайх эрлийн замдаа юу олж мэдсэнээ мартахгүйн тулд Полароид зураг болон тэмдэглэлүүдээс бүрдсэн маш нарийн системд найдахад хүрдэг бөгөөд үүнийхээ заримыг нь бүр өөрийн бие дээрээ шивүүлсэн байдаг. Энэхүү бүтээлд ч мөн адил гол баатар маань нарийн төлөвлөсөн заль мэхний золиос байсан нь эцэстээ тодорхой болдог билээ.
Memento (2000) киноны хамгийн гайхалтай нь Леонардын ой санамж хуваагдмал, сэтгэл зүйн ээдрээтэй байдлыг үзэгчдэд тултал нь мэдрүүлэхийн тулд Ноланы ашигласан найруулгын уран арга барил байв. Уг кино нь хүүрнэлийн хоёр давхар шугамтай: он цагийн дарааллаар урагшлах хар-цагаан хэсгүүд болон цаг хугацааг ухруулан харуулах өнгөт хэсгүүдээс бүрдэнэ. Хоёр өрнөл хоёул гүнзгийрэх тусам үзэгчид энэхүү эвлүүлдэг тоглоом мэт ээдрээт сүлжээний учрыг Леонардын хэзээ ч чадаагүй тэр аргаар нэгтгэн тайлах боломжтой болдог.
Он цагийн дарааллаар ингэж наадах нь Ноланы бүтээлүүдийн нэрийн хуудас болсон билээ. Үүний нэг тод жишээ нь мөхөж буй эх дэлхийн оршин суугчдыг аврахаар одод руу тэмүүлэх сансрын нисгэгчдийн тухай өгүүлэх шинжлэх ухааны уран зөгнөлт Interstellar (2014) кино юм. Уг бүтээлд хар нүхний нөлөөгөөр цаг хугацаа яг утгаараа нугаран гажиж, дүр тус бүрийн хувьд өөр өөр хурдаар урсах бөгөөд энэ нь сэтгэл өвдөм, сэтгэл догдлом үр дагаварт хүргэдэг. Киноны төгсгөл хэсэгт залуугаараа үлдсэн гол дүр (Мэттью Макконахи) болон түүний өндөр настан болсон охин хоёр эргэн уулздаг хэсэгт кино танхимд нулимс дуслуулж суусан ганц хүн нь би биш байсан гэдэгт эргэлзэх зүйлгүй.
Харанхуй өнгөрсөн түүхтэй, гэм буруугийн мэдрэмжид шаналсан дүрүүд Ноланы бусад кинонуудад ч мөн дахин гарч ирдэг. Үүний хамгийн алдартай жишээ бол The Dark Knight цурвал юм. Уг цувралын эхний анги болох Batman Begins (2005) кинонд Брюс Уэйн буюу Бэтмений (Кристиан Бэйл) дүрийг бага балчир насандаа эцэг эхийнхээ аллагыг зогсоож чадаагүйдээ шаналж, улмаар өөрийнх нь тасралтгүй тэмцдэг гаж донт гэмт хэрэгтнүүдээс дутахгүй гэм буруутай хэмээн өөрийгөө үздэг нэгнээр дүрсэлдэг.
Ноланы сэтгэл зүйн хувьд баргар, дүнсгэр энэхүү Бэтмений кинонуудыг хуучин франчайзыг цоо шинээр, орчин үеийн өнгө аястайгаар сэргээн төсөөлсөн (reimagining) бүтээл хэмээн үзэгчид маш таатай хүлээн авч, олон улсад ч асар их амжилт дагуулсан билээ. Гэвч поп шинж чанар нь давамгайлснаас үүдэн, түүний бусад кинонуудад байдаг бүтэц, зохиомжийн тэрхүү сонирхол татам нарийн ур ухаан эдгээр бүтээлд дутмаг байсан мэт надад санагддаг.
Харин The Prestige (2006) кинонд зууны эхэн үеийн Лондонгийн хоёр илбэчний хоорондын улайрсан, эцэстээ үхэлд хүргэх өрсөлдөөнийг харуулдаг (тэдний нэг нь нөгөөгийнхөө эхнэрийн үхэлд буруутай байдаг). Энэ нь найруулагчид гэм буруу хийгээд гэм зэмгүй байдал, хуурмаг үзэгдэл ба бодит байдал, мөн хүний үйлдэл хийгээд түүний урьдчилан таамаглах аргагүй үр дагаврын тухай өөрийн дуртай сэдвээр чөлөөтэй наадах боломжийг олгосон бөгөөд нэг өрнөл дотроос нөгөө нь урган гардаг (plots-within-plots) гайхамшигтай уран сэтгэмжит зохиомжийг бий болгосон юм.
