Сугар-Очирын Мөнхжаргал (@Monkhj) header
Сугар-Очирын Мөнхжаргал (@Monkhj) profile picture

Монгол Улсын 21 аймаг, 330 суманд уншигч, захиалагчтай, мал аж ахуйн үндэсний цорын ганц хэвлэл “МОНГОЛ МАЛЧИН” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч.

Сэтгүүлч, редактор
Joined April 2013
Photo by Сугар-Очирын Мөнхжаргал (@Monkhj)Photo by Сугар-Очирын Мөнхжаргал (@Monkhj)Photo by Сугар-Очирын Мөнхжаргал (@Monkhj)Photo by Сугар-Очирын Мөнхжаргал (@Monkhj)Photo by Сугар-Очирын Мөнхжаргал (@Monkhj)Photo by Сугар-Очирын Мөнхжаргал (@Monkhj)Photo by Сугар-Очирын Мөнхжаргал (@Monkhj)Photo by Сугар-Очирын Мөнхжаргал (@Monkhj)Photo by Сугар-Очирын Мөнхжаргал (@Monkhj)Photo by Сугар-Очирын Мөнхжаргал (@Monkhj)
Аав Монгол Улсын Хөдөлмөрийн баатар (2006 он), ээж Монгол Улсын аварга саальчин (2021 он) цол, шагнал хүртсэн торгон агшин... – at Mongolia
17
27
2
229
Аян замд яваа хүмүүс болгоомжтой яваарай. Айхтар шуурч байна шүү❗️❗️❗️ Хонгорын элс Сэврэй сум Өмнөговь аймаг
1
3
1
8
427
✍Хөдөлмөрийн баатар, СГЗ, Нэрт сэтгүүлч Х.Цэвлээ: "Сайн сэтгүүлч гэж сайн хүнийг л хэлдэг гэж би боддог. Хүн муутай хүн сэтгүүлч хийх нь нийгэмд асар их сөрөг үр дагавартай. Хувийнхаа явцуу зорилгын төлөө сэтгүүл зүй гэдэг маш хүчирхэг хэрэгслийг нийгмийн эсрэг ашиглахад, нийгэм хоорондоо хагаралдах, элдэв янзын муу муухай юм тэндээс гардаг. Сэтгүүлч хүн үнэний төлөө амиа өгөхөд бэлэн худлын төлөө хутга барихад бэлэн байх ёстой гэж өнөөдрийг хүртэл бодсоор, бичсээр, ярьсаар сууна даа."
2
4
1
6
241
Сайхан Монгол эх орон минь...💖❤️‍🔥🇲🇳 Уудам тал, ургамлын шим, ус, агаарын цэнгэг, улс амьтны сэтгэл нь нутаг шигээ уужим билээ... Монголын өргөн уудам нутагт минь мал, малчны дуу, хөл өнө мөнхөд цуурайтаж, үл тасрах болтугай🙏🐎🐫🐂🐐🐑👨‍👩‍👧‍👧🇲🇳
3
7
156
Амьдралын минь утга учир, амьсгалах агаар болсон алаг үр минь 18 нас хүрлээ дээ...🥰💖💞
1
3
30
1,042
"Шунхлай"-н П.Батсайхан, "Таванбогд"-ын Ц.Баатарсайхан нар чацуу, гал морь жилтнүүд🐎👥. Харин “MCS”-ийн Ж.Оджаргал тэндээс 1 насаар ах бөгөөд могой жилтэй🐍. Энэ жагсаалтын хамгийн ахмад нь “Монос”-ын Л.Хүрэлбаатар бол хамгийн залуу захирал нь ”Моннис”-ийн Б.Чулуунбаатар байна.
5
16
4
28
8,222
Ажил руугаа алхах замдаа ийм хоёр хөөрхөн хос нугастай тааралдав...🦆😍💖 Манай Улаанбаатар хотын Дунд гол, Туул гол орчмоор жилийн аль ч улиралд, тэр дундаа өвлийн цагт ч олноороо үзэгддэг дээ...
