Леонидас retweeted
Энэ хутгатай хулгайч нь одоо шууд лайв хийгээд хэнийг ч хамаагүй гүтгэвэл ...нянгар шиг hero star болно ш дээ 👇🤑
Леонидас retweeted
Хуурамч дипломтой УИХ-ын гишүүн байж болох юмуу?
Ард иргэдийг хууран мэхэлэх замаар сонгодсон гэсэн үг биздээ.
Эргүүлэн татах хэрэгтэй
Гадаадад харлаад, цагаачлаад үлдчихсэн гарууд бараг 99% буриад, дөрвөдүүд байдгийн муу нэртэй Халхууд нь нэг юм сажлаад эргээд ирдэг. Тэгэхээр бидний хооронд ялгаа бий шүү бий
29
олон орос цэрэг үхсэн орос цэргүүд хөлөг онгоц дотроо амьдардаг байж
Оросын пуужин харвагч корвет “ Меркурий” Ливийн Бенгази боомтод 🇺🇦Украйны цохилтонд өртөн дэлбэрээд зүйл дуусч байна. Маш их пуужин, сум, зэвсэг ачиж явсан бололтой… оросын хулгайн нефть тээвэрлэдэг сүүдрийн флотоо хамгаалж дагаж явдаг хөлөг байжээ. 🇺🇦Украйн сүүлийн үед оросын флотыг хаа сайгүй дэлбэлж бн… Балтийн Ленинградын Кронштад,Финляндийн эрэгт, одоо энэ.. Европ оросоос айгаад оросын флотыг хааж чадахгүй байгаа тул 🇺🇦Украйн өөрөө дэлхийн өнцөг булан бүрт хүрч өөрөө устгаж эхэлсэн.
20
Леонидас retweeted
НАТО-гийн тэргүүн: “Украин улс барууны цэргийг байрлуулах эсэхээ өөрөө шийднэ. Хэн ч Оросоос зөвшөөрөл асуухгүй. Эдийн засаг нь Техас мужийнхаас ч томгүй улсыг удирдаж буй Путины хүч чадлыг хэт үнэлэх хэрэггүй.”
Кремлийн геостратегичийг гишгэлээ.
Увсын цагаач нар Монголын түүх түй ч хамаагүй
Дүрдээ итгэчихсэн борно яшка шүү. Чингэсийн ач Хубилай Хархорумыг Бээжинд шилжүүлж Юань гэж династи бгуулсан, олон монгол албатууд уусаад дууссан. Одоо биднээс ч олон гэгддэг өвөрлөгч монууд бас дуусч бна. Борно миний дүү юм умш. Их хүмүүсийн үйл ярьсан хэлснийг борно шүүхгүй ээ
12
Леонидас retweeted
Трамп маш хүнд зүйл ангийн ял асуугдах магадлалтай боллоо. Прокурорын зүгээс Aid and comfort буюу эх орноосоо урвасан гэсэн үндсэн хуулийн зүйл ангиар хэрэг үүсгэхээр бэлдэж байна. Оросы н Путинд удаа дараа тусалж, нөлөөлж , нууц мэдээлэл дамжуулдаг гэж үзэж буй аж…
Нямбаатарыг заавал аавын хаалга татуулж байж зайлбал зөв @UkhnaaKhurel
Х.Нямбаатар: Энэ нам У.Хүрэлсүхэд 36 жил ээл ивээлээ өглөө. Одоо зайлж туслаач, үгүй бол ахмадуудтайгаа нэгдэж тэмцэнэ!
Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар 2026 оны арваннэгдүгээр сарын 21-нд цахим орчинд ээлжит шууд дамжуулалтаа хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн улс төрийн үйл ажиллагаа, төрийн өндөр албан тушаал хашсан хугацаанд гаргасан шийдвэрүүд болон түүний ойр хүрээллийнхэнтэй холбоотой асуудлаар ноцтой мэдэгдлүүд хийлээ. Тэрбээр У.Хүрэлсүхийн сүүлийн арван жилийн үйл ажиллагааг бүхэлд нь шалгахыг шаардаж, улс төрийн тэмцлийн штаб байгуулж байгаагаа зарлав.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх арваннэгдүгээр сарын 17-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан бөгөөд Улсын Их Хурал арваннэгдүгээр сарын 19-ний хуралдаанаараа түүний хүсэлтийг дэмжиж, албан тушаалаас нь чөлөөлсөн. Харин Х.Нямбаатар энэхүү шийдвэрийг хариуцлагаас зайлсхийж, улс төрийн нөлөөгөө хадгалан үлдэх гэсэн оролдлого хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр У.Хүрэлсүхийн улс төрийн замнал, өмнөх албан тушаалаасаа чөлөөлөгдөж байсан үйл явдлуудыг эргэн дурдаж, хүнд нөхцөл байдал үүсэх бүрд албан тушаалаа орхиж, дараа нь илүү өндөр эрх мэдэлтэйгээр эргэн ирдэг байсан хэмээн шүүмжилжээ.