Харин Оскарын шагналт Oppenheimer (2023) киноны хувьд гэм буруугийн мэдрэмжид шаналсан бас нэгэн баатар (Манхэттэн төслийн удирдагчийн ёс суртахууны гүн шаналлыг жүжигчин Киллиан Мерфи гайхалтайгаар амилуулсан) өөрийн хийгээд бусдын бий болгосон эгзэгтэй ээдрээний яг голд нь унадаг. Энд Нолан хүүрнэлийн хоёр биш, харин бүр гурван тусдаа шугамыг хооронд нь уран сүлжиж, үүгээрээ Аристотелийн [зохиомжийн] дүрмийг ч давж гарсан байдаг. Үүнд:
Нэг дэх шугам: Атомын бөмбөг бүтээх үйл хэрэгт Оппенхаймер хэрхэн гар бие оролцсон явдал;
Хоёр дахь шугам: Коммунист намтай эртнээс холбоотой байсных нь улмаас аюулгүй байдлын зөвшөөрлийг нь цуцлах аюул нүүрлэсэн Оппенхаймерийг шалгасан 1954 оны Засгийн газрын мөрдөн байцаалт (яг л "Оддын танхим" гэлтэй хууль бус, хаалттай шүүх);
Гурав дахь шугам: 1959 онд Льюис Штрауссыг Худалдааны сайдаар томилох эсэхийг хэлэлцэх Сенатын сонсгол болон тэрээр 1954 онд Оппенхаймерийн зөвшөөрлийг цуцлах ажилд хэрхэн далд хуйвалдаанаар оролцсон тухай асуудлууд тус тус төвлөрдөг."
Гэвч Ноланы нарийн ээдрээт зохиомжид хэт татагдах хандлага нь заримдаа үзэгчдийг төөрөгдөлд оруулах ч талтай. Ирээдүйн гэмт хэргийн ертөнцийн мэдээлэл хулгайлагчид (extractors) байныхаа оюун санаанд өндөр технологийн тусламжтайгаар үймээн тарьж, хүнээс хамгийн нандин бодлыг нь сугалан авах эсвэл цоо шинэ бодол суулгадаг тухай өгүүлэх загварлаг, шинжлэх ухааны уран зөгнөлт Inception (2010) кинонд яг юу болоод өнгөрдгийг би хэзээ ч бүрэн дүүрэн ойлгож байгаагүй (Тэд үүнийгээ хохирогчийнхоо зүүдэнд нэвтрэх замаар хийдэг ч гэх юм уу, нэг тиймэрхүү зүйл гардаг). Гэсэн хэдий ч, зүүдний ертөнцийг дэлгэцнээ амилуулсан байдал нь дүрслэлийн хувьд дэндүү гайхамшигтай тул зохиолынх нь учрыг олоогүйдээ би нэг их санаа зовдоггүй.
Мөн найруулагчийн бараг л харилцан яриагүй шахам өрнөх Дэлхийн 2-р дайны сэдэвт бүтээл болох Dunkirk (2017) кино нь үзэгчдийг тэрхүү түүхэн эмгэнэлт явдлын талаар ямар ч ойлголтгүй үлдээж мэдэх хэдий ч, нүд (бас чих) орой дээр гарам гайхалтай сүрлэг бүтээл болж чадсан юм.
Алдаа дутагдлыг нь үл харгалзан үзвэл, Ноланы өмнөх бүтээлүүд нь түүнийг бахархам овсгоо самбааг хар бараан үйлдэлтэй хослуулсан олон талт баатар Одиссей төдийгүй, цаг хугацааны үсрэлт хийгээд хүүрнэлийн нарийн ээдрээ бүхий "Одиссей" туулийг бүхэлд нь дэлгэцнээ амилуулах хамгийн төгс найруулагч байж магадгүйг нотлон харуулдаг. 250 сая ам.долларын өртгөөр бүтсэн, гурван цаг үргэлжлэх энэхүү нүсэр кино нь бүхэлдээ IMAX камераар зураг авалт хийсэн анхны бүрэн хэмжээний бүтээл бөгөөд Batman Begins (2005) киноны адилаар сонгодог зохиолын сэтгэл зүйн баргар шинэчлэл (reimagining) болж чаджээ. Түүнчлэн энэхүү бүтээл Memento (2000) киноны нэгэн адилаар санах хийгээд мартах сэдэвтэй наадаж, Oppenheimer (2023)-ийн адилаар хүүрнэлийн болон цаг хугацааны олон шугамыг уран мушгин сүлжсэн байна.