1
10
27
961
ИХ УНТАХ БИШ ЦАГТАА УНТАХ НЬ ЧУХАЛ Орой унтах нь зүгээр л муу зуршил биш — энэ бол биологийн чимээгүй сүйтгэл. Та амрах цагаа хойшлуулах бүрт, таны бие засах, нөхөн сэргээх, тэнцвэржүүлэх гэх мэт аль нэг чухал зүйлийг хийхээ болидог байна. 21:00 цагт унтах нь залуу хэвээр байх биологийн процессыг идэвхжүүлдэг. 22:00 цагт тархи хурц болж, ой санамжийг бататгаж, хорт бодисыг цэвэрлэдэг. Харин 23:00 цагаас хойш дотоод цагийн хэм алдагдаж Үс унах, жин нэмэгдэх, оюуны манан гэх мэт зүйлс тохиолдож эхэлдэг. Эдгээр нь тохиолдлын зүйл биш харин дохио юм. 01:00 цагт унтах нь эрх чөлөө биш —Энэ бол элэгдэл юм. Амт нь мэдэгдэхгүй ч аажмаар хор ууж буй мэт — харин хожим нь гэмтэл нь эргэж засагдахгүй болтлоо хурц болно. Мелатонин — нойрны гол гормон — зөвхөн унтахад тусалдаггүй. Дархлааг зохицуулдаг, зүрхийг хамгаалдаг, бодисын солилцоог тэнцвэржүүлдэг. Харин түүний ялгаралт нь харанхуй орчин болон цагийн хуваарьтай шууд холбоотой. Хамгийн аюултай нь —Ядаргаа гэдэг зүйлийг амьдралын хэв маяг мэт хүлээн зөвшөөрүүлдэг. Илүү их унтах биш — цагтаа унтах нь чухал юм. Учир нь бие махбод цагтай тохиролцдоггүй. Та шөнө бүр түүнийг үл тоомсорлох үед — Тэр танд нас, эрүүл мэнд, оюуны саруул ухаанаар хариу төлнө. Via: Book Lab
1
7
10
829
Malchin TV -ийн "Малчдын индэр" нэвтрүүлгийн өчигдрийн дугаарт зайлшгүй тохиолдолд малаа устгуулсан малчин нөхөн олговор авахдаа ямар бичиг баримт бүрдүүлсэн байх ёстой талаар мэдээлэл өгсөн байгаа. Малын өвчин гараагүй газрын малчид ч сайн сонсоод хадгалаад, рэт хийгээд авчих хэрэгтэй шүү👌. Бас юу ч болоо билээ дээ.
5
1
10
429
Malchin TV -ийн "Малчдын индэр" нэвтрүүлгээ хөтлөөд жил гаруйн хугацааг үджээ. Энэ хугацаанд 25 удаагийн нэвтрүүлгийг хөтлөн малчин түмэндээ хүргээд байна...❤️‍🔥🇲🇳
4
17
522
Энэ багш маань их амьдралтай дасгал заадаг шүү👌
1
12
1
37
2,607
Өнөөдрийн "Малчдын индэр" нэвтрүүлгээ эндээс үзээрэй манайхан👌. facebook.com/MalchinTV/video…
4
7
333
Энэ залуу яг зөв ярьж байна. Би анх туршлагагүй багш дээр хичээллэж байгаад чагтан холбоосоо сунгачихсан юм. Түүнээс хойш хоёр жил тарчилж байна🥲. Одоо зарим багш нарт, ялангуяа хооллолтын тал дээр бараг би өөрөө хичээл заачихаар хэмжээний мэдлэггүй хүмүүс их болжээ. Myagmar Dorj багш нэг удаа "Гоё биетэй болгон багш биш. Сар хичээл заалгачихаад л гараад фитнес нээчихдэг залуус олон болсон" гэж захиж хэлж байсан нь үнэхээр үнэн.
