Pinned Tweet
УБ хотод монгол хүн таатай амьдрах боломжийг сүүлийн 20 жилд улс төрчид, авлигачид, газрын наймаачид, тэдэнтэй холбогдсон төрийн албан хаагчид хулгайлсан. Түгжрэлгүй, утаагүй, таатай орчинд амьдрахыг хүсвэл эхлээд хулгайгаа, хулгай хийх боломж олгодог системээ өөрчлөх хэрэгтэй.
УБ-ын төвийн хэсэгт гол зам, туслах зам дээр 0 зогсолт болж байна. Түгжрэлийг ойрын хугацаанд бууруулах ганц арга зам нь гудамж замынхаа сүлжээг торлог бүтэцтэй болгох. Гэвч энэ аргад нэг сул тал бий. Зарим хувийн өмчийг буулгана гэсэн үг. Түгжрэх үү? Буулгах уу? Эсвэл хүлээх?
Мо гэхдээ философийнхоо ажлыг сайн хийжээ. Түүний үзэл бодол Ардчиллын суурь зарчим ямар чухал, бид юун дээр нэгдэх ёстойг харуулж өглөө.
Соц үед Чингис хааныг магтвал “хэрэгтэн” болдог байсан бол Ардчиллын үед Чингис хааныг муулвал “хэрэгт” унагадаг болчхов уу. Институтын ой санамжаа сэргээх оролдлого уу, эсвэл эрх мэдэлтний хэтрүүлэл үү? Аль ч талаараа муухай харагдаж байна.
Цэцэрлэг, сургуульд шинээр элсэж буй элсэгчдийг цахимаар бүртгэдэг ч хариуг нь цахимаар биш, заавал очиж авдаг юм байна. Үүнийгээ цахим болгочихвол бас амар л болох юм байна.
С.Зоригийн хөшөө олон нийтийн газраас хувийн хашаа руу буйр сэлгэжээ. Удахгүй Төв шуудангийн өмнөх Нийслэлийн Ардчилсан нам байрлаж байсан түүхэн дурсгалт барилгыг буулгаж, өндөр барилга барих биз ээ.
Иргэдийн төлөөлөгчид бараг бүгд шахуу гүйцэтгэх захиргаанд дарга хийгээд, нэг хүний хармаанд орчихдог энэ эрүүл биш тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Эцсийн дүндээ иргэд л хохирно. Савнаасаа хальсан улс төр уршигтай.
Иргэдийн хурлын төлөөлөгчид бүгд шахуу гүйцэтгэх чиг үүргийн дарга нар болчихоор иргэдийн эрх ашгийг хэн төлөөлөх вэ? Энэ бантангаа засдаг, тэнцвэрийг хангадаг хууль, засаглал гэж байна уу?
Ил тод, нээлттэй засаг байгуулна нтр гээд лоозондоод байсан сонгуулийн амлалтууд хугараад, нугарчихлаа тийм ээ.
Драмын театрын өмнө Ю.Цэдэнбалын талбай дээр лед дэлгэц бүхий самбар босгож л байдаг. Галзуурчихжээ.
Ганданг цэцэрлэгт хүрээлэн болгох төсөл бол Хүрээнээс үлдсэн түүхэн орон зайгаа их мөнгө зарж устгаад, дахин их мөнгө зарж шинэ орон зай үүсгэх төсөл юм. Энэ бол шинэчлэх биш, хотын түүхэн дүр төрхийг устгах төсөл юм.
Ганданд ийм гоёмсог хийцтэй “Бадамёго” хэмээх дацан байв. Энэ дацангийн загвар бол монголчууд бидний оюуны бүтээл төдийгүй нүүдэлчдийн ахуй, сэтгэхүйг суурин сүм хийдэд буулгаж хөгжүүлсэн загвар. Ийм гоёмсог, чамин зүйлүүдээ устгуулсан даа. 1913.07 сар. Гэрэл зургийг Стефан Пассе