Эцсийн дүндээ, энэ нь салхины бурхан Эолоос /10-р бүлэг/ Одиссейд итгэж үлдээсэн боловч атаархаж хардсан багийнхан нь дур мэдэн онгойлгосноор гамшиг дагуулдаг тэрхүү хуйсганасан салхины шуудайтай яг ижил «сайн муу холилдсон бүтээл» (mixed bag) болжээ. Өөрөөр хэлбэл, уг бүтээл нэг талаар найруулагчийн давуу талыг илтгэн харуулах боловч, нөгөөтэйгүүр The Return (2024) киноны нэгэн адилаар, мөнхийн үнэ цэнтэй хэдий ч зөрүүд гэмээр хуучинсаг хэв шинжээ хадгалсан уг бүтээлийг орчин үеийнх болгон өөрчлөх гэсэн оролдлого нь өөртөө ямархан эрсдэл, сул тал дагуулдгийн тод жишээ болжээ.
Энэ нь Нолан эх зохиолын үнэ цэнийг ухамсарлахгүй байна гэсэн үг огт биш юм. Кино нээлтээ хийхээс сарын өмнө The New York Times сонинд өгсөн ярилцлагадаа тэрээр Лондонд сурагч байх үедээ анх тайзны бүтээл хэлбэрээр үзэж байсан «Одиссей» туульд бага насандаа хэрхэн шимтэн дурлаж байсан тухайгаа дурссан байдаг. Түүний сэтгэлд хамгийн ихээр хоногшин үлдсэн зүйлс бол Грекчүүдэд Трой руу нэвтрэх боломжийг олгосон Одиссейгийн уран заль мэх болох Тройн морины дүр дүрслэл (энэ нь Гомерын эх зохиолд хэд хэдэн удаа дурдагддаг бөгөөд Феакичуудын ордны дуучны дуулдаг дууны гол сэдэв юм), түүнчлэн Сиренүүд хийгээд тэдний дууны тухай хэсгүүд байжээ.
Иймээс ч уг кино IMAX форматын бүхий л сүр жавхлангаараа дүрслэлийн хувьд үнэхээр нүд баясгам гайхалтай болж чадсан төдийгүй, түүнээс ч илүү сонирхол татам нэгэн зүйл нь: тууль гэдэг угтаа "дуу"-ны нэгэн төрөл байсан бөгөөд эрт цагийн анхны хүлээн авагчид нь түүнийг харахаас илүүтэй сонсож мэдэрдэг байсан гэдгийг бидэнд эхнээс нь дуустал сануулах уран аргыг олж чадсанд оршино.
Ноланы кино Одиссейгийн ордны дуучин Фемиус гартаа барьсан саваагаараа шал хэмнэлтэйгээр цохиж, Тройн түүхтэй холбогдох бидний сайн мэдэх тэр л сэжмээр «нэгэн царай [буюу Хелений], нэгэн эр, нэгэн дуу» хэмээн дуулж эхэлснээр нээгддэг нь тун ч оновчтой шийдэл болжээ. Түүнчлэн Фемиусын дүрийг реппер Трэвис Скотт (Travis Scott) бүтээсэн нь эртний туулийн аман хийгээд шууд зохион дуулах (improvisational) язгуур шинж чанарт найруулагчийн зүгээс үзүүлж буй тун ч ухаалаг, хүндэтгэл (clever homage) болсон байна.
Таамаглаж байсанчлан, Ноланы өөрийнх нь зохиосон "дуу" эх зохиолын тэрхүү сүлжилдсэн бүтцийг тун чиг чадварлагаар дэлгэцнээ буулгажээ. Туульсын хүүрнэлийн онцлогоос үүдэн, цаг хугацааны өргөн уудам цар хүрээнд гарах олон алдартай тайлалууд нь тэдгээрийн уг сурвалж болсон өнгөрсөн цагийн түүхтэйгээ салшгүй зэрэгцэн оршдог.