2
9
1
33
3,434
Амьдралдаа харамсаж, харуусаж суухын оронд амьдралаас дэндүү эрт явчихсан хүмүүсийн тухай бод. Ханьдаа гомдохын оронд хичнээн хүн хань ижилтэй болох гэж хүсдэгийг ч бод. Дуулгаваргүй хүүхэдтэй гэж үглэхийн оронд өдөр бүр бурхнаас үр хүүхэд гуйж байгаа хүмүүсийг ч бод. Өөрт байгаа бүхнээ хайрла, үнэл. Одоо байгаа бүхэндээ талархацгаая. #Утгачланбуулгав
4
1
9
1,182
Сугар-Очирын Мөнхжаргал retweeted
Нүүдлийн айл өглөө 05:30 цагт гээд босов. Тэд өнөөдөр даваагаа давах учир ийн эртлэн босож буй… Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сум, Хорьдол Сарьдагийн даваа 2026.10.25
8
3
20
3,332
10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ: 2026 оны 10 дугаар сарын 26-наас 11 дүгээр сарын 05-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: 30-нд нутгийн баруун хэсгээр, 31-нд нутгийн хойд хэсгээр, 11-р сарын 01-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ. Хур тунадас: 26-нд Хэнтийн уулархаг нутгаар, 28-нд Хангайн уулархаг нутгаар, 29-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11 дүгээр сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи: 26, 29-нд говь, тал, хээрийн нутгаар, 30-нд Алтайн салбар уулсаар, 31-нд нутгийн зарим газраар секундэд 7-12 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -23...-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -16...-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -0...-5 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус дулаан, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМЫН 10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ: Хур тунадас: 29-нд ялимгүй цас, 31-нд цас орж, цасан шуурга шуурна. Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 29, 31-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Агаарын температур: Шөнөдөө 29-нөөс 11-р сарын 01-нийг хүртэл хүйтэн, Яармаг-Сонгины орчмоор -15...-20 градус, бусад хэсгээр -10...-15 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн байна. Бусад хугацаанд өдөртөө бага зэрэг дулаарч Яармаг-Сонгины орчмоор -10...-15 градус, бусад хэсгээр -5...-10 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан байна.
4
9
350
Монгол Улсын нутаг дэвсгэр хаанаас хаана хүртэл үргэлжилдэг вэ? 📍 Баруун: Мааньт уул, Монгол Алтай (48°58′ х.ө., 87°44′ д.у.) 📍 Хойд: Монгол Шарын даваа, Их Саяан (52°09′ х.ө., 98°57′ д.у.) 📍 Зүүн: Модот хамар, хилийн 539-р тэмдэг (46°53′ х.ө., 119°56′ д.у.) 📍 Өмнөд: Орвог гашууны бор толгой (41°35′ х.ө., 105°00′ д.у.) 🎯 Төв цэг (хүйс): Өвөрхангайн Бүрд сумын Өвөр хөшөөтийн булаг (46°52′ х.ө., 103°50′ д.у.). Проф. Ш.Шагдар 1979 онд анх тогтоосон. Баруунаас зүүн тийш 2392 км, хойдоос урагш 1259 км үргэлжилдэг. Та эдгээр цэгийн алинд нь очиж үзсэн бэ? Сэтгэгдэл хэсэгт бичээрэй!
6
6
256
📌 СУУРЬ ТЭТГЭВРИЙГ ХЭРХЭН ТООЦОХ ВЭ? Засгийн газрын 2026 оны 10 сарын 21-ний хуралдаанаар суурь тэтгэвэр тооцох 4 үзүүлэлтийг баталлаа. Тооцоонд ашиглах үзүүлэлт 1️⃣ Суурь тэтгэврийн үндсэн дүн: 100,000₮ 2️⃣ Тооцоонд баримтлах тогтмол дүн: 40,000₮ 3️⃣ Шимтгэл төлсөн жил тутамд тооцох дүн: 5,000₮ 4️⃣ Суурь тэтгэврийн дээд хэмжээ: 300,000₮ 🧮 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛД ДУРДСАН 2 ЖИШЭЭ ✅ ЖИШЭЭ 1 Шимтгэл төлсөн хугацаа: 20 жил Одоо авч буй тэтгэвэр: 769,000₮ Нэмэгдэх суурь тэтгэвэр: 201,550₮ ➡️ Нийт: 970,550₮ / сар ✅ ЖИШЭЭ 2 Шимтгэл төлсөн хугацаа: 30 жил Одоо авч буй тэтгэвэр: 1,000,000₮ Нэмэгдэх суурь тэтгэвэр: 240,000₮ ➡️ Нийт: 1,240,000₮ / сар 📌 Суурь тэтгэврийг одоо авч буй тэтгэвэр дээр НЭМЖ олгоно. ⚠️ Одоо авч буй тэтгэврийн хэмжээ болон хуульд заасан бусад нөхцөлийг харгалзан тооцно. 🔖 Хадгалаад, тэтгэвэр авдаг ойр дотнын хүндээ хуваалцаарай.
149
Эхнэр, нөхөртөө илүү их анхаарал тавиад үзээрэй👌.
1
13
1
35
2,237