
CEO @TengerTV | Co-Founder @UnreadToday | Part of @GlobalShapers @TeamMongolia |
Mongolia
Joined November 2008
- Tweets21.9K
- Following1.6K
- Followers13.1K
- Likes9.3K
Pinned Tweet
ХҮҮТЭЙ БОЛЛОО. Гэр бүлд маань аз жаргал дагуулсаар нуган үр маань мэндэллээ. Төрөх өрөөнөөс хайрт @bolor_6869-оороо бахархаж, баярлаж, хайрласаар гарч ирлээ :) Хамгийн нандин мэдрэмж байдаг юм байна :) Сайхан байна аа... #BabyBoy #WelcomeHome #HelloWorld
ШИНЭ: Launchpad.mn-ийг танилцуулах нь: Бүтээгдэхүүнээ хөөргөх цаг боллоо!
Unread үүсгэн байгуулагдсан цагаасаа Монголын стартап комьюнитигийн уулзах цэг байж, дараагийн үеийн бүтээгчид, хөгжүүлэгчид, энтрепренерүүдийн шинэ төсөл, санаа, бүтээлийг олон нийтэд хүргэх анхны талбаруудын нэг болсоор ирсэн билээ.
Өнөөдөр бидний өдөр тутмын хэрэглээ болсон олон зуун апп, веб, бүтээгдэхүүнийг анхлан туршиж, тэдгээрийн ард буй хүмүүсийн түүхийг бичиж, уншигчдадаа танилцуулж ирсэн нь бидний ажлын хамгийн том бахархлын нэг юм.
Тэгвэл бид Монголын бүтээгчид, хөгжүүлэгчдийг бүтээлээ танилцуулах, анхны хэрэглэгчдээ олох, санал хүсэлт сонсох, нэгнээсээ суралцах шинэ талбарт урьж байна.
Launchpad.mn
Launchpad.mn бол Монголын бүтээгчдийн хөгжүүлж буй төсөл, апп, веб, тоглоомтой нэг дор танилцах талбар юм. Бид алдарт Product Hunt-аас санаа авч, Монголд төрж буй шинэ бүтээлүүдийг нэгтгэж, тэдгээрийг бүтээсэн хүмүүсийг хэрэглэгчидтэй нь холбохыг зорилоо.
Хиймэл оюуны боломжийг ашиглан мөрөөдлийн бүтээгдэхүүнээ өдөр шөнөгүй хөгжүүлж, биднийг дуу алдуулах бүтээлүүд гаргаж буй залуус энэ платформыг эхлүүлэх урам зориг өгсөн юм. Тэдний бүтээл илүү олон хүнд хүрч, бодит хэрэглээнд нэвтэрч, улам сайжраасай гэж бид хүсэж байна.
Та ч бас эргэн тойронд тань юу бүтээж байгааг сонирхоорой. Дараагийн дуртай аппаа, хамтрах түншээ, эсвэл өөрөө бүтээж эхлэх урам зоригоо эндээс олж мэднэ шүү :)
Өдгөө хиймэл оюуны хувьсгал хөгжүүлэгчдэд өөрийн бизнесийг эхлүүлэх, хэрэглэгчдэд өөрсдөө бүтээгч болох боломжийг нээж байна. Удаан тээсэн санаагаа туршиж, анхны бүтээгдэхүүнээ бүтээхэд хэрэгтэй хэрэгслүүд урьд урьдынхаас илүү хүртээмжтэй болжээ. Энэ давлагаанаас бид хоцрох ёсгүй.
Цар тахал болон экосистем, зохицуулалтын олон сорилтын дунд хэсэгтээ эрчээ алдсан Монголын технологийн гарааны бизнесүүд дахин сэргэж буйг бид мэдэрч байна. Шинэ санаагаа ажил хэрэг болгохоор зориглосон хүмүүс, өөрсдийн хэрэгцээнээс шийдэл олсон багууд, дэлхийн зах зээлийг зорьсон бүтээгчидтэй улам олон таарах боллоо. Бүтээгч байхад үүнээс илүү тохиромжтой цаг гэж үгүй мэт.