Туулийн 17 дугаар бүлэгт Одиссей хорин жилийн дараа анх удаа ордныхоо үүдэнд ирэхдээ, өөрийнх нь нэгэн адил хөгширч доройтсон, өдгөө өтөг бууцны овоон дээр хачиг бөөсөндөө баригдан хэвтэж буй үнэнч анд, анч нохой Аргосоо харах үед туульч хүүрнэлээ түр зогсоож, Одиссей түүнийг хэрхэн гөлөг байхад нь олж сургасан хийгээд Аргос ямархан гарамгай мөрч нохой байсан тухай өнгөрсөн түүхийг эргэн дурсдаг.
Үүнтэй нэгэн адилаар, 21 дүгээр бүлгийн төгсгөлд Одиссей зөвхөн өөрөө л хөвчилж дийлэх тэрхүү гайхамшигт нумаараа жинхэнэ хэн болохоо эцэст нь батлан харуулдаг гайхалтай мөч гардаг. —Гомер энэ хэсэгт түүнийг мэргэжлийн дуучин хүн ятгынхаа утсыг хэрхэн татдаг шиг нумныхаа хөвчийг татаж дуугаргасан хэмээн ихэд утга учиртайгаар дүрсэлсэн байдаг— улмаар цувруулан зоосон арван хоёр сүхний сүвээр нэвт харвадаг бөгөөд чухам энэ л үзүүлбэрийг тэрээр өнгөрсөн цагт хийдэг байсан тухай туульч бидэнд саяхан хүүрнэсэн байдаг билээ.
Нолан дэлгэцийн бүтээлийн хүүрнэлд тохируулан өнгөрсөн цагийн түүхүүд хийгээд зангилаа тайлагдах мөчүүдийн (reveals) хооронд зохистой зай гаргаж, өнгөрсөн ба одоо цагийн хоорондох зөрчил, хурцадмал байдлыг дүрслэлийн хувьд нэн сонирхолтойгоор илэрхийлэх уран аргуудыг олж чаджээ.
Тухайлбал, киноны эхэн хэсэгт эдүгээ доройтон хөгширсөн Аргосыг ихэмсэг Горилогчид (бага зэрэг овор суусан, царайлаг эрийн дүрээр Роберт Паттинсоны бүтээсэн зэвүүн Антиноогоор удирдуулсан) басамжлан доромжилж буй дүрслэл уусан арилж, залуу баатар маань дэггүй гөлөгтэйгөө тоглож буй өнгөрсөн үеийн эргэн дурсамж (flashback) руу шилждэг. Удалгүй бид залуу цагийн Одиссей (өтгөн сахалтай Мэтт Дэймон) сүхний сүвээр нэвт харвах чадвараа гайхуулж байхад Пенелопа түүнийг хайр гэрэлтсэн харцаар инээмсэглэн ширтэж зогсохыг хардаг.
Түүнчлэн, Нолан нумын хөвчний тэрхүү жингэнэх дууг киноныхоо эхэнд хангалттай эрт шигтгэж өгсөн бөгөөд киноны төгсгөл буюу Горилогчдыг хядах оргил хэсгийн өмнөхөн эргэн ирсэн баатар маань нумын хөвчийг татан дуугаргахад энэ нь яг л хүйт оргим, айдас төрүүлэм хүчирхэг мэдрэмжийг өгдөг.
Нолан киноныхоо анхны трейлерийг цацаж эхэлснээс хойш цахим орчинд хувцас хэрэглэл, усан онгоц, хуяг дуулга хийгээд хэл ярианы «түүхэн үнэн зөв» байдлын талаарх маргаан ид өрнөсөөр байгаа ч, энэхүү Одиссей киноны хамгийн үнэмшилтэй бөгөөд эх зохиолдоо үнэнч үлдэж чадсан зүйл нь Гомерын уран сүлжээг амжилттайгаар дэлгэцнээ буулгасан түүний тэрхүү нягт сүлжилдсэн хүүрнэлийн бүтэц нь байж болох юм.
Одиссей туульд нэхмэл нэхэх үйл тун чиг чухал үүрэгтэй. Энэхүү туулийг огт уншиж үзээгүй хүмүүс хүртэл Пенелопа хатны түүхийг бүдэг бадаг ч атугай мэддэг байх нь бий. Туулийн 2 дугаар бүлэгт тэвчээр нь тасарсан нэгэн Горилогчийн дурсан ярьснаар, нөхрөөсөө дутахгүй арга мэхтэй, хурц ухаант Пенелопа хадам эцэг Лаэртэстээ зориулан оршуулгын нөмрөг нэхэж дуусгаад тэдний хэн нэгэнтэй нь гэрлэнэ хэмээн амласан ч, өдөр нь нэхсэнээ шөнө нь задалсаар Горилогчдыг бүтэн гурван жилийн турш мэхлэн аргацаадаг билээ.
