Pinned Tweet
Өглөөний мэнд ээ.
Бидний зөрөөд өнгөрөх, харц тулгарах агшин ч бас хувь тавилангаар зурагдсан байдаг гэнэ лээ.
Нар retweeted
Жирэмсэн хордлоготой хүнд бол хэцүү л байх. Бас манай 80-аад оныхон хуугаараа шарласны дараа элэгний эмчилгээнд нь гам барь гээд адууны мах идэхийг түр хориглосноос болж хүмүүс адууны мах бол муу мах гэсэн ойлголт аваад идэхээ больж үнэрт нь дургүй болцгоочихсон. Бас малчид уламжлалт байдлаар гурав хоног сойн хөлсөлж байгаад адуугаа ажилахаа больчихсон болохоор үнэр амт нь хурц болчихсон.
За тэгээд аль нь ч байсан айлын хаалга нүдэж идэж уухыг нь заах бол бас арай болохгүй байх аа.
Хятадууд хажуу хаалганд нь суувал бүүр яах юм бол доо.
Нар retweeted
One Shoe. One Bare Foot. The Roman Holiday Scene Everyone Still Talks About
🎬 Movie: Roman Holiday (1953)
❗️ББСБ-аас машин зээлээр авах гэж байгаа бол заавал уншаарай
Би ББСБ аас 44.8 сая төгрөгийн үнэтэй машин зээлээр авсан юм. Жилийн 39.6%-ийн, сарын 3.3% хүүтэй, 60 сараар.
Гэрээгээ сүүлд нь сайн уншаад үзсэн чинь:
🔸 Нийт төлөх мөнгө нь 101.5 сая байгаа 😱юм.
Үүнээс 56.7 сая нь зүгээр л зөвхөн хүү😱.
🔸 Гэрээ хийсэн даруйд машины өмчлөл ББСБ руу шилжээд
Чи зөвхөн унаад явна гэсэн үг.
🔸 30 хоногоос дээш хоцорвол машиныг чинь ББСБ аваад өөрсдөө зарчихаж болдог.
🔸 Машины зээлээ төлж чадахгүй болоод буцааж өгсөн ч өр чинь хаагдахгүй шүү. Зарагдтал хүү нь үргэлжилдэг. Хугацаа хэтэрүүлсэн хоног тутамд үндсэн зээлээс нэмэгдүүлсэн хүү гэж аймаар😱
Зарсан үнэ нь өрөөсөө бага бол зөрүүг нь чи төлдөг юм байна.
❗️Тиймээс гарын үсэг зурахаасаа өмнө гэрээгээ бүтнээр нь уншаарай, нийт хэдийг төлөх гэж байгаагаа бод.
😭Над шиг алдаа гаргаж болохгүй шүү. 🙏
ББСБ үнэхээр бидний халаасыг сэгсэрч, туйлдуулж, өөрсдөө их ашигтай ажилдаг юм байна. ШЭЙР ХИЙЖ ОЛОН ХҮНИЙГ ӨРИЙН ДАРАМТААС АВРААРАЙ copy
Саванчинд Нэг гуйлгын зар байна аа. @margadism дүү уучлаарай.
Манайд системийн анализ мэддэг хүн цөөхөн. Тэр цөөхөн дундаас бичдэг нь бүүр цөөхөн байдаг. Эдгээрээс судлаач Д.Ганхуяг л шууд нийтэд бичдэг, хэлдэг, энэ хэрээр бусдад адлуулдаг. Бусад судлаачид ингэж бичихээс айдаг, яагаад гэвэл системийн эсрэг явбал алууна гэдгээ тэд мэддэг юм билээ. Харин мань хүн тэрийг нь тоодоггүй.
За тэр яахав мань Д.Ганхуяг гуай эрүүл мэндийн асуудалтай байж, сүүлдээ тэр нь санхүүгийн эрсдэл болжээ. Тэгээд санхүүгийг дэм түмэн олноос авахаар номоо зарж байгаа юм байна. Та бүгд ном авна уу даа. Тэр өвгөний тэрс үг, тэрслүү анализ монголд хэрэг болно хожим.
Үндэсний үзэлт болон монгол ахан дүүс халуун сэтгэл хандивын гараа сунгана хэмээн итгэнэ.