Дараагийн үеийн үүсгэн байгуулагчид, дэлхийд хүрэх компаниудын эхлэл тэдний дунд бий гэдэгт бид итгэдэг. Launchpad таны бүтээгдэхүүнээ хөөргөх цэг нь байг.
Монголын бүтээгчид маш олон болох болтугай.
unread.today/c/new-launchpad
Цаг наргүй хөдөлмөрлөж, хором бүртэй уралдан ажилладаг телевизийн уран бүтээлчдийн амжилт, алдаа бүрийн ард тэднийг чин сэтгэлээсээ ойлгож, дэмждэг гэр бүлийнхэн нь байдаг. 20 жилийн ойгоороо бид хамт олондоо зориулж, тэдний хамгийн хайртай хүмүүсийн сэтгэлийн үгийг хүргэхээр зорилоо. Учир нь дэлгэцийн ард өрнөдөг их хөдөлмөрийн ард ямар их хайр, тэвчээр, хүлээлт байдгийг тэднээс өөр хэн ч илүү мэдэхгүй юм.
Undral Amarsaikhan retweeted
Энэ амралтын өдрүүдээр @daxmnofficial дээрх долларын арилжаа 1 тэрбумыг давав. Түүхэн дээд.
Ирээдүйд тавтай морил!
Биокомпьютерийн эрин нэгэнт эхэлжээ! Тархи толгой дэлбэрч задарна гэж энэ байх даа. 🤯🤯🤯
today, we introduce a little mischief to the world.
for four years, we’ve been brewing real brain cells on electrodes to understand how they compute. now, we’ve turned those discoveries into a video model anyone can use.
from 0.5¢ a second, mischief 1 is at least 5x faster than its base and the cheapest image-to-video model on @fal and @OpenRouter. soon to be on @awscloud marketplace.
it’s not a delusion anymore. biocompute is real, commercial and this is just the beginning.
happy halloween.
Луврын музей, Бродвейн театр зэрэг дэлхийн алдартай урлагийн танхимууд залууст тасалбараа өндөр хөнгөлөлттэй худалддаг. Ашиг харахгүйгээр урлагийг залуусын өдөр тутмын амьдралын нэг хэсэг болгохыг урьтал болгосон гэсэн үг. Энэ бол ирээдүй хойч үеэ урлагаар соён гэгээрүүлэх бодлого. Харин манай улсад энэ асуудал орхигдож, драмын жүжиг, музейн шинэлэг хөтөлбөрүүд залуусын санхүүгээр хязгаарлагдаж байна
#TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
Undral Amarsaikhan retweeted
Ерөнхийлөгч Хүрэлсүхийн Герман, Финланд, Беларусь улсуудад хийсэн айлчлалын талаар бид хэлэлцлээ. Энэ удаагийн айлчлал өнгөрсөн таван жилийн Монгол Улсын гадаад бодлогын хураангуй гэхээр хөтөлбөртэй байсан гэж бодож буйгаа хуваалцлаа.
Tenger Panel:
facebook.com/tngr.tv/videos/…
Мөн энэ удаагийн төдийгүй өнгөрсөн таван жилийн дэлхийн байдал, гадаад бодлого ба дотоод улстөрийн уялдаа, харилцан нөлөөллийн талаарх нийтлэлийг хүлээн авч уншаарай. Гадаад бодлогын үр дүнг гүйцэлдүүлэх, дэлхийн итгэлийг цаашид даах дотоод бодлогын нөхцөл дутагдаж байгаа талаар бичлээ.