Нолан харин энэхүү үйл явдлыг баатар гэртээ эргэн ирж буй одоо цагийн өрнөлд шигтгэж өгчээ: Пенелопа (эрхэмсэг хатуу оршихуй хийгээд гүн гүнзгий шаналлын заагийг гайхалтайгаар тэнцвэржүүлэн дүр бүтээсэн Энн Хэтэуэй) нэхэх үйл явцынхаа учрыг Телемахт тайлбарлахдаа, ордон хийгээд түүний цаана орших хот руу, яг л энэхүү соёл иргэншил бүхэлдээ нэгэн асар том урлагийн бүтээл гэлтэй заан дохингоо, хэлбэр ба агуулгын шүтэлцээний талаар Аристотель хүртэл дуу алдан зөвшөөрөхөөр нэгэн үгийг хэлдэг:
"Аливаа бүтэц нь түүний утга санааг хүндэтгэн дээдлэх хүмүүсийн сэтгэлгүйгээр юу ч биш билээ."
Одиссей туульд туульчид өөрсдийн ур чадварыг уран далд, егөөтэйгээр шигтгэсэн мета-дохиосууд олонтаа тохиодгийн адил, хатны хэлсэн энэхүү үгээс Ноланы киноны ээдрээт хүүрнэлт бүтэц нь түүний эртнээс хөндөж ирсэн гүн сэдвүүдэд хэрхэн үйлчлэх учиртайг илтгэсэн найруулагчийн өөрийнх нь «уран бүтээлийн тунхаг» мэт сэтэгдэл төрүүлнэ.
Үргэлжлэл бий...
Edvestor retweeted
Хэдхэн хоногийн өмнө Сүхбаатар аймгийн Дарьганга сумын наадамд зодоглон даваагаа луйвардуулсан АНУ-ын иргэн Lavell Marshall-тай ярилцлаа. Болгооно уу. Дэлгэрэнгүй ярилцлагыг доорх холбоос дээр дарж уншаарай.
Монгол бөхийн хувьд ялалт гэдэг нь ялалт л байх ёстой. Энэ ялалтыг дагаж нэр төр, хүндлэл, хайр, ёс зүй, хамгийн гол нь бөхийн жудаг тогтдог. Би нийтдээ 300-аас 400 гаруй удаа наадам болон янз бүрийн бөхийн барилдаанд Өвөр Монгол болон Монголд зодоглоод байна. Энэ олон зуун барилдаанд би дөнгөж дөрвөн удаа л давж үзсэн. Нөгөө талдаа би 390 удаа унасан. Хэрэв сэтгэлийн хатгүй бол энэ бүх ялагдал бөх хүнийг юу ч үгүй базан эвдчихнэ. Монгол бөх яг үнэндээ чи хэн юм бэ гэдгийг өөрт чинь мэдрүүлж, бусдад харуулдаг. Бүх үнэнийг чинь нуух аргагүй ил гаргадаг.
Би уначихаад уйлаагүй. Тэр видеог өөрийгөө өмөөрч огт хийгээгүй. Би өвөр монгол болон монгол бөхөөр хичээллэж эхлээд даруй долоон жил боллоо. Сүхбаатар аймагт болсон шиг явдал надад зуун удаа тохиолдож байсан. Тэр бол анхных байгаагүй. Өвөр Монголд болдог наадмуудад ч гэсэн барилдах болгонд шахуу ийм зүйл тохиолддог. Намайг ойлгохыг хичээгээрэй. Бүхэл бүтэн долоон жил ийм нөхцөлд барилдаж, шударга бус зүйлийн золиос болж буйдаа одоо үнэхээр залхаж бас ядарч байна. Ийм хандлагыг гадаад гэдэг утгаар нь зөвхөн надад гаргадаггүй. Өөрийн аймаг дээрээ зохиож буй наадам дээрээ ирж барилдаж буй өөр аймгийн бөхчүүдийг хүртэл шахаж дарамтлан хавчин гадуурхдаг юм билээ. Монгол бөхөд ийм зүйл байж болохгүй шүү дээ. Ингэх юм бол хэн нь ч хөгжиж чадахгүй ээ. Ийм ёс бус үйлдэл гаргадаг хүмүүс бөхийн удирдлагад байж болохгүй.