Тухайлбал, 2021 онд Ерөнхий сайдын албан тушаалаас огцорсон явдлыг цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэл, төрийн бодлогын алдаанаас хариуцлага хүлээхээс зайлсхийсэн үйлдэл гэж тайлбарлав. Мөн тухайн үед Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй улс төрийн багт эдийн засгийн хүндрэл, үүссэн асуудлуудыг шийдвэрлэх үүрэг оногдсон хэмээн мэдэгдсэн байна.
Х.Нямбаатар 2013 болон 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн улс төрийн үйл явдлыг хөндөж, У.Хүрэлсүхийг МАН-аас нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнэ, М.Энхболд нарыг дэмжээгүй, харин Х.Баттулгатай холбоотой улс төрийн үйл ажиллагаанд оролцож байсан гэж буруутгав. Түүнчлэн 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихтэй холбоотой Үндсэн хуулийн цэцийн шийдвэр болон тухайн үеийн улс төрийн тохиролцооны талаар өөрийн байр суурийг илэрхийлжээ.
У.Хүрэлсүхийн 2016–2026 оны үйл ажиллагааг бүхэлд нь шалгахыг шаардлаа
Шууд дамжуулалтын үеэр Х.Нямбаатарын онцолсон гол асуудлын нэг нь төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа, томоохон гэрээ хэлцэл, хөрөнгө мөнгөний зарцуулалт байв.
Тэрбээр У.Хүрэлсүх сүүлийн арван жилийн хугацаанд төрийн эрх мэдэлд хүчтэй нөлөөлж, өөрийн ойр хүрээллийн хүмүүсийг төрийн өндөр албан тушаалд томилуулсан байж болзошгүй гэж мэдэгдсэн юм.
Иймд Авлигатай тэмцэх газар болон бусад хууль хяналтын байгууллагад хандан У.Хүрэлсүхийн хөрөнгө, орлогын эх үүсвэрийг шалгах, шаардлагатай тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгахыг уриалав.
Ялангуяа 2016–2026 оны хооронд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс тээвэр, борлуулалт, хөрс хуулалт, бараа материалын нийлүүлэлтийн гэрээнүүдийг нарийвчлан шалгах шаардлагатай гэж үзэж байна. Мөн төрийн өмчит томоохон компаниудын гэрээ хэлцэл, удирдлагын томилгоо, хөрөнгийн зарцуулалтыг хамарсан өргөн хүрээний хяналт шалгалт явуулах ёстой гэжээ.
Түүний үзэж буйгаар У.Хүрэлсүх албан тушаалаасаа чөлөөлөгдсөнөөр өнгөрсөн хугацаанд гаргасан шийдвэр, үйл ажиллагаатай нь холбоотой асуудлуудыг шалгах шаардлага үгүй болохгүй юм.
Хууль хяналтын байгууллагын хараат бус байдал, улс төрийн нөлөөллийн асуудлыг хөндөв
Х.Нямбаатар мөн өмнөх жилүүдэд улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан зарим хүнийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж, хорьж байсан үйл явдлуудын талаар ярив.
Тэрбээр Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр, Ё.Баатарбилэг нарын хэрэгт улс төрийн нөлөөлөл байсан байж болзошгүй гэж үзэж байгаагаа илэрхийлж, шүүх, прокурор болон хууль хяналтын байгууллагын удирдлага, томилгооны асуудлыг шалгах шаардлагатай гэв.
Мөн өөрийнх нь эсрэг дарамт, заналхийлэл ирж байгаа тухай мэдэгдэж, У.Хүрэлсүх Д.Сумьяабазартай утсаар ярьж, өөрт нь заналхийлсэн гэх мэдээлэл авснаа хэлсэн байна. Тэрбээр амь нас, эрүүл мэндэд нь ямар нэгэн хохирол учирвал У.Хүрэлсүхийг хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
МАН-ын үйл ажиллагаанд У.Хүрэлсүхийг дахин нөлөөлүүлэхгүй байхыг уриалав
Х.Нямбаатарын мэдэгдлийн өөр нэг гол агуулга нь У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа МАН-ын үйл ажиллагаанд эргэн оролцож болзошгүй тухай асуудал байлаа.
Тэрбээр МАН-ын төв байрны зүүн жигүүрийг шинэчлэн засварлаж, У.Хүрэлсүхэд зориулан албан өрөө бэлтгэж байгаа гэх мэдээлэл байгааг дурдаж, уг асуудлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.
Түүний үзэж буйгаар төрийн өндөр албан тушаал хашиж, төрийн нууц мэдээлэлтэй танилцаж байсан хүн намын өдөр тутмын удирдлагад эргэн оролцох нь улс төрийн нөлөөлөл, эрх мэдлийн давхар төв бий болгох эрсдэлтэй аж.