МОНГОЛ УЛСЫН ГАДААД БОДЛОГЫН ТАНДЕМ, 2021-2026 ОНД
facebook.com/bbolorerdene.mn…
Undral Amarsaikhan retweeted
🛒 Имартын “Уранган” шинэ салбар
Баянгол болон Хан-Уул дүүрэгт амьдардаг уншигчид анхаарлаа хандуулаарай. Айл гэрийн өдөр тутмын хэрэгцээг нэг дор, тав тухтай орчинд шийдэх Имарт сүлжээ дэлгүүрийн цоо шинэ “Уранган” салбар үүд хаалгаа нээхэд бэлэн болжээ. ✨
Хүн ам олноор төвлөрсөн БГД 24,26-р болон ХУД 1,2,3-р хороонд ойр нээгдэж буй уг салбарын гол онцлог болон онцлох нээлтийн хямдралуудын талаарх товч мэдээллийг танд хүргэе.
🌐 Унших: unread.today/c/insight-emart…
"ЦАХИЛГААНЖИХ ЦАГ" - ТУН УДАХГҮЙ
Шинжлэх ухаанд дурлагсад, танин мэдэхүйн хорхойтнуудад зориулсан "ГЭЖ ЮУ ВЭ?" сэтгүүлийн шинэ дугаарт хамтран ажиллахыг урьж байна.
@UnreadToday @GejYuVe -ийн хамтран гаргадаг сэтгүүл маань энэ удаад цахилгаан машин, сэргээгдэх эрчим хүч, батарейн технологийн агуулгыг базаж, "ЦАХИЛГААНЖИХ ЦАГ" сэдвийн дор та бүхэнд хүрнэ.
Энэ дугаарт шинжлэх ухааны боловсролыг дэмжигч брэнд, түнш байгууллагуудаа хамтран ажиллахыг уриалж байна.
Та бүхэн мөн урьдчилан захиалж болно шүү :)
Бид дугаар бүрдээ Монголын сор болсон эрдэмтэд, мэргэжилтнүүдийн байр суурь, дуу хоолойг хүргэх талбарыг бэлддэг.
Шинжлэх ухааны шүүмж, үзэл бодлоо илэрхийлсэн нийтлэлүүдээ 10-р сарын 31 хүртэл илгээх боломжтой шүү.
2026 оны сүүлийн дугаар маань 11-р сарын дундуур гарна.
Бид өмнөх дугааруудаа "Квантын эрин", "Роботын хувьсгал", "Динозавруудын домог" гэсэн сэдвүүдийн хүрээнд хийж байсан билээ.
Эдгээр дугааруудыг маань багцлан авч, шинэ жилийн болон байгууллагын баярын бэлэгтээ өнгө, утга учир нэмэхийг урьж байна. Күүл бэлэг болно доо :)
Өмнөх дугааруудад биднийг дэмжиж хамтарч ажилласан @UnitelOfficial @numurmn @ChimegeSystems зэрэг хамтрагчдадаа мөн талархал илэрхийлье.
Өмнөх сэтгүүлүүдийн талаарх мэдээллийг эндээс уншаарай.
unread.today/c/magazine-gejy…
unread.today/c/magazine-gejy…
unread.today/c/magazine-gejy…
🔴ШУУД: IT WORLD '26 nitter.cf/i/broadcasts/2brnRAoYn…
Хайртай муураа алдсан 11 настай Х.Хувьзаяа охин хаяж, гээсэн эд зүйлсээ олоход туслах “АЗ АПП”-ыг санаачилжээ. Түүний санааг аав Э.Хишигбаяр нь ажил хэрэг болгон, аппликейшн бүтээж, оюуны өмчөөр баталгаажуулсан байна. Тус аппликейшнд зөвхөн тэжээвэр амьтан гэлтгүй, нийт 12 төрлийн хаяж, гээсэн эд зүйлийг бүртгүүлж, эрэн хайх боломжтой гэлээ. Апп-аар дамжуулан зар оруулахад үнэ төлбөргүй харин алдсан эд зүйлээ буцаан авсан тохиолдолд 3,000 төгрөгийн төлбөр төлнө. Үүнээс төвлөрсөн орлогыг үйл ажиллагааны зардалд зарцуулж, тодорхой хувийг мод тарих зорилготой байгаа талаар санаачлагчид онцоллоо
#TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
Өмнөговь аймагт иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх, зан төлөвийн судалгаа хийх болон санхүүгийн зах зээлийн шинэ боломжуудыг таниулах зорилготой өргөн хүрээний сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа. Аймгийн Засаг даргын "Өсөлттэй Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй энэхүү ажил нь иргэдэд өрхийн төсвөө зөв зохион байгуулах, эрсдэлгүй хөрөнгө оруулалт хийх практик мэдлэгийг олгох зорилготой бөгөөд Санхүүгийн зохицуулах хороо, МУИС-ийн Бизнесийн сургуулиас бүрдсэн ажлын хэсэг хамтран ажиллалаа.