Надад хоёр том зорилго буй. Эхнийх нь монгол үндэсний бөхөөр “Сумын заан” цол авна. Хоёр дахь нь Өвөр Монголд сайн барилдаж гол тэмцээн, наадмуудад нь түрүүлэн зангиа авахыг зорьж байна. Үүнийг авах тийм амархан биш. Энэ хоёр зорилгоо биелүүлж чадвал миний алсын зорилгын эхлэл тавигдана. Хүмүүс намайг наадамд шууд барилдаач гэдэг юм. Үүнийг би хүсдэггүй. Гадаад хүн учраас Монголын үндэсний баяр наадам, бөхийн барилдааныг хүндэлж байна. Энэ том наадамд барилдахын тулд гадаад хүн дор хаяж сумын заан цолтой байх ёстой гэж боддог юм.
Монгол бөх олон улсад хаалгаа нээх ёстой. Гэхдээ хоёр зүйлийг онцолж хэлмээр байна. Нэгт, гадаадын бөхчүүдийг наадамд барилдуулахаар бол хамгийн багадаа заавал аймаг, сумын цолтой байхыг шаардах ёстой. Огт цолгүй, аймаг сумдын наадамд барилдаж үзээгүй гадны хүн улсын наадамд зодоглож болохгүй. Хоёрт, гадаадын бөхчүүдэд зориулсан монголын үндэсний бөхийн тусгай наадмийг жил бүр зохион байгуулж эхлэх хэрэгтэй. Ингэвэл монгол бөхийг дэлхийд сурталчлах том ажил болж чадна.
Миний алсын зорилго маань дэлхийн таван тивд монгол бөхийн сургууль, дэмжээ, хэл, соёлын төвийг байгуулах.
Хүн болгонд төрж өссөн гэр байдаг ч амь амьдралаа зориулахаар сонгосон шинэ гэр бас байж болдог. Монгол бол миний сонгосон гэр маань. Хэдийгээр би Өвөр Монголд амьдарч буй ч бүх монгол угсаатан бие биенийнээ үргэлжлэл гэдгийг цаг ямагт мэдэрдэг.
baabar.mn/ganzorigv/amyerik-…
Энэ 800 онооны систем 2006 оноос нэвтэрсэн гэнэ. 20 жил болж. Бодит гүйцэтгэл /оноо/ улам л уруудаж байна. Сүүлийн 6 жилийн дүнг харахад нийтээрээ F авч байна. Бодит дүнгээр үнэлэх цаг болсон
Энэ жил математикаар 1000 хүүхдээс 26 хүүхэд л 60 хувиас өндөр дүн авчээ. 100 хувиас бодоход шүү. Үлдсэн 974 хүүхэд нь F. Энийгээ 800, 700, 500 гэх мэт хүн ойлгох аргагүй хэмжээст оноо болгож хувилаад, энэ дэлхийн хөгжилд ямар ч падгүй худал хуурмаг хэмжээст онооны ард сайд нь, яам нь, улсаараа, бүх насанд хүрэгсдээрээ нуугдаж, түүгээр барахгүй 21 аймгаа уралдуулж дор бүрнээ дутуугийн синдромоо нөхөцгөөж байна. 100 оноо аваагүй хүүхдэд хүчээр 800 оноо тарааж өгөөд, 800 оноо авсан хүүхэд 30 ширхгээр нэмэгдлээ, манай #боловсрол амжилтаа ахиуллаа гэхчлэн мэдээлж байна. Аягүйдвэл нийт шалгалт өгсөн сурагчийн тоо нэмэгдчихсэн л явдал. ЭЕШ дүн гэдгээр гоё гоё график хийж байна, зүгээр заачих байсан боловсролыг ийм болгочхоод, дараа нь хоцрогдлоос чөлөөлөх аян зарлаад явж байна. Энэ худлаа оноог тоолох тооцоолох асар том агентлаг газар, асар олон тэнэгийг тэжээж байна. Ямар их тэнэглэл, ямар их нүгэл, ямар их худал хуурмаг, ямар их хоосон хэлбэрдэлт вэ ээ бурхан минь. Энэ жил ЭЕШ өгсөн хүүхдүүд Хүрэлсүхийг 2017 онд Ерөнхий сайд болоход гуравдугаар ангид сурч байсан хүүхдүүд. Энэ жилийн үр дүнд ганцаараа хариуцлага хүлээсэн ч болохоор хугацаа өнгөрчээ. Хүүктэйгээ юутай хээтэйгээ нийлээд үхэр монголчууд бид ирээдүй рүүгээ их буугаар буудчихлаа. Эргээд буудуулахад бэлдэцгээ.
