Uyanga retweeted
ТОЙМ: Ерөнхийлөгчийн суудал улстөрчдийн хувьд “Тэхийн зогсоол” байх ёстой dnn.mn/article/6b04382ccf62a… via @DNN_MN
~ Олон хүнтэй танилцаж хүний сайн мууг ялгаж сурах хэрэгтэй анхны догдлолоороо энэ хүн л биш бол өөр хүн биш гээд зууралдаад байж болохгүй. Аз жаргал хүсээд тавьж явуулж сурах хэрэгтэй байх залуус минь…
113
Солонгост ирэх болгондоо , бас л урьдынхаасаа их хөгжижээ…
Өмнө нь тэгтэл анзаараагүйм байналай. Нийтийн тээвэр яг цагтаа гадаад хүнд бүх юм ойлгомжтой, 5 алхаад л хоолны газар, кофе шоп, Olive young. Хоол 10-15мянган вонд л аваад идчихнэ. Хэдхэн хоногийн цалингаараа л байрны түрээсээ хийчихнэ. Ганц хүн амьдрахад тухтай, бүх юмтай.
Систем нь угаасаа их зөв угсрагджээ. Залуус нь, иргэд нь очерлож сурсан, бусдад төвөг удахгүй амьдарч сурсан бга нь хамгийн том ялгаа шиг санагдлаа.
Яаж ингэж хөгжив? Юундаа бна. Манай улс яагаад хөгжихгүй байна аа л гэж бодол тээгээд буцах юм даа.
Жүжигчин Ц.Ганзориг: Насанд хүрсэн бол ажил хий. Цалин гололгүй, ялархалгүй, бусад хүмүүс юу гэх бол гэж шаналалгүй өөрийн гараараа мөнгө ол. Дөрвөн жил сурч авсан диплом юу юм. Юу ч биш. Худлаа ярихад хүн бүрийн овог нэр дээр диплом байна. Тэглээ гээд бүгд дарга, ахлах, захирал хийх ёстой гэсэн үг биш. Шууд хослол өмсөөд тансаг машинаар хүргүүлэх юм шиг романтик зүйл бодож, тэгж байгаад ална гэж бүлт үсэрч суух хэрэггүй. Бас цалин бага, нэр хүнд муу гэж ажлыг битгий гол. Чи чадаж л байвал аяга угаана уу, тоосго зөөнө үү, бичиг цаас эмхлэнэ үү, байшин барилга манана уу, хамаагүй. Энэ бүгд хөдөлмөрлөж байгаа нэг хэлбэр. Одоохондоо ээж аавтайгаа дутах, гачигдах зүйлгүй сайхан амьдарч байж болно. Гэхдээ цаг хугацаа бүхний хаан. Чамайг лаг болохыг хүлээж ээж аав, ах эгчийн чинь насыг зогсоохгүй. Тийм болохоор өөрийн чадлаараа мөнгө олоод, биеэ дааж сурсан нь хожно. Гадаад явна ээж хөөцөлдөж байгаа, дахиад сурна аав асууж байгаа, ах ажилд оруулна гэсэн, эгч түр байж бай гэсэн бла бла. Ичээсэй. Насанд хүрсэн бол өөрийнхөө хүчээр карьер, нэр хүнд, хөрөнгөө босго. Би зөөгч мэтийн ажил хийхгүй биш чи өдөржин халуун хоол зөөж чадахгүй л байхгүй юу. Ажил хийж байгаа залуусыг хүндэлье. Хэнд ч төвөг удахгүй, өөрийн чадвараараа амьдарч байгаа та бүхнээр бахархаж байна. Чи сайхан ирээдүйн төлөө өнөөдөр эрт босч ажилдаа явж байна. Өөрийгөө үнэлээрэй. Учир нь онгироо хэрнээ ажилгүй амьтад маш олон болж.
Uyanga retweeted
#шудрага_ёс
‼️ Засгийн газар 2–3 жилийн өмнө бэлэн болсон гэх Шүгэл үлээгчийн тухай хуулиа УИХ-д өргөн мэдүүлнэ гэчихээд дахиад л таг боллоо!
Улс төрчдийг, удирдлагаа шүүмжилсэн, хууль бус үйлдлийг илчилсэн иргэд, төрийн албан хаагчдаа хуулиар хамгаалахгүй бол шүүхээр санаанд багтамгүй их мөнгө нэхэмжилж дарамтлах, ажлаас халах, албан тушаал бууруулах зэрэг хавчлага зогсохгүй!
‼️ Үг хэлснийхээ төлөө айж, үнэнийг илчилснийхээ төлөө шийтгүүлдэг нийгэмд ардчилал оршин тогтнохгүй!