Тэрбээр МАН-ын дарга Н.Учрал болон УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түр хэрэгжүүлж буй С.Бямбацогт нарыг У.Хүрэлсүхийн улс төрийн нөлөөллөөс ангид, бие даан шийдвэр гаргахыг уриалжээ.
Мөн МАН-ын ахмад гишүүдийг байр сууриа илэрхийлэхийг хүсэж, намын удирдлагын түвшинд үүссэн нөхцөл байдлыг нээлттэй хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байгаагаа хэлсэн байна.
Улс төрийн тэмцлийн штаб байгуулж байгаагаа зарлав
Шууд дамжуулалтынхаа төгсгөлд Х.Нямбаатар У.Хүрэлсүхийн улс төрийн нөлөөлөл, түүний нэрлэж буй эрх мэдлийн тогтолцооны эсрэг тэмцэх штаб байгуулж байгаагаа албан ёсоор зарлав.
Тус штабын зүгээс МАН-ын дарга Н.Учрал болон УИХ-ын дарга С.Бямбацогт нарт шаардлага хүргүүлэх бөгөөд гол шаардлагын нэг нь У.Хүрэлсүхийн 2016–2026 оны хооронд төрийн өндөр албан тушаал хашиж байх үеийн үйл ажиллагааг шалгах Улсын Их Хурлын ажлын хэсэг байгуулах асуудал юм.
Тэрбээр энэ хүрээнд төрийн өмчит компаниудын гэрээ хэлцэл, хөрөнгө оруулалт, томилгоо, худалдан авах ажиллагаа болон бусад холбогдох шийдвэрүүдийг нэгтгэн шалгах ёстой гэж мэдэгджээ.
Мөн Ардчилсан нам болон түүний удирдлагуудыг шүүмжилж, У.Хүрэлсүхийг албан тушаалаас нь чөлөөлсөн явдлыг улс төрийн томоохон амжилт мэтээр тайлбарлаж байгаа нь хангалтгүй гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Х.Нямбаатар цаашид У.Хүрэлсүхийн гадаад айлчлалын зардал, тэдгээрийн үр дүн болон төрийн өмчит компаниудтай холбоотой бусад асуудлаар нэмэлт мэдээлэл танилцуулахаа мэдэгдсэн байна.
Тэрбээр мэдэгдлийнхээ төгсгөлд МАН У.Хүрэлсүхэд олон жилийн турш улс төрийн дэмжлэг үзүүлсэн гэж шүүмжлээд, түүнийг намын үйл ажиллагаанаас хол байхыг шаардаж, шаардлагатай тохиолдолд намын ахмад гишүүдтэй хамтран тэмцлээ үргэлжлүүлэхээ илэрхийлжээ.
У.Хүрэлсүхийн байр суурь
У.Хүрэлсүх арваннэгдүгээр сарын 17-нд хийсэн мэдэгдэлдээ өөртэй нь холбоотой гарсан буруутгалуудыг үндэслэлгүй гэж үзэж байгаагаа илэрхийлж, Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, хууль хяналтын байгууллагаар үнэн мөнийг тогтоолгон нэр төрөө сэргээлгэхээ мэдэгдсэн юм.
Х.Нямбаатарын энэ удаагийн мэдэгдэлд дурдсан авлига, албан тушаалын нөлөөлөл, хууль бус үйл ажиллагаа болон заналхийллийн талаарх мэдээллүүд нь түүний гаргасан мэдэгдэл, буруутгал бөгөөд холбогдох байгууллагаар эцэслэн тогтоогдсон баримт гэж үзэх үндэслэл одоогоор байхгүй байна.
28
Нянг эргэж ирээд эрх мэдэлтэй болно гэж горьдож явдаг яадгаа алдсан усан тэнэг пязда Монголд хэр олон байгаа вэ🤣🤣🤣 @gombodorj_B
Х.Нямбаатарыг эргэн ирэлт хийгээд эрх мэдэлтэй болох үед амаа олохгүй муулж, араас нь буллидаж байгаа улстөрчид, сэтгүүлчид яах бол. Бүүр нэг хармаар санагдаад байх юм хаха
25
ОЭ, Нянгийн нохойнууд чинь Твиттерээр нэг амьсгалж байх чинь вээ. Хүүк одоо энгийн иргэн болсон юм чинь одоо очоод ураач та нар🤣🤣🤣
Зовлон үзсэн хүний дүгнэлт үе үеийн ерөнхийлөгч тэдний гаргасан алдаа оноог дүгнэн гарах гарцыг хайсан үзэл бодол шийдэл хайсан асуудал ярьж байна бодох л зүйл гишүүдийн ойлголт энэ асуудалд хандах хандлага зөрчил байгааг хэлээд байна шүү.
21






