#TenGerTV #ДолооАрав #Мэдээ
UB Blockchain Week 2026-д тавтай морил!
Монголын блокчэйн, крипто салбарын хамгийн том цугларалт 11 дүгээр сарын 30-аас 12 дугаар сарын 5-ны өдрүүдэд 2 дахь удаагаа болох гэж байна.
Нийт 6 хоногийн туршид блокчэйн болон Web3 хөгжүүлэгчид, крипто төсөл хэрэгжүүлэгчид, биржийн төлөөллүүд, шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчид, нэгэн дор чуулж салбарын цаашдын чиг хандлага, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэх юм.
UB Blockchain Week-ийн формат блокчэйний үндсэн философи болох "төвлөрсөн бус" гэх санаан дээр тулгуурласан гэдгээрээ онцлог.
Өөрөөр хэлбэл зөвхөн нэг газарт биш Улаанбаатар хот даяар тэмцээн, уралдаан, хэлэлцүүлэг, сургалт, хурал, уулзалтууд зохион байгуулагдана.
UB Blockchain Week 2026-ийн хүрээнд дараах арга хэмжээнүүд болно.
- Хакатон тэмцээн
- Хөгжүүлэгчдэд зориулсан воркшоп
- Төслүүдийн явцыг танилцуулах уулзалт
- TenGer панел
- Блокчэйн, крипто сэдвээрх эрдэм шинжилгээний хурал
- Бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид оролцсон дугуй ширээний уулзалт
- Нэгдсэн эвент
Хөтөлбөрийн дэлгэрэнгүйг тун удахгүй зарлана.
2026 оны 11-р сарын 30 - 12-р сарын 5
#UBBlockchainWeek2026 #UBW2026 #Blockchain #TenGerTV
Undral Amarsaikhan retweeted
#Hacktoberfest #Hackday #Ulaanbaatar #Mongolia is happening now 🔥🔥🔥
@hacktoberfest @digitalocean @erxesHQ
#opensource
Нөмрөгийн түймэртэй холбоотойгоор @MobicomOfficial-ийн толгой компани @official_kddi албан ёсны мэдэгдэл гаргаж, уучлал хүсчээ.
Мэдэгдэлд тус компани болж өнгөрсөн үйл явдалтай холбоотой хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж, албан ёсны шийдвэр гарсны дараа хариуцлага хүлээнэ гэдгээ дурджээ.
Мөн ХХЕГ-ын зөвшөөрөлтэй, дагалдах албан хаагчдын хамтаар сүлжээний нөхцлийг шалгах албан ажлаар тус дархан цаазат бүс нутагт ажиллаж байсан гэв.
Хоёр долоо хоногийн дараа, хэд хэдэн улсын медиа, сошиал орчныг дамнаж байж гарч буй энэ мэдэгдэл хожмоо хямралын үеийн ПР-т хэрэглэгдэх кэйз болон үлдэх биз ээ.
【ニュースリリース】モンゴルのヌムルグ自然保護区において2026年10月8日に発生した草原火災についてのお詫び ift.tt/9nmHIYz #kddi





