Биднийг сурч байхад 100 оноог 100 гэж тоолдог байлаа. 1000 хүүхдээс 26 нь л F авдаг байлаа. Бүгд онц сурдаг байгаагүй ч F гэдэг шугам энэ үеэс эсрэгээрээ байлаа. Энэ шугамнаас дээш гарсан нь өнөөдрийн Монголыг авч яваа. Одоо 10 жил, 20 жилийн дараах ирээдүйд яана аа???!!! Инженерчлэлгүй, стандартгүй, осол гэмтэл тасрахгүй, мөнгө тоолж хариулж чадахгүй.... төсөөлөхөөс аймшиг. 100 оноог 100-гаар нь тоолдог болж, хүн төрөлхтний нийтлэг тоо тооллоос хүртэл хулхидаж хулгай хийгээд байхаа болихгүй бол ингээд сүйрчээ. Сүйрэл!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Edvestor retweeted
🇲🇳 ОЮУТОЛГОЙД ХЭЧНЭЭН МӨНГӨ ЗАРЦУУЛЖ, ХЭРХЭН САНХҮҮЖҮҮЛСЭН БЭ? ШИНЭ ТОХИРОЛЦОО ХЭР ҮР ДҮНТЭЙ ВЭ?
2026.06.30-ны өдөр Монгол Улсын ЗГ болон Rio Tinto групп Оюутолгойн хувь нийлүүлэгчийн зээлийн хүү, менежментийн зардлыг бууруулахаар тохиролцсоноо зарлав. Энэ нь зөв чиглэлд хийсэн бодит алхам мөн. Гэхдээ хэр том үр дүн вэ, цаашид юу анхаарах вэ гэдгийг ойлгохын тулд ерөнхий зургаа харъя.
ОЮУТОЛГОЙД ХЭН ХЭДЭН ДОЛЛАР ЗАРЦУУЛСАН?
2025 оны байдлаар Оюутолгойн нийт хөрөнгө оруулалт $25 т.б орчим. Энэ нь Монгол Улсын нэг жилийн ДНБ-тэй тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт юм. Энэ хөрөнгө оруулалтыг Rio Tinto-ийн зээл, ОУ-ын синдикатын төслийн зээл, ОТ-н өөрийнх нь орлого гэсэн 3 эх үүсвэрээс санхүүжүүлжээ.
1️⃣ Rio Tinto-ийн хувь нийлүүлэгчийн зээл:
Хамгийн том бөгөөд хамгийн маргаантай хэсэг. Анх $9.2 т.б зээл хувь нийлүүлэгчийн, спонсорын, урьдчилгаа төлбөрийн зэрэг хэлбэрээр олгосон, хүүгийн төлбөр нэмж хуримтлагдсаар өнөөгийн үлдэгдэл $15.8 т.б. Хүү нь өчигдөрийг хүртэл ойролцоогоор 11.1% (SOFR + 6.5% + тохируулга) байсан тул жилдээ ойролцоогоор $1.8 т.б нэмж хуримтлагдан, ногдол ашиг хойшлох гол шалтгаан болж ирсэн.
2️⃣ Төслийн санхүүжилтийн зээл:
ОУ-ын банк, хөгжлийн санхүүгийн байгууллага, экспортын агентлагуудаас $4.4т.б төслийн санхүүжилт босгосноос өнөөдрийн үлдэгдэл нь $3.8 т.б. Хүү нь SOFR суурь хүү дээр нэмэх нь 2.6-3.7% буюу жигнэсэн бодит хүү ойролцоогоор 7.52%. Дээр нь Рио Тинто төлсийн гүйцэтгэлийн баталгаа гаргасны шимтгэл нэмэгдэнэ. Энэ зээл бол олон улсын жишгийн дагуу хугацаатай, зах зээлийн хүүтэй, уурхайн орлогоос эргэн төлөгдөж буй энгийн төслийн санхүүжилт бөгөөд өчигдрийн тохиролцоо энэ хэсэгт хамаарахгүй. Муу нэртэй Дубайн гэрээ энэ гарцыг нээсэн.