Данс: ХААН 5059473745
IBAN: 75000 500 /Д.Ганхуяг/
Мөн энэ Бямба Ням гарагт буюу 2026 оны 11 сарын 21, 22-нд: Модны 2-ын дундуур замаар ороод Гранд Хилл зочид буудлаас баруун тийш яваад Бөмбөөхөн цэцэрлэгийн баруун талд ОЙМОН төвийн 903 тоотод түүний
1. Нийтлэлийн 3 багц нийлээд 120.000₮
2. Л. Н. Гумилев "Угсаатны нийлэгжилт ба дэлхийн биохүрээ" 50.000₮
3. "Орос яагаад Америк биш вэ" 30.000₮ тус тус худалдаалж байна.
Энэ зарыг шири шири хийн түмэнд түгээнэ үү.
Нар retweeted
Luck might open a door once, but consistent daily effort is what builds the staircase to get there. Keep climbing! 🪜💪
#Success #Consistency #Motivation #HardWorkPaysOff #Mindset
Нар retweeted
Энэ одоо ямар аймшигтай үйлдэл вэ‼️‼️
Монгол Улсын иргэн Д.Эрдэнэмөрөн нь ОХУ-д өндөр цалинтай ажил хийхээр явлаа хэмээн 2026.11.07-ны өдөр гэрээсээ яваад Оросын армид хууртагдан татагдсан гэдгээ ар гэрийнхэндээ хэлжээ‼️‼️
Нар retweeted
Шөнийн автобус явж байгаад үнэхээр баярлаж байна өө. 17буудал яваад харьдаг болохоор ядаж 2 буудал алхаад такси барья гэж бодоод алхаж байсан автобус ирэхээр нь бараг л уйлсангүй🤣❤️ хайр2
Нар retweeted
Өсөхийн жаргал бол Жаргал яг мөн шүү…
Үр хүүхдээ аз жаргалтай өсгө.
Хүүхэд насныхаа аз жаргалаар хүн насан туршдаа тэжээгддэг.🥰
💯% тийм шүү ❤️😍💝
Нөхөр гэнэт :чи хамраа л битгий шулуулж үзээрэй дээ" гэнээ. Яав юу болов гэсэн чинь "харсаар байтал хүүхнүүдийн хамар хавчийгаад явчихлаа" гэнэ. 🤔 – at Mongolia
Наран саранаа барин тангараглая
Няцаж буцсанаа харван алъя
Нэгэн эцгийн хөвгүүд мэт
Найртай сайхан явцгаая
Хурай хурай хурай
Авсан амаасаа буцаж
Тавьсан тангарагаасаа няцвал
Атга яс минь хэмхэрэг
Аяга цус минь асгараг
Хурай хурай хурай
Нар retweeted
Г.Наранбаатар: Нисэх онгоцны буудал дээр гадаадад суралцахаар явж байгаа олон хүүхэд, тэднийг гаргаж өгч байгаа аав ээжүүд байна. 10 жилийн сургуулийн ширээнээс босоод оюутан болж байгаа бүх дүү нартаа энэ хэдэн үгийг зориулъя
📌Одооноос амьдрал чамд өөрөөр хандаж эхэлнэ.
1. Уурлаад, гомдоод, утсаа авахгүй байлаа гээд асуудал шийдэгддэг үе өнгөрсөн. Одооноос чи өөрийнхөө төлөө өөрөө байхгүй бол хэн ч яг чам шиг чиний төлөө байж чадахгүй.
2. Хийхийг хүссэнээ биш хийх ёстойгоо эхэнд хий. Чамайг бусдаас өөр түвшинд хүргэх зүйл бол авъяас биш, сахилга бат.
3. Сэтгэл хөдлөлөөр шийдвэр бүү гарга.
Ялангуяа уурласан, хэт баярласан, тэвдсэн, түгшсэн, ганцаардсан үедээ том шийдвэр гаргах хэрэггүй. Тайвширсны дараа шийд.
4. Сонссон бүхэндээ бүү итгэ. Давхар шалга.
Бусдын үг, үйлдлийг анхааралтай ажиглаж, сонсож сур. Мэдээлэл ихтэй байна гэдэг үнэн ихтэй гэсэн үг биш.
5. Зөв шийдвэр гаргахыг хүсвэл зөв хүнээс зөвлөгөө ав.
Бүгдээс асуувал бүгд өөр өөрийнхөөрөө хариулна. Харин тухайн асуудлыг мэргэжлийн түвшинд мэддэг хүнээс нь асууж сур.