😢 Өнөөдөр харин жаахан гунигтай байлаа 1990.11.23 нд хүүтэй болж байсан ч одоо миний эргэн тойронд хаана ч алга байгаад л гэхдээ 25 жил өнгөрч хувь тавилантайгаа эвлэрсэн гэхэд хаашаа ч юм харамсан гомдох сэтгэлээ тээсээр л …
Uyanga retweeted
С.Баяр: Ерөнхийлөгчид тавигдах олон шалгуурын 1 нь гадаад хэл. Улсын гадаад бодлогыг гол хэрэгжүүлэгчийн хувьд шаардлагатай мэдээ, мэдээллээ өөрөө олоод уншчихдаг чадвартай байх ёстой. Мөн гадны төрийн тэргүүн нартай ойр дотно харилцаа үүсгэхийн тулд шууд ярьж харилцдаг боломжтой байх ёстой. Тэрнээс энд тэндхий саммит, форум дээр булан тохой бараадсан шиг ганцаараа зогсож байдаг байж болохгүй. XXI зуун гараад 1/4-ээ элээв
Энэ хорвоод ирээд удаачгүй бүүр явчихсан үр минь намайгаа уучилаарай чи минь миний гэрэл гэгээ байсан нялхаараа байж дээ … Ээжийнхээ жинхэнэ түшиг тулгуур байх байсан даа… Азгүй шүү би 😢😢😢
2
4
665
~ Нийгэм чамайг сайн хүнээрээ үлдэх, сайн хүн байх боломж олгохгүй байгаа байх...хичээгээрэй! 🤍
1
4
288
Uyanga retweeted
Baga toirog гд суваг анх Эгшиглэн-р эхлүүлж гарч бхд нь хөөх гэж бодож бж билээ. Дугаар бүрийг нь хүлээж үзээд л…Болор хамтлаг орсон дугаарт нь их дуртай. Ганг-н ийм гоё тоглолтыг маш сайн зохион байгуулалттай, зүгээр 1 дуу хөгжим биш тод дурсамж болж үлдтэл з/б хийсэн санагдсан
ГАНГ - ӨӨРӨӨСӨӨ УРВАХГҮЙ (Үгтэй) 37-р Точка OST I GANG - UURUUSUU URVAHG... youtu.be/4yNM_Top6mc?si=kV2B… via @YouTube
1
517
Ганг агсаны хамгийн сүүлийн дуу нь тухайн үедээ цахиур хагалж байсан 37-р точка киноны “ӨӨРӨӨСӨӨ УРВАХГҮЙ” дууг өөрөө зохиож дуулж байсан юм билээ. Тухайн үедээ киноноос нь сонсоход яг л кинондоо таарсан дүрүүдийн дотор мэдрэмжийг гаргасан дуу гэж боддог байсан. Сүүлд сонсоход энэ бол нэг үгээр “дотортой” гэж хэлмээр өөр мэдрэмж өгдөг дуу байна лээ.
128
“Голын тохой дээр” А.Эрдэнэ-Очир
Газрын магнайнаас хөлөрч урссан Сэлэнгийн салаа тохой дээр
Гандсан намрын шаргал өдөр устай мушгиран одохыг харжээ суугаад
Ганц дуу чамд зориулан дуулж түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн
Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов би
Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь
Нуруу алаг ангир цоохор дуугаар ганганан ус цахлаад
Нулимс сувдан бороо тэнгэрийн хаяанд цайраад болив бололтой
Нутаг алсын чамайгаа эзгүй хойгуур голын чинь тохой дээр санаашран
Нууцхан шаргал гунигийг минь нарны утас хөвөрдөхөд хөндүүр төрнө
Тэр нэг хаврын энгэрийн чинь гэгээ шиг хэсэг үүл
Тэр л цагаас хойш миний цээжинд нүүсээр одов
Тийм сайхан нүдэнд гуниг суусныг олж харсан цагаас хойш
Тэнгэрийн дор хайрын үлгэр эхлүүлэн чамайг бодов
Ирж яваа цаг бид хоёрыг амрагийн төгөлд уулзуулан зурж
Ирэх хайрын зовлонгоор жил сар тохуурхан урсах ч билүү
Идэр зүрхний гүнд хаврын нэг өдрийн салхи тоглон эргэж
Ийм нэг намар голын чинь тохой дээр суулгана гэж санаа ч билүү
Гэрлийн мянган долгис мод бургас сүлжин уул ороогоод
Гэнэн хонгор шувуу өвс зууж амраг ижилдээ нисэх нь уярал хөндөнө
Гэгэлгэн ийм нэг агшныг сэтгэлдээ намуухан хонгор салхиар бичиж
Гэгээн хорвоогийн хуудас бүхэнд хувилан чамд илгээх болов
Мартагдсан хуучин дууны нэг бадаг гэнэт санаанд орж аялагдаад
Манантай алсын ууланд зүр гур эрхлэхийг бодолдоо харж сууна
Мандаж жаргах нар сарны урсгалд сэтгэлийн навч ганц нэгээр унаж
Магадгүй энэ голын тохой дээр дахиад л дурсамжийн салхи сэвэлзэх биз ээ
Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь
Алчуур нь дэрвэх бүсгүй шиг салхины хаяа цэнхэртээд
Алсын хөхрөгч ууланд манан суугаад босов бололтой
Амрагийн санаашралд гунигших нь залуу насны эгшиглэн юм аа
Аниргүйн дунд ганцаардах минь тэнгэрийн мөнгөн зүүд юм аа
@everyone
4
209