3️⃣ Уурхайн үйл ажиллагааны мөнгөн урсгал
Дээрх 2 зээлийн дүн $13.3 т.б (хуримтлагдсан хүү ороод $20 т.б) бөгөөд Оюутолгой төсөлд зарцуулсан бусад зардлыг уурхайн өөрийнх нь орлогоос төлж иржээ.
МОНГОЛЫН 34% ҮНЭХЭЭР ӨРТЭЙ ЮУ?
Анх манайхан хөрөнгө оруулалтын гэрээ хийхдээ лавтай 2 алдаа хийсэн юм шиг.
1. Риог хөрөнгө оруулна гэхээр шууд л эздийн өмчид нь хөрөнгө оруулаад equity хийх нь гэж ойлгосон. Гэтэл тэд хөрөнгө оруулалтаа зээл хэлбэрээр тэгээд бас чамгүй өндөр хүүтэйгээр өгсөн. Гэрээнд үүнийг хязгаарлаагүй.
2. Монголын тал заавал 34% авна гэснээс болоод энэ хувьдаа ногдох өрийг эхний өдрөөсөө хуваалцаад эхэлсэн. Хэдийгээр 2022 онд $2.4 зээл хаасан гэж буй ч дээр дурдсан $20 т.б өрийн 34% шууд бусаар манай талын өр гэсэн үг.
Товчхондоо ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ vs ХУВЬ ЭЗЭМШИЛ, МӨНГӨН УРСГАЛ vs НОГДОЛ АШИГ гэсэн төөрөгдөл.
ӨЧИГДРИЙН ТОХИРОЛЦООНЫ ТУХАЙ
Хэрэв мэдэгдэлд дурдсанчлан хувь нийлүүлэгчийн зээлийн хүү 2.5 нэгж хувиар буурсан бол $16 т.б үлдэгдэл дээр жилд ойролцоогоор $400 саяар хүүгийн зардал буурах бололтой. Энэ нь ногдол ашиг хүртэх хугацааг наашлуулах эерэг нөлөөтэй. Гэхдээ үнэхээр ногдол ашиг хуваарилбал!
Нэмээд менежментийн төлбөрийн хувийг бууруулсан явдал нь бас нэг ахиц болжээ. Гэвч үе үеийн ЗГ цаашид анхаарах, сайжруулах зүйлүүд байсаар байгаа. Оюутолгойн урт хугацааны өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд:
• Улс төрийн мэдэгдэлээ дагаад тодорхой тоо баримт,үг хэллэгээр цаасан дээр буусан тохироогоо ил тод болгох. Devil is in the detail гэж үг бий.
• Хувь нийлүүлэгчийн зээлийн үлдэгдэл, бүтэц, хуримтлагдсан хүүг бүрэн ил болгох.
• Менежментийн болон техникийн үйлчилгээний төлбөрийг олон улсын жишигтэй харьцуулан үнэлэх.
• Entrée Resources-ийн асуудлыг Монголын эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэх. Мэдэгдэлд энэ асуудлаар ойлголцоно хамтран ажиллана гээд байгаа боловч чухам юу тохирсон? Хэн нь ямар буулт хийсэн?
Манай ЗГ авсан хөнгөлөлт, урьдчилж авч тараах гэж байгаа “ногдол ашгийнхаа оронд” ЯМАР ҮНЭ ТӨЛЖ БАЙГААГ ТОДОРХОЙ ЗАРЛАХ!
Edvestor retweeted
Австрали, Их Британи, Канад, Шинэ Зеланд, АНУ-ыг багтаасан Five Eyes тагнуулын холбоо анхааруулгадаа:хүчтэй кибер халдлага хийх чадвартай хиймэл оюун ухааны загварууд удахгүй гарч ирнэ, цаг хугацааны хувьд "энэ нь жил биш, харин сарын" асуудал болсон гэжээ.
Ойрын ирээдүйд AI загварууд "одоогийн салбарын хүлээлтээс давж" кибер аюулгүй байдлын орчныг үндсээр өөрчлөх болно. Шинэ AI загварууд нь нэг талаас кибер хамгаалалтыг сайжруулахад туслах боловч үүний зэрэгцээ "кибер аюулын хурд, цар хүрээ, чиглэлийг нэмэгдүүлнэ".

