6. Цаг хугацаа чиний сэтгэл санаа дээрдэхийг хүлээхгүй.
Хэцүү үед өөрийгөө хаяж болохгүй. Шаардлагатай үед өөрийнхөө төлөө босож чаддаг хүн бол.
7. Эрүүл мэнд, хүн чанар хоёроо хэзээ ч бүү алд.
Энэ хоёр дээр амьдралынхаа турш анхаарал тавь. Мөнгө, нэр хүнд, амжилтыг эргүүлж олж болно. Харин зарим зүйлийг буцааж авах хэцүү.
8. Хэнийг ч бүү дорд үз. Өөрийгөө ч мөн адил.
Хүн бүрийн амьдралд дээшлэх, доошлох өдөр бий. Өнөөдөр чи хүчтэй байж болно, маргааш тусламж хэрэгтэй болж болно. Хүн бүртэй хүн ёсоор харьц.
9. Ахмад хүнийг хүндэлж, сонсож сур.
Чи ч гэсэн нэг өдөр тэр ахмад хүн нь болно.
10. Хэрэв 18 нас хүрсэн бол нас биед хүрсэн хүн шиг өөрийгөө авч яв.
Цэвэрхэн, эмх цэгцтэй бай. Хувцаслалт, биеэ авч яваа байдал, өрөө тасалгаа чинь чиний өөртөө тавьж буй хүндэтгэлийн нэг хэсэг.
11. Цэгцтэй, ойлгомжтой ярьж сур.
Юу хэлэх гэж байгаагаа ойлгомжтой илэрхийлэх чадвар чамд хаана ч хэрэг болно. Энэ бол заавал эзэмших ёстой ур чадвар.
12. Хэлж буй үгэндээ анхаар.
Хэлсэн үг уучлагдаж болно. Гэхдээ мартагдахгүй байх нь олонтаа.
13. Хэн нэгнийг хайрлавал түүний орон зайг хүндэл.
Хайр бол өмчлөл биш. Хайрлаж байна гэдэг нөгөө хүнийг өөрийнхөөрөө байлгах эрхийг нь хүндэлнэ гэсэн үг.
14. Аав ээж рүүгээ залгаж бай.
Тэд чамайг амжилттай үед чинь ч, бүтэлгүй үед чинь ч дэмжих хүмүүс. “Зүгээр ээ” гээд ганц минут ч болов ярьж бай. Тэдэнд тэр нэг минут чинь маш үнэ цэнтэй.
15. Шинэ зүйл сур. Шинэ мэдрэмж, шинэ орчин, шинэ хүмүүсийг эрэлхийл.
Тархи цаг хугацааг шинэ зүйлээр хэмждэг. Нэг хэвийн амьдрал хурдан өнгөрдөг, шинэ зүйлтэй амьдрал илүү урт санагддаг.
16. Амбицтай бай. Гэхдээ амьдралаа зөвхөн амбиц болгож болохгүй.
Ихийг хүс. Өндөрт хүрэхийг зорь. Гэхдээ эрүүл мэнд, харилцаа, хүн чанар, дотоод амар тайвнаа амжилтынхаа төлөө бүү золиосол.
17. Суугаагаараа хүнтэй битгий гар барь. Бос, залуу дүү минь.
Хүндлэл гэдэг том зүйлээс биш, ийм жижиг үйлдлүүдээс харагддаг.
18. Өөрийнхөө төлөө амьдар.
Бусдад харагдахын төлөө биш. Бусдад таалагдахын төлөө биш. Өөртөө үнэн байж, өөрийн хүссэн амьдралаа бүтээхийн төлөө зүтгэ.
19. Эцэст нь хамгийн чухал нь хүссэн амьдралдаа хүр.
Бусдын хүссэнээр биш.
Бусдын харцаар биш.
Бусадтай өөрийгөө харьцуулж биш.
Өөрийнхөө хүссэн, өөртөө үнэн, өөрийгөө аз жаргалтай байлгах амьдралынхаа төлөө зүтгэ.
Дүү минь, чи одоо гэрээсээ хол явж байгаа ч ганцаараа явж байгаа биш.
Чамайг эндээс үдэж байгаа аав ээжийнхээ итгэл, хайр, хүлээлтийг хамт авч явж байгаа.
Дуустал нь уншсанд баярлалаа.
Харин одоо хэрэгжүүлэх л үлдлээ дээ.






















